Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана

Aдмин / Спорт

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ. Тэрбээр бизнесийг спорттой хослуулан хөгжүүлэх зорилт дэвшүүлж, “Сэлбэ 20 минутын хот"-ын сургуульд спортын менежментийн шинэ жишиг тогтоохын зэрэгцээ орчин үеийн сагсан бөмбөгийн талбай, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт, соёлын орчныг бүрдүүлэн ажиллахыг зорьж байгаа аж. Сэлбэ 20 минутын хотод дэлхийд алдартай “Мэдисон Сквер Гарден”-тай дүйцэхүйц спортын орчин үеийн аренаг төр хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг төслийн спорт–бизнесийн түншлэлийг С.Тулга хариуцан ажиллах юм. Ташрамд, С.Тулга нь Орос, Солонгос, Хятад, Казахстан, Узбекистан, АНУ зэрэг олон оронд тэмцээнд оролцож байсан туршлагатай. Түүнд Хятад, Узбекистан зэрэг орноос өндөр цалин, боломж санал болгож байсан ч Монголынхоо ирээдүйд хувь нэмрээ оруулахыг сонгож, эх орондоо үлдсэн нэгэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.64] 2025-09-21 17:44:00

Лам олдохгүй буцахдаа зална гэгчээр аргаа барсан юмнууд нийслэлээр тоглож бна даа.

Зочин [172.56.156.232] 2025-09-19 09:28:27

бяруу болоогүй байж бухын баасаар баана гэж энэдээ. уг нь ч бас гайгүй 1 тэрбум доллар байхад л босгочих юм байна. madison square garden нии нийт зардал нь 1.1 тэрбум болжээ

Зочин [157.15.7.102] 2025-09-18 15:27:05

Энэ одоо бас юу вэ? Бөх, дуучин, тамирчин, дасгалжуулагч хүмүүс улс орныг хөгжүүлдэг бол хөгжүүлэхээр л боллоо.

Зочин [202.21.113.62] 2025-09-18 14:49:21

Явсан газар болгондоо хэрүүл хийж явдаг увайгүй хүн. 3х3 нь ч гэсэн жийсэн нь болсын. Сагсаар дамжуулж овоо баяжсан байх. Сагсныхан нь Үкүнийг мэднэ дээ. Жинхэнэ жудаггүй эр дээ!

Irgen [103.229.123.194] 2025-09-18 13:23:01

Хэдэн хошин шог спохтйн юмнууд хөншрөөд ирэхээрээр дарга болдог жишиг тогтлоо МАН гэх мафи түшнд биеээ знэлэняид

Зочин [103.229.123.238] 2025-09-18 12:36:50

haha gah2 zgr chaddagaa hiilde hudlaa poprood ajil yvahgui de


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.