Ж.Энхбаяр: Эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож буй энэ үед илүү их үйлдвэрлэл, ажлын байр шаардлагатай болж байна
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай ярилцлаа.
- УИХ-ын хаврын чуулганы үеэр бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн томоохон хуулийн төсөл хэлэлцэж баталсан. Тэр дундаа Бизнесийн эрх чөлөөний тухай хууль олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ хуулийн гол үзэл баримтлал, амин сүнс нь юу вэ?
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг "Чөлөөлөлтийн Засгийн газар" гэж тодорхойлж байгаа. Үүний гол зорилго нь эрх зүйн орчин дахь хязгаарлалтыг багасгах, авлига, хүнд суртлаас ангид тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөгжлийг хязгаарлаж байгаа саад бэрхшээлүүдийг арилгах юм. Энэ хүрээнд Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль гэсэн гурван том хуулийг цогцоор нь шинэчилсэн. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар өмчийн эрх, бизнесийн нэр хүндийг хамгаалах суурь зарчмуудыг хуульчилж, бизнес эрхлэгчдийн эрх зүйн баталгааг илүү тодорхой болгож өглөө. Үүний зэрэгцээ өнгөрсөн зургаан сарын хугацаанд бүх салбарын хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд дүн шинжилгээ хийсэн. Судалгааны дүнд манай улсын хөрөнгө оруулалтын орчин хангалттай таатай биш байгаа нь тогтоогдсон. Тиймээс хөрөнгө оруулалтад саад болж байсан, 40 гаруй хуулиар зохицуулагдаж ирсэн олон хязгаарлалтыг цэгцэлж, хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй орчин бүрдүүлэхээр ажилласан.
- Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол тухайн улс орны хувьд эдийн засгаа сэргээх, өсгөх том боломж нь байдаг. Энэ утгаараа манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй эрх зүйн орчин бүрдэж байгаа гэж ойлгож болох уу?
- Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 24 хувийг төлж байна. Мөн улсын нийт цалингийн сангийн 16 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн 18 хувийг эдгээр компаниуд бүрдүүлдэг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт ямар том хувь нэмэр оруулж байгааг харуулж байна. Иймээс өмнө нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байсан олон зохицуулалтыг нээлттэй болгож байна.
Түүнчлэн аялал жуулчлал, үйлчилгээ, шинэ технологийн бизнес, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт гадаад ажиллах хүчийг татах бодлогыг илүү уян хатан болгож эхэлсэн. Учир нь Монгол Улсын хүн ам 3.5 саяд хүрч, хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний дутагдал мэдрэгдэж байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт ойртож байгаа энэ үед илүү их үйлдвэрлэл, илүү олон ажлын байр шаардлагатай болж байна. Иймээс ажиллах хүчний бодлогыг илүү либерал, уян хатан болгох шаардлага үүссэн.
- Гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн яг ямар зохицуулалт тусгаж өгсөн юм бэ?
- Юуны өмнө санхүүгийн салбарт бид томоохон бодлогын шинэчлэл хийсэн. Өмнө нь гадаадын банкууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тавигддаг байсан хууль эрх зүйн болон татварын олон босгыг бууруулж, чөлөөлсөн. Үүний үр дүнд санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломж улам нэмэгдэнэ. Мөн хөрөнгө оруулагчид Монголд оруулсан хөрөнгөө буцаан гаргах үед тулгардаг байсан өндөр татварын дарамтыг ч мөн бууруулсан.
Хуулийн шинэчлэлээс гадна бизнест хүндрэл учруулдаг өөр нэг асуудал нь салбар бүрийн журам, дүрэм, захиргааны хэм хэмжээний актууд байлаа. Зөвшөөрөл, мэдэгдэл, сертификат, баталгаажуулалт, магадлан итгэмжлэл зэрэг олон төрлийн шаардлага бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг байсан. Эдгээрийг нэгтгэн, аль салбарт ямар зөвшөөрөл шаардлагатай байхыг хуульд тодорхой тусгасан. Ингэснээр зөвшөөрөл нэрээр дур мэдэн шинэ шаардлага бий болгох боломжийг хязгаарлаж, бизнесийн орчныг илүү тодорхой, тогтвортой болгож байна.
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнес хийх боломжийг хэрхэн хангаж өгсөн бэ?
