Роснефть зардлаа бууруулахаар болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-ын газрын тосны магнат “Rosneft" компани зардлаа 10 хувиар танахаар болоод байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин мэдээллээ. Зардлаа танасан ч газрын тос болон шатахууны гарц өсөлтөө хадгалсаар байна гэдгийг Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд мэдэгджээ. Газрын тосны ханш өнгөрсөн зургаан сарын дотор хоёр дахин буурсантай холбоотойгоор “Rosneft" болон “Lukoil" компани төсөвлөсөн зардлаа танасан байна. Ялангуяа “Rosneft" компанийн хувьд ханш буурсан нь ихээр дарамт учруулж байгаа ажээ. Учир нь 2013 онд тус компани “TNK-BP"-ийг худалдан авснаар 55 тэрбум ам.долларын өртэй болсон байна. Энэ оны төлөвлөгөөг гаргахдаа тус компани газрын тосны дундаж ханшийг баррель тутамд 50 ам.доллар байна гэж тооцоолжээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.