Л.Болд: Би оффшортой ямар ч холбоогүй

Д.Тулга / Улстөр

bold

Өчигдөр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас “Paradise papers”-ийн баримтуудыг ил болгосны дотор Монголоос бүртгэлтэй оффшортнуудыг зарласан юм. Тэдгээр оффшортнуудын дунд УИХ-ын гишүүн Л.Болдын үүсгэн байгуулцсан “Бодь интернэйшнл” ХХК-ийн нэр орсон оффшор данс бүртгэлтэй байгаа нь ил болсон билээ.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд “Өдрийн сонин”-д өгсөн тодруулагадаа “1980-аад оны сүүлээр аав, ээж минь “Бодь” хоршоог байгуулсан. Би 1993 оноос өөрийн тухайн үеийн МОХ-нд хамтран зүтгэж байсан нөхдөө оролцуулан “Бодь интернэйшнл” ХХК-ийг байгуулан үйл ажиллагааг нь өргөжүүлж, хувйин секторт тэргүүлэх компани болгож чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй.

2013 онд “Бодь интернэйшнл” компанийн бусд хувь нийлүүлэгчид тодорхой шалтгааны улмаас санал зөрөлдөж би банк, компанийн хувиа зарж бизнесээ тусгаарласан. “Бодь” нэрийн маргаан шүүхээр эцэслэн шийдэгдээгүй нөгөө талын мэдэлд байсаар байгаа. Иймд би оффшортой ямар ч холбоогүйгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000