- Бизнес эрхлэх үйл ажиллагааг түргэн шуурхай болгохын тулд e-Business цахим платформыг байгуулсан. Энэ системээр дамжуулан иргэн, аж ахуйн нэгж мэдэгдлээ өгөөд шууд үйл ажиллагаагаа эхлүүлэх, төрийн үйлчилгээг цахимаар авах, хөрөнгө шилжүүлэх зэрэг нийт 300 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна. Энэхүү платформыг албан ёсоор нэвтрүүлээд эхэлсэн. Үүний үр дүнд хөрөнгө оруулалтын орчин мэдэгдэхүйц сайжирна. Хөрөнгө оруулагчдын эрхийг илүү сайн хамгаална, тэдний гомдлыг шийдвэрлэх тогтолцоо илүү тодорхой болно. Ингэснээр Монгол Улсын бизнесийн эрх чөлөөний индексүүд эрс дээшилж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ гэж бид үзэж байна.
- Өөрөөр хэлбэл, эдийн засгийн "цусны эргэлт"-ийг сайжруулахад саад болж байсан эрх зүйн олон бэрхшээлийг энэ хууль шийдвэрлэх хүлээлттэй гэж ойлгож болох уу?
- Тийм. Монгол Улс бизнес эрхлэх орчноороо дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй болж, бизнес эхлүүлэхэд таатай орны тоонд орж ирнэ гэж харж байгаа. Эдийн засгийн тэлэлтийн тухайд гэвэл Монгол Улс 2001 онд ердөө нэг тэрбум ам.долларын эдийн засагтай улс байсан. Харин сүүлийн 25 жилийн хугацаанд эдийн засаг 25 дахин өсөж, 25 тэрбум ам.долларт хүрлээ. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр эдийн засгийн хэмжээ 90 орчим их наяд төгрөг болсон бол энэ жил 100 их наяд төгрөгт ойртож байна. Гэхдээ бидэнд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн зардал өсөж байна. Үүний зэрэгцээ дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтууд шаардлагатай байна. Зам тээвэр, агаарын тээвэр, хил, гааль, боомтын хөгжил, эрчим хүч зэрэг олон салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгцээ бий. Тиймээс эдийн засгаа цаашид улам тэлэх шаардлагатай байгаа нь зайлшгүй асуудал юм.
- Орон нутгийн бие даасан хөгжлийг хангах, төсвийн хараат байдлыг бууруулах асуудлыг та хэрхэн харж байна вэ?
- Орон нутгуудыг эдийн засгийн хувьд илүү бие даасан болгох шаардлагатай. Өнөөдөр 21 аймгийн 16 нь улсын төсвөөс татаас авч, нийгмийн суурь зардлаа санхүүжүүлж байна. Харин таван аймаг дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэг их наяд төгрөгөөс давуулж, хөрөнгө оруулалт татан, өөрсдийн хөгжлөө санхүүжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр аймгийн бүрдүүлсэн орлогоор бусад аймгийн төсвийг дэмжиж байгаа гэсэн үг. Үүний тод жишээ нь, Өмнөговь аймаг. Өнөөдөр Өмнөговь аймаг Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болж байна. Тэнд боловсрол, соёл, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг нийгмийн үйлчилгээний чанар эрс сайжирсан. Сум бүр орчин үеийн инженерийн дэд бүтэцтэй, цэвэр, бохир усны системтэй, засмал болон явган хүний замтай, ногоон байгууламжтай болсон. Нийгэм, соёлын байгууллагууд шинэчлэгдсэн. Мөн Өмнөговь аймаг өөрийн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон хөгжүүллээ. Ингэснээр Солонгос зэрэг улсаас шууд нислэг хүлээн авах боломж бүрдлээ. Байгалийн баялгаа хариуцлагатай ашиглаж, хөрөнгө оруулалт татан хөгжиж байгаа аймгуудын нэг нь Өмнөговь. Үүнээс гадна Дорноговь аймаг хөрөнгө оруулалт татаж, хөгжлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна. Орхон, Дархан зэрэг уул уурхай, боловсруулах үйлдвэрийн төвүүдийн эдийн засаг ч мөн эрчимтэй өсөж байна.
- Харин нөгөө талд хөгжлөөс хоцорч буй аймгууд ч бий байх, тийм үү?
