Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын дарга Б.Пүрэвдагва ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалаа намар танилцуулна гэсэн байна.

Ингэхдээ амьдарч байгаа газар нь ойрын хугацаанд дахин төлөвлөлтөд орох эсэх зэрэг мэдээллийг тодорхой болгосноор иргэд ажил, амьдралаа төлөвлөхөд хүндрэл чигрэгдэлгүй байх болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн Улаанбаатар хотын дараагийн төлөвлөгөөний талаар ойлгомжтой, тодорхой мэдээлэл хүргэснээр хувийн хэвшил хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө тооцоолно гэжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Иргэд газар нь дахин төлөвлөлтөд орох эсэх нь мэдэгдэхгүй байгаа учраас байшингаа засаж сайжруулж, зарж борлуулж чадахгүй нөхцөл байдал үүсдэг байна. Мэдээллийг сайн өгч байж иргэд ирээдүйгээ төлөвлөнө. Хотын төлөвлөлт тодорхой байх ёстой. Хотын Ерөнхий архитектор, хотын стандарт хариуцаж байгаа албан тушаалтнууд үүнд анхаараарай. Энэ бүхэн ерөнхий төлөвлөгөөн дээр суурилна. Нийслэл ч тэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам ч ерөнхий төлөвлөгөөгүй явж байна” гэв.


Сэтгэгдэл

иргэн [59.153.86.144] 2026-08-25 10:16:01

Газар аваагүй иргэддээ гэр бүлийн газар олгох хэрэгтэй. Энэ газартаа амьдарч, амьжиргаандаа нэмэр болох ногоо тарих, нарны эх үүсгэврээр тог хуримтлуулж зарж борлуулах зэргээр хөдөлмөрлөөд эхэлнэ шдэ. Хятадын жишээг хар л даа ядарсан ч гэсэн ногоо тариад зарж борлуулаад хоосон хонохгүй амьдарч байна. Хятадын удирдагч Си Зин Пин нь 90 хүрсэн хөгшин жимс ногоо тарьсан ч түүнийг нь борлуулж өгдөг нарийн зохион байгуулалттайгаар төрийн оролцоотой ард иргэдээ ядуурлаас гаргаж байгаа тухай киног нь үзээд биширч суулаа. Азийн орнуудад улаан манжин гэхэд л байдаггүй гэж байгаа. Монголын эрүүл хөрсөнд тарьж ургуулсан ногоог экспортлох боломж баймаар санагддаг.Ард иргдээ ногоо тархих газраар хангах хэрэгтэй санагддаг. 0,7 га газраа аваагүй иргэд маш их байгаа. Миний хувьд и монголи руу ороод өргөдөл бөглөх гэхээр хүүхдүүдээд яаж бөглөхөө ойлгойхгүй байгаа. И монголи руу ордоггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яаж хамруулах юм. Монгол хөрсөнд тарьсан нарийн ногоо намар гараад дуусдаг.

Зочин [103.229.123.15] 2026-08-22 10:18:13

Cain baina.Dandaa nuugaad,haruuldaggui baisan.

Балайрахаасаа өмнө хүн амынхаа тоог зохицуул. [202.126.89.228] 2026-08-21 10:39:36

Гол нь хотын хүн амын тоог 700-800 мянгад ЯАЖ БАРИХАА эхлээд шийдээчээ. 4 сая хүрэхгүй хүн амтай улсуудын нийслэлүүд 1 сая хүрэхгүй хүн амтай байна ш дээ. Үүнийгээ шийдээгүй байж хотын хөрөнгө оруулалт гээд л ШАЛЧИГНААД байх юм. Дэлхийн улс орнуудын байдлыг бүрэн судлаач. ГАЖ болчихсон хотоо ГАЖИГААР хөгжүүлэх гээд байх юм.

Зочин [103.212.118.181] 2026-08-20 19:04:18

07. Га. Газраа. Авбмаар. Байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.