ХОХИРОГЧ Т: Халдвартын эмнэлэгт очиход шууд л “KFC” идсэн үү гэж асуусан

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-“ТАВАН БОГД” НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ ХОХИРОГЧДЫГ ХАЯЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ-

Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт KFC Монголд 2013 онд нээгдэж нийслэлчүүд тэр чигээрээ дугаарлаж байлаа. Өчигдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Хамгийн анх энэ сарын 12-ны өдөр ХӨСҮТ дээр нэг гэр бүлийн таван хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ирсэн байна. Хоёрдугаар сарын 8-наас хойш тус газраар үйлчлүүлсэн 78 хүн хордлого авчээ. Өчигдөр 18:00 цагийн байдлаар эмнэл зүйн хурц шинж илэрсэн 20 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Бид үүсээд буй нөхцөл байдлын талаар “KFC” сүлжээ хоолны газрын Монгол дахь албан ёсны хариуцагч “Таван богд” группээс тодруулахад, “Шинжилгээний хариу гараагүй байхад манай байгууллагын зүгээс ямар нэгэн тайлбар өгөхгүй ээ. Манай хоолноос хордсон гэдэг нь тодорхой болбол нөхөн төлбөрийн талаар хохирогч нартай ярилцана” гэв


Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын хэвлэлийн төлөөлөгчөөс мөн энэ асуудлыг тодруулахад “KFC”-ээр үйлчлүүлж хордсон гэх асуудлыг шалгаж байна. Шинжилгээний хариу гараагүй байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтаас Зайсан дахь “КFC”-ийн салбарыг түр хугацаанд битүүмжилж, хаагаад байгаа аж. Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтаас уг асуудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн бөгөөд өнөөдөр шинжилгээний хариу гарна. Бид шинжилгээний хариу гарсны дараагаар олон нийтэд мэдээлэх болно.


Бид хордлого авсан иргэдээс төлөөлөл болгож Баянгол дүүргийн III хорооны иргэн Д.Тунгалагаас тодруулга авлаа.

-Таны биеийн байдал ямархуу байна. Одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юу?

-Миний бие гайгүй, гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Харин хоёр охин, нөхөр маань ХӨСҮТ-д хэвтчихсэн эмчилгээ хийлгэж байна. Том охин маань хоёрдугаар сарын 12-ны өдөр хичээлээсээ “Толгой өвдөөд байна” гээд ирсэн юм. Биеийн халууныг нь үзтэл 37.5 байснаа төд удалгүй 38.8 болсон. Тэгэхээр нь шууд өрхийнхөө эмнэлэгт аваачиж үзүүлтэл “Танай хүүхэд булчингийн чангаралтай байна. Цахилгаан менингит байж магадгүй. Гэрээрээ оролгүй шууд Халдвартын эмнэлэг яваарай” гэхээр нь нөхрөө ажлаас нь дуудаад хамтдаа эмнэлэгт очсон.

Халдвартын эмнэлэг шууд л “Танай хүүхдийн биеэр нь улаан юм туураагүй байна. Менингит биш, KFC идсэн үү” гэж асуухаар нь “Гэр бүлийн багцыг нь худалдаж авч идсэн” гэтэл “KFC-ийн хордлого байх шиг байна. Манай эмнэлэгт 17 тохиолдол илэрсэн” гээд эмнэлэгт хэвтүүлсэн.

Охин маань нэг хоногийн дараа өвдсөн болохоор “KFC”-ээс хордлого авсан гэдгийг ч мэдээгүй. Тухайн үед том охин маань өндөр халуурч, бөөлжиж, OO өрөө ч орж амжилгүй доошоогоо гүйлгэж байсан. Гэтэл өчигдөр /2019.02.13/ бага охин маань халуурч бөөлжөөд эмнэлэгт хэвтсэн. Аав нь хоёр охиноо эмнэлэгт сахих гэж очоод өөрөө өвчтөн болчихлоо. Би нялх хүүхэдтэйгээ хэцүүхэн л байна.

-Та хэдэн сарын хэдний өдөр “KFC”-ээс ямар бүтээгдэхүүн худалдаж авсан бэ?

