Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс 2025–2029 оны хугацаанд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганд санал өгөх бүрэн эрхтэйгээр оролцож байна.


Чуулганы эхний өдрүүдэд төлөөлөгчид 47 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлт, зөвлөх байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, мөн Дэлхийн өв болон Аюулд өртсөн өвийн жагсаалтад орсон шинэчлэлтүүдийг хэлэлцлээ. Ингэхдээ ICOMOS, IUCN зэрэг мэргэжлийн байгууллагуудын техникийн үнэлгээнд үндэслэн зохих шийдвэрүүдийг гаргасны гадна том хэмжээний дэд бүтэц, мега төслүүд өвийн бүрэн бүтэн байдалд хэрхэн нөлөөлж байгаад онцгой анхаарал залуулав.

Манай улс соёлын болон байгалийн өвийг хамгаалах олон улсын үйл хэрэгт манлайлан оролцож, өөрийн соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулсаар байна. Энэ хүрээнд Монгол Улсаас соёлын ангиллаар нэр дэвшүүлж буй “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.