Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно

Aдмин / Энтертайнмент

Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.

Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад уран бүтээлээ туурвиж байна.

Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг дуурийн гол болон туслах дүрд тоглож,

дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.