-Хоёрдугаар сарын 10-ны өдөр халуун ногоотой, ногоогүй гэр бүлийн багц худалдаж аваад гэртээ ирээд идэцгээсэн.

-Тухайн үед “KFC”-ийн бүтээгдэхүүнээс ямар нэгэн хурц үнэр, эвгүй амт мэдрэгдэж байсан уу?

-Юу ч амтагдаагүй. Тахиа нь гоё амттай байдаг болохоор манай гэр бүлийнхэн Монголд нээгдсэн цагаас нь хойш л түргэн хоол авч иддэг байсан. Өмнө нь “KFC”-ийн бүтээгдэхүүн муу гэж сонсож байсан ч Монгол дахь “KFC”салбарууд хоолоо амттай хийдэг. Мөн дэлхийд алдартай сүлжээ түргэн хоолны газар учраас найдвартай гэж бодоод гэр бүлээрээ үйлчлүүлдэг байсан. Гэхдээ одоо манай гэр бүл дахиж “KFC”-ээс хоол авч идэхгүй. Гэр бүлээрээ хордлого авч эрүүл мэндээрээ хохирлоо. Ойр тойрныхон маань “Гэр бүлийнхэндээ яах гэж түргэн хоол авч өгсөн юм. Хэзээ түргэн хоол чанартай байлаа. Гэр бүлийнхэндээ хор худалдаж авч өглөө” гээд загнаад л байгаа. “Таван богд” группт гомдолтой л гэж хэлмээр байна.

-“Таванбогд” групп та бүхэнтэй холбоо барьсан уу. Эмчилгээний зардал болон бусад зүйлст туслалцаа үзүүлсэн үү?

-Би өөрөө холбогдож “Зайсан дахь “KFC” салбараас гэр бүлийн багц худалдаж авч идээд хордлого авчихлаа” гэдгээ хэлсэн. “KFC”-ээс холбогдож байгаа. Таг чиг алга болохгүй байгаад нь баярлаж байна. Эмчилгээний зардалд ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй. Цаашид цагдаа шүүхээр явна л гэж бодож байгаа. “Таванбогд” группХӨСҮТ-д эмчлүүлээд зүгээр болчихсон уу “Ok” гэж хэлэхгүй” байлгүй дээ. Нөхөр, хоёр охин маань эрүүл мэндээрээ хохирлоо. Тиймээс монголын томоохон компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хохирогчдыг зүгээр хаячихгүй байлгүй дээ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танай гэр бүлийнхэн хурдан эдгэрэх болтугай.

-Баярлалаа, хүмүүст сэрэмжлүүлэхэд Зайсан дахь “KFC” салбараас тахиа авч идсэн бол хурдхан шиг арга хэмжээ авч эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлье. Одоо болтол охидын маань биеийн байдал тогтворжихгүй гайгүй болсноо ахиад л өндөр халуурч, гүйлгэж байна. Хордлогын шинж тэмдэг 24-72 цагийн хооронд илэрч байгаа юм билээ шүү.


Сэтгэгдэл

Монголчууд KFC-ийн нэрийг гутааж байна. [202.131.228.118] 2019-02-18 11:04:58

Монголд KFC яагаад тохирохгүй вэ? KFC бол ариун цэвэр өндөр түвшинд ТОТАЛ (бүрэн, 100 хувь,ямарч завсар зайгүй) байдлаар хангагдаж чаддаг улсад байх ёстой зүйл. Гэтэл монголчууд үүнийг хангаж чадахгүй юм байж KFC-ийг ажиллуулаад өөрсдийгөө ч хордуулаад, дэлхий даяар нэртэй хоолны фирм KFC-ийн нэрийг гутааж байгаа юм. Өөдтэй ажиллулж чадахгүй юм бол бүгдийг нь хаах хэрэгтэй:

Зочин [202.9.43.49] 2019-02-17 14:13:52

монголчууд ходоодоо хогийн сав шиг хайрладаг хүмүүс шүү дээ.

Зочин [66.181.178.24] 2019-02-17 00:27:18

Баян улсын ядуучууд орж, хэт таргалдаг, тарган цатгалан болгож харагдуулдаг хоолны газар шүү дээ, угаасаа...

