МҮЭ-ийн холбооноос шаардлага хүргүүллээ

Aдмин / Хууль

МҮЭ-ийн холбоо Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ-аар батлах гэж байгааг эсэргүүцэж Шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооноос өнөөдөр “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр, Нийгмийн Даатгалын Ерөнхий хуулийг тус тус зөрчин Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нийгмийн түншлэгч талуудтай зөвшилцөхгүйгээр дангаар УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлж эхлээд байгаа нь нийгмийн түншлэлийн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл” хэмээн үзэж. хэвлэлийн бага хурал зохион байгуулж. байр сууриа илэрхийллээ.

Тус хэвлэлийн хуралд МҮЭ-ийн холбоо, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбоо, Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбоодын дарга, төлөөлөл, анхан шатны гишүүд оролцож байр сууриа илэрхийллээ.

МҮЭ-ийн холбоо “Монгол Улсын Засгийн газар хуулийн төслийг энгийн горимоор хэлэлцүүлэхээр эргүүлэн татах шаардлага”-ыг хэрэгжүүлээгүй тохиолдолд нийт хөдөлмөр эрхлэгчид болоод эдийн засгийн салбар бүрийн олон мянган ажилтан, албан хаагчдын эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэгтэй байгууллагын хувьд

Хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дуу хоолойгоо илэрхийлэх жагсаал цуглаан зохион байгуулах

Цаашлаад Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийн зүйл заалт зөрчигдөж байгаа тул Үндэсний хэмжээний сонирхлын маргааныг үүсгэх

Улмаар Сонирхлын маргааны дараагийн шат буюу эцсийн арга хэрэгсэл болох ажил хаялтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах зэрэг эрх зүйн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, үндэсний хэмжээний ажил хаялт руу орохыг үгүйсгэх аргагүй байгааг цохон тэмдэглэв.

Мөн Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцүүлж байгаатай холбогдуулан аймаг, салбарын 35 холбоо хамтарсан Шаардлагыг УИХ, Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байгааг онцолсон юм.

Иймд МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг хойшлуулж, эргүүлэн татахыг УИХ, Монгол Улсын Засгийн газраас шаардаж, энэ хүрээнд шат дараатай тэмцлийн арга хэмжээнүүдийг авч ажиллахаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.