Г.Дамдинням: БНСУ-аас 20.000 тонн түлш, 20.000 тонн шатахуун, 6.000 тонн онгоцны түлш оруулж ирэх тохиролцоонд хүрсэн

Aдмин / Эдийн засаг

АҮЭБ сайд Г.Дамдинням шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улс шатахуунаа нэг сар нөөцлөх хүчин чадалтай. Гэтэл жилд хэрэглээ 14 хувиар өсөж байна. Хэрэглээ дагасан нөөцлөх сав, агуулах 22ш барих ажлыг манай Засгийн газар эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг засаад явж байна.

БНСУ-аас 20.000 тонн түлш, 20.000 тонн шатахуун, 6.000 тонн онгоцны түлш оруулж ирэх тохиролцоонд хүрсэн. Хувийн хэвшлүүд үргэлжлүүлж гэрээгээ байгуулаад явж байна" гэлээ.

Мөн

Үе үеийн Засгийн газар 3-6 сарын хэрэглээний нөөцөө хангах мөрийн хөтөлбөр гаргадаг ч хэрэгжүүлээгүй 30 жил явсан. Манай Засгийн газар тусгайлсан шатахууны хууль баталж, хууль эрх зүйн зохицуулалттай болгосны үр дүнд 6-р сард 22ш шатахуун нөөцлөх сав, агуулах барих ажил эхлүүлсэн.

2026 он гэхэд 15 хоног илүү нөөцлөх савтай болно. 2027 он гэхэд нэмж 1 сар, 2028 онд нэмж 3 сар нөөцлөх савтай болно. Үр дүнд нь дор хаяж 6 сар нөөцөлдөг болно. Гадаад хүчин зүйлээс хамаарсан ямар ч үед шатахуун, түлшний нийлүүлэлт тасрахгүй" гэсэн юм


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.