Британи, Францын хүчнүүд Сири дэх “Исламын улс”-ын байгууламжуудад цохилт өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

Британийн Typhoon сөнөөгч онгоцууд Францын агаарын хүчний онгоцуудтай хамтран нэгдүгээр сарын 3-ны бямба гаргийн орой Сирийн Пальмира хотоос хойд зүгт орших ууланд “Исламын Улс” террорист байгууллагын газар доорх объектод цохилт өгчээ.

Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, “Исламын улс” уг объектыг зэвсэг, тэсрэх бодис хадгалах зориулалтаар ашиглаж байсан байж болзошгүй аж.

Британийн цэргийн албаныхны мэдээлснээр, цохилт байгууламжид холбогдсон хонгилууд руу чиглэжээ. Энэ үеэр Paveway IV удирдлагатай агаарын бөмбөг ашигласан бөгөөд цохилт өгөх үед ойролцоо нь иргэд байгаагүйг онцолсон байна. Үүний үр дүнд учирсан хохирлыг урьдчилсан байдлаар үнэлсэн бөгөөд “урьдчилсан мэдээллээр бай амжилттай устгагдсан” гэж мэдээлжээ.

Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили “Энэ ажиллагаа нь Британийн удирдагч байдал, бидний түншүүдтэйгээ хамтран “Исламын улс” болон түүний аюултай, харгис үзэл санаа Дорнодод дахин сэргэхийг үл зөвшөөрөх шийдэмгий байдлыг харуулж байна” гэж мэдэгдсэн байна.

Америкийн цохилтууд

АНУ Сири болон Иракийн “Исламын улс”-тай тэмцэх олон улсын эвслийг удирдаж буй. Олон улсын хүчин чармайлтын улмаас “Исламын улс” цэргийн ялагдал хүлээсэн ч тус бүлэглэлийн зарим гишүүд энэ хоёр улсад нууцаар оршин сууж, халдлага үйлдсээр байгаа аж.

2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд Сирид “Исламын улс”-ын нэг дайчин, АНУ-ын хоёр цэрэг дайнд амь насаа алдсан ба нэг энгийн америк иргэнийг хөнөөжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп үүний хариуд цохилт өгөхөө амалж, арванхоёрдугаар сарын 20-нд АНУ-ын цэргийнхэн Сирийн янз бүрийн мужид “Исламын улс”-ын 70 гаруй объектод цохилт өгсөн гэж Батлан хамгаалахын сайд Пит Хегсет X сүлжээнд мэдээлсэн байна.

Цохилтуудад газар суурилсан пуужин, сөнөөгч онгоц болон довтлогч нисдэг тэргээр харвах зэвсэг ашигласан бөгөөд Сирийн шинэ эрх баригчидтай зөвшилцөн үйлдсэн гэжээ.

Мөн арванхоёрдугаар сарын 26-нд Дональд Трамп өөрийн Truth Social сүлжээгээрээ дамжуулан “АНУ-ын цэргүүд Нигери улсад “Исламын улс”-ын объектод “хүчтэй, сүйрлийн” цохилт өгсөн. Хэрвээ террористууд Христийн шашинтнуудыг хөнөөсөөр байвал хүнд үнэ төлөх болно гэж анхааруулсан гэж мэдэгджээ. Трампын хэлснээр, АНУ түүний удирдлага дор “радикал исламын террорист үйл ажиллагааг хөгжихийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Их британи, Франц энд үргэлжлэн байлдана. Логик юм. [66.181.187.237] 2026-01-05 19:50:13

Их британи, Франц хоёр дараа нь Израйлтай хамтарч Иранд цохилт өгнө. Харж л байгаарай. 1-2 жилийн дараа. АНУ бол Ирантай нээлттэй дайтахгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.