ВИДЕО: Газар доогуур зорчиж хугацаа хэмнэх тунел танилцууллаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Өчигдөр шөнө буюу арванхоёрдугаар сарын 19-нд “The Boring Company” Лос Анжелес хотын газар доогуур хийсэн тунелээ танилцуулж, туршилтын зорчилт хийлээ. “SpaceX” болон “Tesla Motors” компанийн үүсгэн байгуулагч гэдгээрээ олонд танигддаг Элон Маск хотын түгжрэлээс зайлсхийх, хурдны зам дээр эвдэрсэн машиныг тээвэрлэх, цаг хугацаа хожиход ашигтай зэрэг давуу талуудыг харгалзаж 10 сая америк доллараар энэхүү туршилтын замыг хийсэн аж.

2.25 км үргэлжлэх уг тунел рүү орохдоо тусгай зориулалтын төхөөрөмжөөр тоноглогдсон цахилгаан шатаар нэвтэрч, 241 км.цагийн хурдтай зорчино.

Учир нь уг тунелээр зорчих автомашин тунел дотор бэхлэгдсэн тусгай төхөөрөмжийг дугуйндаа бэхлүүлүүлэн, хурдан галт тэргийн горимоор зорчих аж. Энэхүү туршилтын тунелыг цаашид цар хүрээгээ өргөжүүлэн, сайжруулж, удахгүй хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.