Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад оргон зайлсан 13 этгээдийг Монгол Улсад албадан авчирлаа

Aдмин / Хууль

Цагдаагийн ерөнхий газраас энэ оны долдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад оргон зайлсан нийт 13 этгээдийг Солонгос, Хятад, Турк, Япон, Беларусь зэрэг 5 улсаас Монгол Улсад албадан авчрах болон шилжүүлэн авах ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Тодруулбал, интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан С-ийг Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад шилжүүлэн авч ирэх тусгай ажиллагааг энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулжээ. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна. Тус этгээд нь 2022 оноос эхлэн бусадтай бүлэглэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр Беларусь улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь тусгай ажиллагаагаар байршлыг нь тогтоож, баривчилсан байна. Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг ЦЕГ-ын интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, УЕПГ, ХЗДХЯ, ГХЯ болон Беларусь, Казакстан улсын интерполын байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.


Сэтгэгдэл

1234 [202.5.202.32] 2026-08-17 17:01:15

Төмөр замын хэрэгт холбогдсон Удаанжаргал мэтийн нөхдүүдээ авчраач ээ үгсэж хуйвалдаад чадахгүй л дэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.