- Нэг жишээ дурдахад, 1980-аад оны дунд үед Өмнөговь аймаг 36-37 мянган хүн амтай байсан бол өнөөдөр 180 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байна. Учир нь тэнд ажлын байр бий, бизнесийн орчин бүрдсэн, хөгжил бий болсон. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүр 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг өөрсдөө шийдвэрлэж байна. Харин зарим аймаг 20-40 тэрбум төгрөгийн улсын татаасаар зөвхөн цалингаа тавьж байгаа нөхцөл байдалтай хэвээр байна. Өмнөговийн сумд хүртэл жилдээ 30-40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө хэрэгжүүлдэг болсон. Үүний үр дүнд хүний хөгжил, амьдралын чанарт асар их ахиц гарч байна. Энэ бол Монголд бодитоор хэрэгжиж буй хөгжлийн загвар юм. Байгаа нөөц боломжоо зөв ашиглаж, хөрөнгө оруулалт татан, үйлдвэржилтийг хөгжүүлж чадсан аймаг, орон нутагт иргэдийн амьдралын чанар эрс сайжирч байгааг бид харж байна.
- Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлогыг шинэ өнцгөөс харах шаардлагатай гэсэн үг үү?
- Тийм ээ. Хөрөнгө оруулалт татаж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, түүхий эдээ зөвхөн экспортлох биш боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох нь тогтвортой хөгжилд хүрэх хамгийн зөв зам юм. Байгаа баялгаа үр ашигтай ашиглаж, үйлдвэржилтээ хөгжүүлж чадвал Монгол Улсын хөгжлийн чанар шинэ түвшинд гарна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН























.jpg)









































Сэтгэгдэл
Зочин [192.82.66.30] 2026-07-21 17:45:04
Сүүлийн 30 жил төгрөгийн ханш хэрхэн унасан бэ МАНгаруудаа. Эдийн засгийн алуурчид номыг унш
зочин [202.126.91.38] 2026-07-21 14:00:38
энэ нэг боловсрол нимгэн нөхөр ингэж худлаа ярих хэрэггүй байхаа.
Бэлэн гоймон [66.181.161.73] 2026-07-21 13:47:40
Армийн үнэгүй хоол идэж нийгэм солигдоход луйвраар олсон хөрөнгөө идэж байгаа чамд ямар юмны үйлдвэрлэл ажлын байр байхав дээ
Зочин [103.111.68.2] 2026-07-21 12:44:06
ЧИ ЯАЖ ИНГЭЖ ХЭЛЖ ЗҮРХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА АА??? ЭНХБАЯР АА АЖЛАА ӨГӨӨД ЗАЙЛЦГАА...ЗАЙЛААД Ч ЗОГСОХГҮЙ ХУУЛЬ ТА НАРЫН АРААС ЯВНА.. ХҮРЭЛСҮХИЙН ЧИНЬ АРААС Ч ЯВНА???? ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ИДЭЖ УУЧИХААД ТА НАР БАС ОДОО Л ГОЁ АМЬДРАЯ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ??? НОХОЙН ОЦГОР ЛАПТА БЯМБАЦОГТТОЙГОО ТААРСАН ХУЛГАЙЧ ДЭЭРЭЁЧИД ТА НАР БҮГД АДИЛХАН ОДНИ ГАВНОНУУД... ТА НАР ХАРЖ БАЙГААРАЙ АРД ТҮМЭН БОСНО
МЛХ [66.181.167.254] 2026-07-21 11:18:55
ТА БҮХЭН ХУЛГАЙГАА БАГАСГАХГҮЙ БОЛ, БАЙНГА ДАНХАЙЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБАА ЦӨӨЛӨХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ МЯНГА ТЭЛЭЭД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДЭЭРДЭХГҮЙ ЭЭ
зочин [103.57.93.244] 2026-07-21 10:39:43
ЭЗХ - ийн сайд аа, энэ яриад байгаа 100 их наяд төгрөгөө ам доллар, бүүр ядаж оросын рубль, хятадын юань болгон ханшийг нь хэлээд үз дээ. Гадны бус бүүр өөрийн төгрөг, тухайлбал шинэ үеийнхэн засаг, төрийг авч эхэлсэн 1989 оны төгрөгийн ханштайгаа харьцуулаад үнэлээд хэлчихээч. Талх 1 төг 40 мөнгө, кило мах үхэр, хониныхыг дундажлахад 1 кг нь 6 төгрөг, амралтад амрахад 1 хоног нь 8 төгрөг, Төв цэнгэлдэхийн гадна наадмын хуушуур 0,50 мөнгө, гаднаас ирсэн алим 1 кг .ь 5 төгрөг, хувьдаа машинтай хүмүүс орос цэргүүдээс 40л бензин 10 төгрөгөөр авдаг байсан юм шүү. Төгрөгийн ханшаа хэд дахин унагаж муутгасныг харьцуулаад үз. Тэгээд их том тоогоо харьцуулаад ярь.