Зочин [182.160.36.1] 2019-02-16 16:57:41

зайсангийн гахайнууд хордож . болж болж. тэр бактер нь насан туршид нь гэдсэнд хадгалагдаж гэр бүлд нь тархдаг гэнэ. ашгүй хөгийн авилгач зайсангийн ардчилсан гахайнууд.

иргэн [202.179.24.123] 2019-02-16 14:26:38

одоо яая гэхэв аль тааралдсан юмаа Гахай шиг Ходоодруугаа шидээд ямар Хогын сав биш дээ Өөрсдийнхөө Бие хаа Эрззл мэндээ бодохгүй л бол цаад Компаниуд чинь Орлогоо л бодно уу гэхээс Мануусын Эрүүл мэндийг бодох уу тэгээд ч Гадны юм болгон Сайн байдаггүй Эх орны Бүтээгдэхүүн болгон Муу байдаггүй шүү дээ тэгээд ч Шарсан хуурсан хоол Ходоод Элгэнд ХОР болдог гэдгийг мэдмээрсэн дээ Хойд хөрш ОХУ энэ бүтээгдэхүүныг Улс орондоо борлуулахыг Хориглоод байгаа тэгээд ч гадны Улс орнуудын иргэд Түргэн хоолноос Татгалзаж байгаа Эрүүл мэндэд Хортой гэж манайхан л Сүжирцгээгээд л байгаа болохоос Хордсон иргэд цаашдаа Ходоод Элэг Нойр булчирхайгаа сайн Эмчлүүлэхгүй бол хэцүү дээ

Зочин [182.160.32.168] 2019-02-16 08:18:59

гудамжны ядуусын хоолыг зайсангийн луйварчид идээд хорджээ.

Zochin [59.153.113.111] 2019-02-16 00:21:48

KFC g udurt 300-400 hun uilchluu Deg yum b a geed Eagle TV in medeegeer yarij b a da Hulan awgai shunalaa tatahgui ene olon hunii huuhduudig ingej horlosondoo haramsahgui b gaa yum b h da Uuchlalt ch guihgui b h yum !

hehe [64.119.16.160] 2019-02-15 21:25:59

KFC bugdiin shalgah heregtei daanch end tend hurdan neegdeed baisiin

Зочин [150.129.143.168] 2019-02-15 19:04:44

10 нд идээд 12 нд өвдсөн гэж байна шдээ. дунд нь өөр 4 хоол идэх хугацаа байна даа гэртээ хордоод байна уу? зүгээр гайхаад л дүү нь 13 нд бас суулгасан гэнэ. тэгэхээр 2-3 хоногийн дараа хоолны хордлого гэж байхгүй биздээ. яадаг юм бол эмч нар бол мэдэх байлгүй дээ.

Зочин [103.212.117.119] 2019-02-16 13:47:13

Хүний биеийн дархлааны байдлаас шалтгаалаад 48 цагийн дотор цусан суулга өвчний шинж тэмдэг илэрдэг юм үхэр монгол минь.

Ihmedegch [172.58.7.76] 2019-02-15 22:19:34

Hoolnoos avsan hortoi nyan biyed urjeed hunii biyiin darhlaa diilehe boliod ireheeree iim shinj temdguud ogj medegddeg yum. Ene yawts heden ch honogiin daraa ilerch bolno.

Сандерс Өвөө [124.158.90.47] 2019-02-15 16:13:54

Ха ха ха. KFC хордлого гэдэг шинэ онош, өвчин Монгол улсаас тодорооо

Зочин [103.229.120.83] 2019-02-16 15:06:12

үгүй шүү энэтхэг, сингапуир, чех гээд олон оронд ийм юм болдог шүү...

зочин [66.181.160.33] 2019-02-15 15:29:39

хиймэл тахианы мах байх

IRGEN [202.179.27.56] 2019-02-15 14:37:08

tsagaan saraar ochij ochij tahia ideed yavj bdag,gui e mon amnii hishiggui ,mongoloo aldsan um hiij yavah umdaa, saihan buuzaa zulaad,oohtei havirga zulgaagaad yavj bhad yanziin shuudee.

