Хилийн боомтууд долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд ажиллахгүй


Хилийн боомтууд долдугаар сард ажиллах, түр хаах мэдээллийг хүргэж байна. Тухайлбал Монгол-Оросын авто замын хилийн боомтууд буюу Тэс, Боршооо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Ханх нь долдугаар сарын 10-наас 15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон долдугаар сарын 16,17-ны өдрүүдэд түр хаах юм байна.
Монгол-Хятадын авто замын хилийн боомт буюу Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтуудыг долдугаар сарын 11-нээс 15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд түр хаана.
Сэтгэгдэл