"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ

Aдмин / Спорт

"Лос-Анжелес 2028" олимпын наадмын эрхийн оноо олгох эхний тэмцээн болох "Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд 5 тивийн төлөөлөл 58 орны 454 тамирчин оролцлоо.

Энэ тэмцээнээс 22 улсын баг, тамирчид медаль гардав. Нэгдсэн дүнгээр Японы шигшээ баг өнгөлж, Монголын баг, тамирчид нэг алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар оролцож 5-р байрт эрэмблэгдлээ.

Өчигдөр (2026.06.21) буюу тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд боллоо.

САНШИРО МҮРАО ИХ ДУУЛГА АНГИЛЛЫН ТЭМЦЭЭНД ЕС ДЭХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

Олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга” тэмцээний -90 кг-ын жинд “Парис-2024” олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Санширо Мүрао аваргалав. Тэрбээр шигшээ барилдаанд даралтаар ялсан.

Их дуулга ангиллын тэмцээнд ес дэх удаагаа түрүүлсэн Санширо Мүрао “Лос-Анжелес 2028” олимпын наадамд аварга болох зорилготой байгаа гэлээ. Харин энэ оны Азийн АШТ-д түрүүлээд ирсэн Өмнөд Солонгосын тамирчин Ким Жон-Хүүн Их дуулга ангиллын тэмцээнээс иж бүрдэл медальтай боллоо. Хүрэл медалийн эзэн Борис Рутович Их дуулга ангиллын хоёр дахь, Мурад Фатиев Их дуулга ангиллын тэмцээнээс 8 дахь медалиа гардаж байна.
90 кг-ын дүн

1. Санширо Мүрао (Япон)

2. Ким Жон-Хүүн (Өмнөд Солонгос)

3. Борис Рутович (Серби)

3. Мурад Фатиев (Азербайжан)

5. Максим-Гаэл Нгаяп Хамбоу (Франц)

5. Адам Копецкий (Чех)

7. Целидис Теодорос (Грек)

7. Неманья Маждов (Серби)


ЕЛИЗАВЕТА ЛИТВИНЕНКО ИХ ДУУЛГААС ХОШОЙ АЛТАН МЕДАЛЬТАЙ БОЛЛОО

“Улаанбаатар Их дуулга” тэмцээний -78 кг-ын жинд Елизавета Литвиненко түрүүлэв. Түүний хувьд, АНЭУ-ын баг, тамирчдын энэ тэмцээнээс авсан хоёр дахь медалийн эзэн юм. Елизавета Литвиненко энэ онд өнгөтэй байгаагаа харуулж Парисын Их дуулга болон Азийн АШТ-ээс мөнгө, Душанбе, Улаанбаатарын Их дуулгаас алтан медалийг хүртээд байна.

Харин ДАШТ-ий тав, олимпын наадмын хошой медальтай Одри Чёмео энэ удаа мөнгөн медаль дээр буулаа. Ийнхүү тэрбээр Их дуулга ангиллын тэмцээнээс 20 дахь медалиа гардаж байна. Германы Алина Боехм Улаанбаатар Их дуулгаас хоёр дахиа хүрэл медаль хүртээд байгаа бол Колумбын Бренда Олаяа Их дуулга тэмцээнээс мөнгө, хүрэл медальтай боллоо.


78 кг-ын дүн

1. Елизавета Литвиненко (АНЭУ)

2. Одри Чёмео (Франц)

3. Бренда Олаяа (Колумб)

3. Алина Боехм (Герман)

5. Яаэл ван Хээмст (Нидерланд)

5. Анна Монта Олек (Герман)

7. Метка Лобник (Словени)

7. Петруньела Павич (Хорват)


ЖЕННАРО ПИРЕЛЛИ ИХ ДУУЛГА ТЭМЦЭЭНЭЭС ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИА ГАРДЛАА

“Улаанбаатар Их дуулга” тэмцээний -100 кг-ын жинд энэ оны Европын аварга Женнаро Пирелли өнгөлөв. Түүний хувьд, Их дуулга ангиллын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа тус бүр хоёр жилийн зайтай түрүүлсэн сонирхолтой амжилтын эзэн боллоо. Харин өнгөрсөн оны Улаанбаатар Их дуулгад ирж барилдаад медалиас мултарсан Идар Бифов энэ удаа амжилтаа ахиулаад мөнгөн медаль дээр буув.