Зочин [64.119.25.33] 2019-02-17 17:57:27

Яаг үнэн

Зочин [64.119.21.103] 2019-02-15 15:32:50

Bitgii het tuilshraad bai

Зочин [203.91.115.53] 2019-02-15 14:01:06

Busad KFC unuudur bituu l huntei bn shde

Зочин [64.119.21.5] 2019-02-15 14:11:20

хоол хийж чадахгүй манжууд шиг удахгүй уусах ард түмэн тэгдэг юм аа миний дүү

зочин [103.10.22.119] 2019-02-15 13:57:13

хүн амын дунд эрүүл аж төрөх .эрүүл мэндийг хэрхэн хамгаалж урт удаан чанартай амьдарч өндөр насыг наслах сургалт сурталчилгаа хичээл заах хэрэгтэй. залуу хөгшин гэлтгүй эрүүл мэндийн боловсрол маш дорой байна. дунд сургуульд хэрэгтэй хэрэггүй юм зааж хүүхдийг туйлдуулж байхаар амьдралд нь хэрэг болох хүн болох хүмүүжил , ёсзүй , эрүүл мэндийн боловсролтой болгох хэрэгтэй.

zochin [192.82.65.29] 2019-02-16 14:07:13

tanitai sanal neg bna. ам руугаа орж байгаа болгоныг тооцож, юу идэхээр хаана юу болж очдогийг мэдэж авахгүй бол ходоодоо дүүргэж, сэтгэлээ баясгасаар байгаад үндэстнээрээ устах гэж байгаагаа мэдрэхгүй өдий хүрлээ дээ

Зочин [202.126.89.239] 2019-02-16 09:39:12

yaaag unen

Зочин [202.9.42.103] 2019-02-16 00:08:55

Санал нэг байна

もんヴぉl。 [122.201.22.135] 2019-02-15 13:53:22

1995おんd。もんじゅd。すんじんgらんd。ぞじd。ぶういn。えぜn。ずらj。ぅbかn。dyげりn。えrd23000味l時n。えlcっylj。byrt下n。じぺn。卯lしn。女医徐。マジ。dっyれgt。門後。ばいnちゅx。ばいな。ぁりn。てr。いぇd。あめりk。うlしn。kfs。こmーいああに。がぁい。tsぃ。たぃあに。まx。とmるうlcなr。ぉrt。ぁbだr。っycげx。もxぞl。っyせにg。えrでmてえ

Зочин [124.158.104.61] 2019-02-15 18:20:13

гөлөг чинь

Камиказэ [124.158.90.47] 2019-02-15 16:02:52

Муу гичий чинь өдөөд байна уу?

иргэн [192.82.64.247] 2019-02-15 13:20:20

Мэргэжлийн хяналтынхан хяналт шалгалтаа сайн хийдэг бол ийм явдал болж иргэд хохирохгүй дээ.

Зочин [202.126.89.210] 2019-02-17 12:53:15

Хятад тахиаг гурилаар бүрж шарад л....багц нтр нь бүр хоосон яс шахуу юм хүртэл хийчихсэн байсан шдээ

Зочин [66.181.179.139] 2019-02-15 13:08:02

anh neegdehed ni sonirhoj idej uzej bsan shal ontsgui boon tos l sanagdaj bsan. olon salbart ni humuus duuren ideed bhaar gaihaad bdagiin sh dee .

Зочин [64.119.21.5] 2019-02-15 13:17:50

юм үзээгүй оркууд байна лээ дандаа

Зочин [142.93.104.233] 2019-02-15 13:06:43

sharsan tahia bol jinhene hodoodnii daisan daa. ooh bagatai hodoo tald belchsen maliinhaa mahiig idehed hordlogo avahgui dee. Mongolchuudiin tansagiig yanaa

Зочин [202.179.31.119] 2019-02-15 13:29:23

Ходооноос илүү нойр булчирхайн дайсан. Нойр булчирхай өвдвөл тэгээд өнгөрөө. Өөх тос шарсан хуурснаас болж нойр булчирхай чимээгүй мэдэгдэлгүй өвддөг. Ийм залуугаасаа идээд байвал 30 орчимдоо л өвдчихсөн байх юм байна. Өвдсөнөө мэдэхгүй нэг юм бас идэж яваад тэгээд чад болох байх.

