ХОЛИМОГ ОДДЫН ТОГЛОЛТ: М.Баярбат ахлагчтай “НамНаа” баг "Steppe arena"-г доргиов

Aдмин / Спорт

Үндэсний Дээд Лигийн Бүх Оддын Тоглолтын сонирхолтой нэг хэсэг бол Холимог Оддын энэ жилийн тоглолтод “НамНаа” болон “Бөртэ Чоно“ багууд хүч үзэхээр ирж, нэг нь аваргаа хамгаалахаар тоглож, нөгөөх нь даагаа нэхлээ.

Тодруулбал, Монгол Улсын Аварга О.Хангай ахлагчтай “Бөртэ Чоно” баг “Fantastic” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан М.Баярбат ахлагчтай “НамНаа” баг "Steppe Arena"-г доргиосон юм.

Аав хүү хоёр, ах дүү хоёр, эхнэр нөхөр хоёр эсрэг багуудад өрсөлдсөн Холимог оддын тоглолтын 1-р үед Улсын Аварга О.Хангайгаар ахлуулсан “Бөртэ Чоно” баг 21:19 харьцаагаар хожлоо.

Даагаа нэхэхээр нам наанаа гэсэн уриатайгаар оролцсон СТА, жүжигчин М.Баярбат ахлагчтай “НамНаа” баг эхний үед хожигдсон хариугаа 2-р үед авлаа. Тэд аваргын багийг 2-р үед 21:13 харьцаагаар буулган авав.

Гуравдугаар үе буюу шийдвэрлэх үеийн тоглолтод “НамНаа” баг 15:13 харьцаагаар хожиж, даагаа амжилттай нэхэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.