Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Aдмин / Эрүүл мэнд

Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлүүлж байна.

Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.

Сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтал болсон 12 хүнийг одоогоор тусгаарлан, өрхийн эмнэлгийн хяналтад байлгаж байна.

Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг гарсан бөгөөд баталгаажуулах, нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.

Одоогоор тус иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа ч өөрт нь мэдрэгдэх зовуурь байхгүй гэж мэдээлжээ. Тухайн иргэний эмчилгээ дуустал хот руу авчрахгүй гэв.

Ховд аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд тус аймагт хөл хорио тогтоох эсэхийг удахгүй мэдээлэх аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.