Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт хийнэ

Aдмин / Хууль

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр: Улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор /1,3,5, 7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.66.30] 2026-08-05 16:14:01

За хэлэх үг алга, монголчууд босохгүй бол сүйрч магадгүй болж байна

Зочин [188.33.26.36] 2026-08-04 06:46:43

Хөөрхий тэнэг хүлцэнгүй монголчууд. Хэдхээн хулгайч л хотод газар зараад, бетонон ширэнгэ босгоод, толгой дээр нь бааж шээгээд байхад маанайгаал өөрсдөд нь хамаагүй юм шиг хандлагатай байсныхаа горыг амсацгаа

Зочин [162.4.128.25] 2026-08-04 14:57:10

Яааг үнэн. Үхэр монголуудаа гэж

В.Ганбаатао [202.126.88.152] 2026-08-03 14:52:07

Ногоон ноймр дугаарын хязгаарлалтанд орохгүй биз дээ. Бүрэн 100% цахилгаан машин

Зочин [103.212.119.114] 2026-08-04 09:00:08

зам дээр зогсож түгжрэлд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг чинь үнэлээд төр засгаас таны машиныг дугаарын хязгаарлалтанд оруулж байгааг албан ёсоор мэдэгдье.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.