Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Aдмин / Орон нутаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэв.

Тэрбээр “Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Карьеруудаа бэлдсэн, ажлын зураг дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байна. Газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна.

Маргааш Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч Туулын хурдны замын трассд орсон 013 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлнэ. Ирэх гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийж эхэлнэ. Ингээд 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 15 хувиар буурах юм.

Туулын хурдны замын холбоос буюу Тойрог хурдны замын төслийн тендерийг ирэх долоо хоногт нээнэ. Ингээд энэ ондоо багтаан гүйцэтгэгчээ шалгаруулж, гэрээ хийхээр төлөвлөж байна. Тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 40 хувиар буурна.

Улаанбаатар хотод 84 мянган машин л зорчих боломжтой замын дэд бүтэцтэй. Гэтэл сүүлийн үед 600 гаруй мянган машин өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. Зуны урин дулаан цагт буюу түгжрэл багатай үед 450 орчим мянган машин хөдөлгөөнд оролцдог.

Туулын хурдны зам, Тойрог хурдны замыг барьснаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сийрэгжинэ. Нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй үргэлжилж байна” гэлээ.

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.