Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хамтын механизм бүрдүүлэх шаардлагатай гэв

Aдмин / Гадаад мэдээ

Хэрэв Европын Холбоо эрчим хүчний аюулгүй байдлыг чухалчилж байгаа бол дэмжлэгийн нэгдсэн механизмыг бүрдүүлэх ёстой гэж Болгарын Эрчим хүчний дэд сайд Теодора Георгиева Грек улсад болсон Дельфийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, 2022 онд Украинд эхлүүлсэн Оросын цэргийн ажиллагаанаас үүдэн эрчим хүчний хямрал эхэлснийг дурдаад, Ираны эргэн тойрон дахь хурцадмал байдлаас үүдэлтэй шинэ сорилтууд Европын хэмжээний нэгдсэн шийдэл гаргах шаардлагатай байгааг сануулж байна гэлээ. “Хямралыг даван туулахын тулд бүх улс орон нэгдмэл байр суурьтай байж, хамтдаа гарц шийдэл эрэлхийлэх ёстой” гэж Т.Георгиева онцолжээ.

Тэрээр Болгар улс Азербайжантай 25 жилийн хугацаатай гэрээ байгуулж, байгалийн хийг өрсөлдөхүйц үнээр найдвартай нийлүүлэх боломжийг бүрдүүлснийг онцлон дурдсан байна.

Түүнчлэн Грек-Болгарын хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулснаар Балканы хойг дамнасан хийн хоолойгоор дамжих хий эсрэг чиглэлд урсах горимыг Болгар улс анх удаа ажиллагаанд оруулсан болохыг онцолжээ. Т.Георгиевагийн хэлснээр, тус улс мөн хийн дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутаг дахь үүрэг оролцоогоо бэхжүүлэхийн тулд “Босоо хийн коридор” төслийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.