“Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт эрдэмтэн оролцоно

Д.Тулга / Орон нутаг

Шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр Нобелийн шагналтнуудыг урьж оролцуулах цуврал чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ дагуу 2018 оны Нобелийн шагналтны анхдугаар чуулган есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархи судлал-XXI зуун” сэдвээр зохион байгуулагдахаар болжээ. Тус чуулганд ерөнхий илтгэгчээр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма нар оролцох аж. Мөн Норвеги, Швейцар, Испани, Япон, Солонгос, Тайван, Малайз, ОХУ, БНХАУ-аас тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд оролцож лекц унших юм.

Энэ сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүй болох хүндэтгэлийн лекцэнд:

Нобелийн шагналт тархи судлаач Эдвард Мозер Хүний оюун ухаан ба шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд сэдвээр,

“Нейросайнс” шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма Хүний оюун ухаан ба хүний тархины хувьсал сэдвээр,

Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти Тархи судлал-XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан сэдвээр лекц унших юм.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.