Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна

Aдмин / Нүүр

"Дэлхийн адууны өдөр"-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Айраг" фестиваль Хүй долоон худагт үргэлжилж байна.

Монголчуудын уламжлалт үндэсний идээ, ундааны нэг болох айраг нь нүүдэлчдийн ахуй соёл, малчин түмний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өв юм.

Энэхүү фестивалиар айраг эсгэх уламжлалт арга ухаан, айрагны соёл, хэрэглээг олон нийтэд таниулж байна.

Фестивалд Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид оролцож, нутаг нутгийн айрагны онцлог, уламжлалыг сурталчилж байна.

Мөн тус хүрээнд монголчуудын эртнээс уламжилж ирсэн дэмбээ наадгайг сэргээн сурталчлах "Дэмбээ” тэмцээн боллоо.

Айрагны фестивальд наадамчин олон өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний өв соёл, уламжлалт ундааны дээжтэй танилцан, сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэж сонирхох нь нээлттэй гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.