Зочин [202.126.89.178] 2019-02-15 13:06:18

tavan bogd 1 ajiltanruugaa buruug chiheed ongoroh ni dee. ayga tavga ugaagch shingenee buruu hereglesen geh meteer. unendee bol China tahianii mah nertei hor l orj ireed bgaa shuu dee.

Зочин [202.9.42.103] 2019-02-16 00:13:15

Тахианы мах хортой гээд Оросод хориод зарлиг гаргачихаад байхад ямар аймшгийн хороор томруулж, монголчуудыг хордуулж байгааг мэдэхгүй л энэ рүү хошуураад байх юм. Хятад тахианы мах чинь бөөөн хор гэсэн биз дээ??!!!!

Зочин [64.119.21.5] 2019-02-15 12:42:38

аяга таваг угаагч бодисоо ихээр хийсэн байх

Heh [203.91.115.53] 2019-02-15 13:59:24

Horguin bol ayag tawag ugaagch ideed bj de.huns hereggui bolloo haha

Зочин [202.179.31.119] 2019-02-15 13:30:38

Аяга таваг угаадаг бодис хүнд тийм хортой биш гэсэн. хортой байсан бол үйлдвэрлэхийг зөвшөөрөхгүй.

зочин [202.72.245.122] 2019-02-15 12:40:54

Идэхээ болицгоо. мах дутаа юу.

Зочин [202.179.26.98] 2019-02-15 12:34:50

Нэг ажилтан нь бодисоо их хэмжээгээр хийчихсэн гэж би бодож байна. Хариуцлагагүй монгол гэж.

Зочин [202.179.31.119] 2019-02-15 13:33:55

Эсрэгээрээ аяга тавгаа дутуу угаасан ,хоол унд бохир гар юунаас ч үүдэлтэй байж болно. Хаанаас гарсныг нь тогтоох нь мэргэжлийн хяналтын үүрэг.

Зочин [202.179.31.119] 2019-02-15 13:32:45

Бодис бишээ суулгана гүйлгэнэ бөөлжинө гэдэг НЯН ! Амьд юм гэдсэн дотор чинь ороод үржээд нарийн гэдсэн доторх хэрэгтэй нянгуудыг чинь устгаад үйл ажиллагааг нь зогсоож байна.

Тарган [202.9.43.125] 2019-02-15 12:25:46

Энэ түргэн хоолны газрууд чинт хоолны хордлогоос гадна таргалалт, чихрийн шижин, харшил үүсгэж байгаа. Амт оруулагч гэдэг нь хүний биед муугаар нөлөөлдөг химйин бодис байгаа. Ийм хоол идэхгүй байх хэрэгтэй ш дээ. Ер нь манайх шиг мах сайтай газар KFC ямар ч хэрэггүй. Идэж байгаа хүмүүс ухамсартай баймаар л байх юмв

Зочин [202.179.31.119] 2019-02-15 13:37:54

Миний бие их муу байж байгаад монгол мах идээд сэргэсэн. Хэмжээгээ тохируулаад багаар өөхгүй идээд байхад тус болсон.

Зочин [202.179.31.119] 2019-02-15 13:36:36

Тийм шүү манай монголын мах сайн. Аргагүй хөдөө хээр ургасан өвс ногоо иддэг бэлчээрийнх гэсэндээ биед үнэхээр хэрэгтэй. Монголын үхрийн өөхгүй мах идээд байхад үхэхгүй л юм билээ.

Зочин [64.119.21.5] 2019-02-15 12:35:58

манайханч хоолны соёл байхгүй ш дээ. (амт оруулагч мэдрэлд муу ш дээ яваандаа.)хоол хийнч гэж нохойн хоол шиг юм .аргагүй ш дээ

зочин [202.179.31.242] 2019-02-15 12:04:50

Ард түмнийхээ эрүүл мэндэд анхаардаг бол төр засаг арга хэмжээ авч, хохирол учруулсан компаниар хохирлыг барагдуулаад зогсохгүй, өндөр торгууль ногдуулж, хяналтаа чангатгах хэрэгтэй байна. Ер нь KFC-г өндөр хөгжилтэй орнуудад хааж байгаа шүү дээ. Манай хөрш Оросод мөн л хаасан. Монголчууд бид мал, мах байхгүй биш ингэж гадныхныг дууриаж, худлаа хээнцэрлэж хор оруулж ирж, идэж ууж байх шаардлагагүй л юмсан даа, уул нь. Үр хүүхдүүд удам судрынхаа ирээдүйг бодоод Монголд байгаа KFC-ийн бүх салбаруудыг хаалгахын төлөө тэмцвэл дээргүй юу, Монголчууд аа.

