25-р тусгай дунд сургууль цахилгаан шаттай боллоо

Д.Тулга / Боловсрол

shat

Монголын анхны тусгай боловсролын 25-р дунд сургууль “Оюу толгой” компанийн санхүүжилтээр цахилгаан шат, сургалтын хэрэглэгдэхүүн, био суултуур зэргээр хангагджээ. Нийт 140 гаруй сая төгрөг зарцуулсан уг тохижилтын ажлыг өнөөдөр тус сургуулийн захиргаанд хүлээлгэн өгсөн байна. Арга хэмжээнд БСШУСЯ-ны тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Гэрэлтуяа, “Оюу толгой” компанийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү, 25-р сургуулийн захирал Ц.Гэрэлмаа, эцэг эх, сурагчид, “Гэрэл гаргагч” ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Тус сургууль 1967 онд ашиглалтад орж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шаттай болох эн тэргүүний хэрэгцээ тулгараад байжээ. Нийт 250 гаруй хүүхэд суралцаж, 56 багш ажилладаг бөгөөд сурагчдын эцэг эхийн 80-90 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой учир ар гэрээс хандив цуглуулж орчноо сайжруулах, хичээлийн тусгай хэрэглэгдэхүүн бэлтгэх боломж хомс байдаг аж.

Мөн тус сургууль хамгийн хүнд, хавсарсан хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог. Иймд эдгээр зориулалтын төхөөрөмж болон цахилгаан шатыг суурилуулснаар хүүхдүүд зориулалтын орчинд сурч боловсрох эрхээ эдлэх боломжтой болж, багш, ажилчдын ачаалал тодорхой хэмжээнд хөнгөрчээ.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.