Японд автомат жолоодлоготой такси зорчигчдод үйлчилж эхэллээ

Д.Тулга / Орон нутаг

jakarta2020 онд олимп, паралимпийн наадам зохион байгуулагдахтай холбогдуулан Японд даваа гаригаас автомат удирдлагатай такси иргэдэд үйлчилж эхлээд байгаа талаар "The Jakarta Post" мэдээлжээ.

Токиогийн “ZMP” компаний зохион бүтээсэн тус таксины үйлчилгээнд “Хиномару Коцу” компани хамтран ажиллаж буй бөгөөд зорчигч тээвэрлэсэн дэлхийн хамгийн анхны автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл болсон байна.

Энэхүү автомашин уулзвараар эргэх болон эгнээ шилжих зэрэг үйлдлийг автоматаар гүйцэтгэх хэдий ч шаардлагатай тохиолдолд жолооч ажиллаж буй юм байна. “ZMP” компанийн удирдлагуудын мэдэгдсэнээр, энэхүү такси нь зорчигч тээвэрлэсэн дэлхийн хамгийн анхны автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл болсон аж.

“Хиномару Коцу” компанийн ерөнхийлөгч Казутака Томита “Манай улсад хөдөлмөрийн насны хүн амын тоо цөөрөх сорилт нүүрлэх гэж байгаа билээ. Энэ үед автомат жолоодлого бүхий технологи нь жолооч дутагдах асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн тус дөхөм үзүүлнэ хэмээн найдаж байна” гэж тэмдэглэжээ.

Даваа гаригийн өглөө Токиогийн иргэн, 45 настай зорчигч Тошима Вард автомат жолоодлоготой таксины анхны үйлчлүүлэгч болсон бөгөөд “Үнэхээр гайхалтай, би бараг автомат жолоодлоготой машин гэдгийг мартах шахсан шүү. Технологийн хөгжил дэвшлийг мэдэрлээ” гэжээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.