Будаг шингэлэгч бодисыг хүүхдээс хол байлгаарай
Будаг шингэлэгч, уусгагч зэрэг химийн бодис нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй.
Дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
-Хүүхдийн гар хүрэхгүй, түгжээтэй шүүгээ эсвэл аюулгүй газарт хадгалах
-Хэрэглэсний дараа савны тагийг сайтар таглах
-Анхны савлагаанд нь хадгалж, ундаа, усны саванд юүлж хийхгүй байх
-Ашиглах үед хүүхдийг ойртуулахгүй байх
Хүүхэд санамсаргүйгээр залгисан эсвэл нүд, арьсанд хүрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.































































.jpg)



Сэтгэгдэл