“Crypto nation” чуулга уулзалтад биткойн зохиогчдын төлөөлөл оролцоно

Д.Тулга / Орон нутаг

cryptoӨнөөдөр “ARD санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж буй биткойн буюу криптовалютын талаар болон ирэх арванхоёрдугаар сарын 1, 2-нд "Крипто үндэстэн" (Crypto nation) чуулга уулзалт зохион байгуулагдах талаар мэдээллээ. Тус чуулга уулзалтад биткойн зохиогчдын нэг ирж оролцох юм байна.

Мэдээллийн үеэр Ч.Ганхуяг сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид үүний өмнө "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт зохион байгуулж байсныг та бүхэн мэднэ. Бид дэлхийн хөгжил дэвшлээс аль болох хоцрохгүйг хичээн, түүчээ талбар (платформ) болохыг эрмэлзэж ирлээ. Криптовалют бол интернэтийн дараагийн хувьсгал юм.

Бид мэдээлэл хүргэж, боломжийг хэрхэн ашиглах талаар л ярьж байгаа болохоос биш хэрэглээг дамжуулагчид биш. Монголчууд бидний боломж бол криптовалютыг ашиглаж, IT салбарыг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах явдал юм” хэмээн онцоллоо. Мөн тэрээр “Биткойныг бид цахим алт гэж харж байна” гэв.

"Крипто үндэстэн" чуулга уулзалт арванхоёрдугаар сарын 1-нд Гадаад хэргийн яаманд дугуй ширээний ярилцлагаар эхэлж, дараагийн өдөр нь "Корпорайт конвеншн Центр"-т чуулах ажээ. Энд мэдээлэл өгөхөөс гадна сургалт явагдаж криптовалютын хэрэглээ, эрх зүйн талаар хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭcrypto


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.