“GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Баянгол дүүргийн зургадугаар хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр /2025.06.27/ гарсан байна.
Эл хэргийн талаар цагдаагийн байгууллагааас мэдээлэхдээ "Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг бүртгэгдсэн.
Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Холбогдогчийг цагдан хорьсон" гэлээ.
Сэтгэгдэл