Шатрын "MongolZ" баг дэлхийн аварга боллоо
БНХАУ-ын Хонконг хотноо 2026 оны рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн үргэлжилж байна.
Энэхүү тэмцээний рапид төрөлд "MongolZ" шатрын баг U2400 ангилалд дэлхийн аварга боллоо. Уг амжилт нь монгол шатарчдын залгамж халаа, ур чадварын тасралтгүй үргэлжлэл гэдгийг дахин батлав.
Өмнөх 2025 оны ДАШТ-ий энэ ангилалд "Mongolia" баг тэргүүлж байсан бол энэ жил "MongolZ" нэрээр аваргаа хамгаалав. Тэд 48 багаас чансаагаар 28 дугаарт эрэмбэлэгдэн эхэлсэн ч, дэлхийн шилдэг өрсөлдөгчдийн эсрэг багийн гайхалтай нэгдмэл байдал, дайчин тоглолтуудыг үзүүлж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дахин өндөрт өргөлөө.
Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч, ФИДЕ мастер Б.Анугийн удирдлагад
1-р ширээ-Их мастер Д.Батсүрэн
2-р ширээ-Олон улсын мастер Х.Итгэлт
3-р ширээ-Олон улсын мастер Ү.Агьбилэг
4-р ширээ-Олон улсын мастер Х.Өлзийхишиг
5-р ширээ-Олон улсын мастер Б.Баярмаа
6-р ширээ-А.Эрхэмбаяр нар багтсан юм.
































































Сэтгэгдэл
Зочин [202.9.47.23] 2026-06-23 09:40:58
'Уран бэр' -үүд, Ухаант хөвгүүддээ БАЯР ХҮРГЭЖ, ИРЭЭДҮЙН ИХ АМЖИЛТЫГ БЭЛЭГЛЬЕ ЭЭ!
Зочин [103.26.195.144] 2026-06-22 22:39:51
Баяр хүргэе
Зочин [103.212.116.129] 2026-06-22 16:12:10
Компютрийн програм шиг юмаар монголчуудийн секс хийж бгааг биёиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зардаг гадаад дотоодийн хамтарсан гэмт бүлэглэл
Ухаан долоо [202.126.91.202] 2026-06-22 15:05:33
Занданшатар агуу юмаа ерөнхийлөгч болох ёстой хүн байна
Зочин [103.26.195.144] 2026-06-22 22:40:52
Андуурууд байгаарай
Зочин [202.55.191.194] 2026-06-22 09:19:08
Монгол Улс мандтугай. Баярлалаа хүүхдүүд минь...
Зочин [124.158.111.56] 2026-06-22 09:04:30
Халуун баяр хүргэе. Бахармаар сайхан мундаг залуучууд юмаа.