Авто зам ашигласны төлбөр өнөөдрөөс 2-5 дахин нэмэгдлээ

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор өнөөдрөөс эхлэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээ 2-5 дахин нэмэгдлээ.

Одоогийн мөрдөж буй Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор суудлын автомашинаас 1,000 төгрөг, ачааны автомашинаас ангиллаас нь хамаарч 2,000-10,000 төгрөгийн төлбөр авдаг байна. Харин шинэчилсэн тогтоолын төслөөр төлбөрийг дараах байдлаар тогтоохоор тусгажээ.

  • 12 хүртэл хүний суудалтай автомашин - 5,000 төгрөг
  • 12-24 хүний суудалтай автобус - 8,000 төгрөг
  • 24-өөс дээш хүний суудалтай автобус - 12,000 төгрөг
  • 2 тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх ачааны автомашин - 10,000 төгрөг
  • 2 тэнхлэгтэй, 3.5-18 тонн хүртэлх ачааны автомашин - 12,000 төгрөг
  • 3 тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх - 14,000 төгрөг
  • 3 тэнхлэгтэй, 18-25 тонн хүртэлх - 16,000 төгрөг
  • 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх - 18,000 төгрөг
  • 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш - 20,000 төгрөг
  • Механизм - 20,000 төгрөг
  • Мотоцикл - 2,000 төгрөг

Энэхүү зохицуулалтад Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто замууд хамрагдаж байна.

Онцлох зохицуулалтууд:

  • Орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдүүд урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтойг албаныхан мэдээллээ.

  • Авто зам ашигласны төлбөрөө 2 болон түүнээс дээш удаа төлөөгүй хуримтлуулсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй. Тухайн жолооч газар дээр нь төлбөрөө бүрэн барагдуулсны дараа хаалт нээгдэх журамтай болжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.