АНУ-ын шигшээ Австралийн багийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

Aдмин / Спорт

НУ-ын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Австралийн багийг 2:0-ээр хожлоо.

Сиэтл хотод болсон тоглолтын 11 дэх минутад Австралийн хамгаалагч Камерон Бержесс өөрийн хаалганд гоол оруулсан бол АНУ-ын шигшээ багаас Алекс Фримен 43 дахь минутад гоолджээ. АНУ-ын шигшээ багийн гол тоглогч Кристиан Пулишич энэ удаагийн тоглолтыг өнжсөн байна.

АНУ-ын шигшээ баг 6 оноотой болсноор D хэсгийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Америкчуудын дараа Австрали (3 оноо), Турк (0), Парагвайн (0) багууд бичигдэж байна. Турк, Парагвайн шигшээ багууд хэсгийн тоглолтоо зургаадугаар сарын 20-нд хийнэ.

Америкийн баг хэсгээсээ хасагдах шатанд шалгарах болзлоо хангаж, 1/16 шигшээд шалгарсан хоёр дахь баг боллоо. Үүнээс өмнө Мексикийн шигшээ баг хасагдах шатанд шалгарсан юм.

Хэсгийн сүүлчийн тойрогт америкчууд Туркийн багтай өрсөлдөх бол Австралийн шигшээ баг Парагвайн багтай тоглоно. Тоглолтууд зургаадугаар сарын 26-нд шилжих шөнө явагдана.

Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.