Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ

Д.Тулга / Боловсрол

BagshДээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2018 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд Сингапурын политехникийн сургууль дээр зохион байгуулагдсан ахисан түвшний CDIO арга зүйн мастер багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдсан байна.

БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэрэгжилтэн М.Энхээ багш нараа ахлан оролцлоо. Сургалтад Монгол Улсын Их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Техник технологийн дээд сургуулийн нийт 30 багш хамрагдаж мастер багшийн эрх авч, үндэсний хэмжээнд сургалт явуулах эрхтэй болсон.

Сингапур улсад зохион байгуулагдсан тус сургалт нь сургагч багш нарыг CDIO сургалтын арга зүйг нэвтрүүлсэн бодит үр дүнтэй танилцуулах, өөрийн сургуульд нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сайжруулж, хөгжүүлэх, CDIO арга зүйг дэмжих сургалтын орчныг бүрдүүлэх төлөвлөгөө гаргах 3 үндсэн зорилготой зохион байгуулагдсан ба “Сингапурын ур чадварын хүрээ ба аж үйлдвэрийн шилжилт”, “Мэргэжилд суурилсан заах арга зүй” сэдэвт илтгэл сонсож, Аж үйлдвэрийн хувьсгал 4.0 лаборатори, нисэх онгоцны симуляцийн төв, усан онгоцны сургалтын төв, үнэртэн, косметикийн төв, ази номхон далайн ундааны үйлдвэр, кибер сургалтын төв, ахисан түвшний үйлдвэржилтийн төвөөр зочилжээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.