Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна

Aдмин / Гадаад мэдээ

Украины армийн ерөнхий командлагч баасан гарагт “ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой зүүн Покровск хотыг эзлэх оролдлогын хүрээнд тус хотын ойролцоо 110.000 цэргээ байршуулсан байна” гэж мэдэгджээ. Олександр Сирский хэлэхдээ, Покровск хот орчмын нутаг 1200 км (745 миль) үргэлжлэх фронтын шугам дагуух хамгийн “халуун цэг” болсныг онцолсон байна.

Оросын цэргүүд бараг нэг жилийн турш Покровскыг эзлэх оролдлого хийж буй бөгөөд өдгөө тасралтгүй довтолсоор байгаа аж. Хэдийгээр Москва цэргийн тоо болон зэвсэглэлээр давуу байдалтай байсаар буй ч одоогийн байдлаар тус хотыг эзэлж чадаагүй байна.

Покровск хот Москвагийн хувьд стратегийн чухал бай аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зүүн Украины Донецк, Луганск мужуудыг бүрэн эзлэх зорилготой буйгаа ил тод мэдэгдсэн. Эдгээр бүс нутгуудын зарим хэсгийг Оросын хүчнүүд хэдийнэ хяналтдаа авсан.

Киев болон түүний холбоотнууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг энхийн хэлэлцээг санаатайгаар сунжруулж, Оросын хүчнүүдэд Украины нутаг дэвсгэрийг цаашид эзлэх боломж олгож байна хэмээн буруутгаж байгаа ажээ.

Покровск том хот биш боловч бүс нутгийн цэргийн бусад төвүүдтэй холбогддог гол зам, төмөр замын уулзвар дээр байрладаг бөгөөд Костянтинивка, Краматорск, Словянск хотуудтай Донецкийн Украины хяналт дор буй хэсгийн батлан хамгаалахын тулгуур болсон чухал бүс нутаг аж.

Дайнаас өмнө Покровск хотод ойролцоогоор 60.000 хүн амьдарч байсан бол Орос 2022 оны хоёрдугаар сард бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш оршин суугчдын дийлэнх нь дүрвэн гарчээ.

Украины сүүлчийн коксжих нүүрсний уурхай Покровск хотод байрлаж байсан бөгөөд ажилчдынх нь ихэнх уурхайн ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд тус бүс нутагт үлдсэн ч уурхайг энэ оны эхээр албадан хаасны дараа орхин явж эхэлжээ.

АНУ-д төвтэй Дайн судлалын хүрээлэн буюу "The Institute for the Study of War" (ISW) өнгөрсөн оны сүүлчээр гаргасан тайландаа Украины хамгаалалт Оросыг Покровскийг урдаас нь шууд довтолж авах анхны төлөвлөгөөнөөсөө ухрахад хүргэсэн талаар дурдсан байна.

Residents walk next to an apartment building hit by Russian military strikes in Pokrovsk onApril 23, 2025.

ISW-ийн мэдээлснээр, Украины арми дронуудыг хамгаалалтын стратегийнхаа гол бүрэлдэхүүн болгон ашиглаж, газар дээрх хүчнүүдтэй уялдуулан үр дүнтэй ажиллагаа явуулж эхэлсэн нь Оросын анхны довтолгооны төлөвлөгөөнд саад болжээ.

Нөгөөтэйгүүр, Оросын арми бүс нутагт цэргийнхээ тоог их хэмжээгээр нэмэгдүүлж чадаагүй байна. Учир нь, тэд Украины цэргүүд Курскийн бүс нутгийн хил рүү гэнэтийн дайралт хийсэн тул үүнийг тогтоон барихаар хариу арга хэмжээ авсантай холбоотой аж.

Украины Зэвсэгт хүчний командлагч Олександр Сирский өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа “Курскийн ажиллагааны үеэр Оросын бараг 63000 орчим цэрэг, мөн 7000 орчим Умард Солонгосын цэрэг тийш татагдсан. Энэ нь бидэнд гол фронт дээрх дайсны дарамтыг сулруулж, цэргүүдээ дахин зохион байгуулах боломж олгосон.

Оросын тал 2024 оны есдүгээр сард Покровскийг эзэлсэн гэж мэдэгдсэн ч одоо болтол бүрэн эзлээгүй. Энэ нь Курскийн отгон ажиллагаатай холбоотой” хэмээн онцолсон байна.

Оросын тал Покровск хотыг шууд довтлохоо зогсоож, оронд нь өмнөд болон зүүн хойноос нь бүслэх оролдлого хийж эхэлжээ.

ISW баасан гаргийн хамгийн сүүлийн дүгнэлтдээ Оросын цэргүүд 1-2 цэргээс бүрдэх жижиг бүлгүүдээр дайралтаа үргэлжлүүлж, зарим тохиолдолд мотоцикл, бартаат замын тээврийн хэрэгсэл, багги ашиглан довтолж буй талаар дурдсан байна.

Сирский баасан гарагт “Оросын тал Донецк мужийн захиргааны хилийг давахыг оролдсоор байна. Тэд үүнийг цэргийн бодит амжилт олохын тулд төдийгүй хамгийн гол нь суртал ухуулгын зорилгоор, сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх зорилготой хийж байна.

Тэд нэр муутай 'Орос цэргийн хөл'-ийг тэнд тавьж, тугаа хатган, ээлжит хиймэл 'ялалт'-аа зарлахыг хүсэж байна” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.34] 2025-06-30 16:09:43

Оросууд ингэж үнэд оруулж, худалаа довтолж ,ухарч байгаа байдал үзүүлж байгаа нь хууралт шдээ!! Бахмут шиг махны машин болгож ажиллуулах гээд бн ш дээ!! Украйнууд нь нэг л их хамгаалдаг, баатарлаг гарууд хамаг хүн хүчээ нөгөө зориудын бэлдсэн газар руу нь аваачиж чихээд дуусгадаг байдал хэд хэд давтагдлаа шдээ!!

Зочин [159.89.28.225] 2025-06-30 15:26:24

Хэцүү орчуулж юм уу хаашаа юм 1и 2 цэргийн бүлэглэл гэж юу байдаг юм вэ ?!

Асуулт. [66.181.160.70] 2025-06-30 14:35:20

Тэгээд яадаг юм бэ, ө.х. яадгийм. Болдоггүй юм уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000