Монголын жүдочид багийн дүнгээр II байр эзэллээ

Aдмин / Спорт

Хятадын Чиндао хотод болсон жүдо бөхийн гранпри ангиллын тэмцээнд оролцсон Монголын баг хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр медалийн чанараар хоёр дугаар байр луу дэвшиж, Японы араас жагсав.

Медаль хүртсэн зургаан тамирчнаас гадна дөрвөн жүдоч хүрлийн төлөө барилдаж дийлдсэн бол нэг бөх шагналт долдугаар байр эзэлсэн.

Манай багийн араас Франц, ОХУ, БНХАУ эрэмбэлэгдлээ. Чиндаогийн гранприд оролцсон 26 орноос 20 нь ямар нэгэн медальтай нутаг буцсан бол долоон улс төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Дараагийн гранпри ангиллын тэмцээн ирэх сарын 11-нд Перугийн Лима, 17-нд Мексикийн Гуадалахара хотод болно.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.64] 2025-09-29 14:32:06

манайхан биеийн хүчнээс илүү оюуны хүчийг илүү үнэлж байх хэрэгтэй! Биеийн хүчээр нэгийг ялна, оюуны хүчээр олныг ялна гэсэн үгтэй шүү дээ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.