Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Хурандаа" цол хүртжээ
Зуны олимпын XXIX наадам буюу "Бээжин-2008" олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Хурандаа" цол хүртжээ. Ингэснээр тэрээр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооноос төрөн гарч буй анхны эмэгтэй хурандаа болж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нь одоогоос 18 жилийн өмнө "Бээжин-2008" зуны олимпын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.
Дашрамд дурдахад, О.Гүндэгмаагийн гэр бүлийн хүн нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн дэлхийн аварга, "Афин-2004" олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар юм. Тэд Монголын спортын түүхэнд нэг гэр бүлийн хоёр хүн олимп, ДАШТ-ээс медаль хүртэж, хоёулаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн анхны гэр бүл болон бичигдсэн билээ.



































































Сэтгэгдэл
Зочин [77.161.39.122] 2026-03-18 23:34:06
Баяр хүргэе. Зөв. Улсын нэрийг хамгаалан, хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилтаа сайн хийснй үр дүнд Олимпын мөнгө, хүрэл медаль авсан шүү дээ.
Зочин [202.126.90.157] 2026-03-17 11:35:44
Хийж бүтээсэн зүйлсийг нь он оноор нь бич
Зочин [202.131.225.53] 2026-03-17 10:52:23
yasan gej
Зочин [203.98.77.101] 2026-03-17 09:51:48
ОНИГОО, АРМИД АЛБА ХААГААГҮЙ, ЗҮГЭЭР СПОРТДОО ЗҮТГЭСНЭЭР ХУРАНДАА БОЛОХ ЮМ АА. ЦЭРГИЙН ЦОЛ БИШ СПОРТЫН ЦОЛ БОЛСОН ЮМ УУ. БУСАД ТАМИРЧДАД Ч ГЭСЭН ӨГӨӨЧ.
ЯДУУГАА мэдэхгүй л баярхах юм [66.181.183.91] 2026-03-17 07:38:42
Хурандаагийн нэмэгдэл гэж сар бүр мөнгө авна. ЭНЭ ерөнхийлөгчийн албаныхан цол дагаж мөнгө өгдөгийг тооцдог уу? ЯДУУ монголын эдийн засагт цолны мөнгө, бааатар, гавъяатын дагалдах мөнгийг сайн тооцсон уу? ДЭЭР нь насаар нь олгох олимп, дэлхийн аваргын шагналын мөнгө гэж байгаа.
иргэн [59.153.115.222] 2026-03-16 20:41:05
Цэргийн сургууль төгсөөгүй, тамирчин бөх гэх мэт янз бүрийн хүмүүст албан тушаал харж цол олгодогоо болиоч Ерөнхийлөгч өө
Монголхүү [88.230.50.137] 2026-03-16 16:30:01
Баяр хүргэе! Мундаг байна аа. Ажил, спорт бүх талаараа аргагүй л манлайлагчдын нэг юм. Бахархалтай1