ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцлээ

Aдмин / Спорт

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хэсгийн шатны тоглолтод Нидерланд, Японы шигшээ багууд 2:2-ын харьцаагаар тэнцлээ. Уг тоглолт АНУ-ын Техас муж улсын Даллас хотод болсон байна.

Нидерландын багаас Виржил ван Дейк (50 дахь минут), Крисенсио Саммервилл (64 дэх минут) нар гоол оруулсан бол Японы багийн зүүн жигүүрийн довтлогч Кэйто Накамура (57 дахь минут), хагас хамгаалагч Даичи Камада (89 дэх минут) нар тэнцээний гоолуудыг оруулжээ.

Нидерланд, Японы шигшээ багууд "F" хэсэгт тоглож байгаа бөгөөд хоёр баг тус бүр нэг оноо аваад байна. Энэ хэсэгт мөн Швед, Тунисын шигшээ багууд багтсан байна.

Хоёрдугаар тойргийн тоглолтод Нидерландын шигшээ зургаадугаар сарын 20-нд Шведийн багтай тоглох бол япончууд зургаадугаар сарын 21-нд Тунисын багтай өрсөлдөнө.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.