Жүдо бөхийн ДАШТ-нд оролцох Монголын шигшээ багийг зарлалаа

Aдмин / Спорт

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 13-20-нд болно.

Тэмцээнд 83 орны 491 (эрэгтэй 251, эмэгтэй 240) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас нийт 18 жүдоч барилдана.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, К.Ёолк, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, 78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор тогтжээ.

Холимог багийн төрөлд Ц.Ган-Эрдэнэ (90 кг), Д.Номинзул (+78 кг) нар оролцоно. Холимог багийн төрөлд оролцоно. Монголын жүдочид ДАШТ-ээс нийт 28 медальтай ба зургаан түрүүтэй юм.

Монголоос жүдо бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальтан нь Д.Баттулга (1989 он), анхны мөнгөн медальтан О.Балжинням (1989 он), анхны алтан медальтан нь Х.Цагаанбаатар (2009 он) бол отгон медальт нь Б.Баасанхүү билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000