Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.24) Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Уг хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байж, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино гэж хууль санаачлагчид тодотгов. Өөрөөр хэлбэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн үйлчлэх хүрээ буюу 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхэд хамаарна гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Дээрх зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчиж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.
Хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хүний эрхэм чанарыг хүндэтгэх төрийн үүргийг хангахаас эхэлнэ гэж УИХ-ын гишүүд тодотгоод, эдгээр шаардлагуудыг хасахаар хуулийн төсөлд тусгаснаа тэмдэглэв. Ингэснээр уг хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, тухайн үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.125] 2025-06-24 22:02:47
ҮНЭН ТЭНЭГ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛАХ ЮМАА УГААСАА НААДХЫГ ЧИНЬ АЛЬ ЭРТ ШИЙДЧИХСЭН ШҮҮДЭЭ ХАРИН НЭГ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН Ч ЭХИЙН АЛДАР ОДОНГ ОЛГОХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ ШҮҮ. ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР ХАТУУХАН ХЭЛЭХЭД ЭХЧҮҮД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ НЬ ЭНХ ЦАГИЙН, ЭНХ АМГАЛАНГИЙН ЦУСАН ТУЛААН ЮМ ШҮҮ ТИЙМ БОЛОХООР 4 ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭНЭ ТЭР ГЭЖ ЯЛГАВРАН ГАДУУРХАХ ХЭРЭГГҮЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭД 1 ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХЭД ӨВДӨХГҮЙ ЗОВОХГҮЙ 2 ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ ХАМААГҮЙ ӨӨРИЙНХӨӨ ДУРААР ТӨРЖ БАЙГААН 3 ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БОЛ ДУРТАЙДАА ТӨРЖ БАЙГААН, 4 ХҮҮХЭД Л ТӨРҮҮЛСЭН БОЛ АЛДАРТ ЭХ ГЭСЭН ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ 1 ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН Ч ҮХЭХ СЭХЭХИЙН ЗААГ ДЭЭР АИЬ ТЭМЦЭНЭ 4-ӨӨС ДЭЭШ ТӨРСӨН Ч ҮХЭХ СЭХЭХИЙН ЗААГ ДЭЭР ТУЛНА. ТИЙМ БОЛОХООР НЭГ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭЭЖЭЭС ЭХЛЭЭД БҮХ ЭЭЖҮҮД АЛДАРТ ЭХ БОЛОХ ЁСТОЙ ГЭСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬВАЛ ҮНЭХЭЭР ЭЭЖҮҮДИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАХАРХАЛТ ХУУЛЬ БОЛОХ БУЙ ЗАААА.......
Зочин [103.229.122.163] 2025-06-24 21:31:29
Ядуусын олон хүүхдүүд насанд хүрээд улстөрждөг этгээдүүд болж, халамжаар амьдрагсад болдог. Тэд жагсаж, улстөрчдийг хэдхэн ам. долларын төлөө унагадаг болж байна. Тиймээс халамж ба хүүхдийн мөнгө өгөхийг бүрмөсөн зогсоо!
зочин [202.131.225.53] 2025-06-24 17:38:52
10 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бол нэмэлт мөнгөн урамшуулал олгох хэрэгтэй