Энэ жингийн хүрэл медалийг “Парис-2024” олимпын аварга, ДАШТ-ээс нэг алт, гурван хүрэл медальт Зелим Коцоев, “Парис-2024” олимпын наадмын мөнгө, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Илиа Суламанидзе нар гардахаар болов.

-100 кг-ын дүн

1. Женнаро Пирелли (Итали)

2. Идар Бифов (ОХУ)

3. Илиа Суламанидзе (Гүрж)

3. Зелим Коцоев (Азербайжан)

5. Жафар Костоев (АНЭУ)

5. Арман Адамян (ОХУ)

7. Марат Байкамуров (Казахстан)

7. Рётаро Масүчи (Япон)


МАО АРАИ ДЭЛХИЙН АВАРГА РОМАН ДИКОГ ЯЛЖ ИХ ДУУЛГАД ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЭВ

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний +78 кг-ын жинд өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт Мао Араи аваргалж, Их дуулга ангиллаас гурав дахь алтан медалиа гардаж байна. Харин ДАШТ-ий алт, хүрэл, олимпын хошой хүрэл медальт Роман Дико Их дуулга тэмцээнд 11 дэхиэ финалдаад хошой мөнгөн медальтай боллоо.

Францын Селиа Ганкан Их дуулга ангиллаас хоёр дахь хүрэл медалиа гардсан бол Италийн Ася Тавано Их дуулга тэмцээнээс гурван хүрэлтэй болж байна.

+78 кг-ын дүн

1. Мао Араи (Япон)

2. Роман Дико (Франц)

3. Ася Тавано (Итали)

3. Селиа Ганкан (Франц)

5. Хелена Вукович (Хорват)

5. Эмма-Мелис Актас (Эстони)

7. Раз Хершко (Израиль)

7. Юүли Алма Мишинер (Израиль)
ДЭЛХИЙН АВАРГА КИМ МИН-ЖОН ИХ ДУУЛГА ТЭМЦЭЭНД АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

“Улаанбаатар Их дуулга” тэмцээний +100 кг-ын жинд “Парис-2024” олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий нэг алт, 3 хүрэл медальтай аваргалав. Түүний хувьд, Их дуулга тэмцээнд дөрөв дэхиэ финалдаж, анхны алтан медалиа зүүж байна. Тэрбээр өмнө нь 2023 оны Улаанбаатар Их дуулгаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Гүржийн Иракли Деметрашвили Их дуулга тэмцээнд хоёр дахь удаагаа финалдаад анхны мөнгөн медалиа гардав.Дэлхийн хошой аварга Инал Тасоев болон Нидерландын Жүр Спэйкерс нар хүрэл медалийн тавцанд зогсохоор боллоо.

Улаанбаатар Их дуулга тэмцээний хошой аварга Инал Тасоев Их дуулга тэмцээнээс 17 дахь медалиа зүүгээд байна. Жүр Спэйкерсийн хувьд, Их дуулга тэмцээнээс нэг мөнгө, 8 хүрэл медальтай болов.

+100 кг-ын дүн

1. Ким Мин-Жон (Өмнөд Солонгос)

2. Иракли Деметрашвили (Гүрж)

3. Жүр Спэйкерс (Нидерланд)

3. Инал Тасоев (ОХУ)

5. Канан Насибов (Азербайжан)

5. Лукаш Крпалек (Чех)

7. Валерий Эндовицкий (ОХУ)

7. Канта Накано (Япон)


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.