Зочин [202.126.89.239] 2019-02-16 09:43:59

zow2 haah heregte hooloigui nowsh haachij chadadguim bhda

Тарган [202.9.43.125] 2019-02-15 12:26:53

Маш зөв, хаах л хэрэгтэй

Organic mongol maliinhaa mahiig id [108.218.234.108] 2019-02-15 12:02:42

Junk food bitgii undur uneer avch idej biyeiin eruul mendee horduulaach, mongoliinhoo organic maliin mahaa id. Mongoliinhoo eruul hursund urgasan baigaliin shim tejeelt nogoo urgamal idej ussun, yamar ch geniin uurchlult baihgui organic-aaraa bga mongol maliinhaa mahiig idetsgee

Зочин [64.119.16.190] 2019-02-15 11:45:21

6 хөлтэй 4 эвэртэй тахиа харсан уу.

зочин [122.201.22.80] 2019-02-15 11:28:04

хааяа ород харж бхад мах нь түүхий, тѳмс нь нялцгай дутуу шарсан гарч ирдэг.хүмүүс хэрүүл хийгээд зогсож бгаа харагддаг. үйлчилгээний танхимд хамгалагч бдаггүй.хулгайч нар зүгээр л явж бдаг.

Зочин [64.119.21.5] 2019-02-15 11:24:47

ялгаа байхгүй тахианы тэжээл урьдаас орж ирж байгаа байх шүү.

Зочин [202.179.27.210] 2019-02-15 11:17:20

нээх сэхүүн бас айн хоол биш хор идэж байгаагаа мэдэхгүй,одоо ч БГД-ийн ТЗ-ийн дээд сургуулийн тэнд KFC-хүн дүүрэн сууж бна шдээ

Зочин [39.7.55.139] 2019-02-15 11:14:24

БИ САЙН МЭДЭХГҮЙ БАЙНА. ГЭХДЭЭ КЭЙ ЭФ СИ ТАХИАГАА ХЯТАДААС Л ОРУУЛЖ ИРДЭГ БАЙХ ТЭЭ?! ОРГИО ГИЙН ТАХИАГААР ХИЙДЭГГҮЙ Л БАЙЛГҮЙ БОДВОЛ. УГ НЬ ЭХ ОРОНДОО ТЭЖЭЭСЭН ТАХИА Л Идмээр БАЙНА. ЖИЖИГ ДАГАЛДАХ БҮТЭЭГДЭХҮҮН: КЭТЧҮП НТР НЬ ЛАВ ХЯТАД ЮМ БАЙНА ЛЭЭ!

Зочин [202.126.89.239] 2019-02-16 09:45:19

yu gj mongol tahiagr huhude buhd hujaa bhd

Зочин [202.21.112.2] 2019-02-15 12:12:58

Чи муу үнээ битий шаагаад байгаарай оруулж ирж байхад нь хараад зогсож байсан юм шиг хуцхын Кетчуп амталгааны материалууд нь бүгд Оросын Heinz-с татан авдаг юм

Bold [42.200.20.210] 2019-02-15 11:12:57

Бас Оргио гэж тахинный мах дотооддоо уйлдвэрлэдэг нэртэй газрыг сайн шалгах хэрэгтэй мэрожлийн хяналтынхаан . Тэнд тиим их тахиа уржуулдэг бас нядалдаг ямар с шинж тэмдэг байхгуй худлаа л хумууст тахиа уржуулдэг гэж итгуулэх гэсэн томцуулын заль мэх шуу

Хоруу чанар ихтэй байх шүү [122.201.21.156] 2019-02-15 11:11:51

Түүхий юмуу дутуу боловсруулсан тахианы мах өндөгнөөс нянгийн хурц халдвар авдаг гэж сонссон. Сальмонeйз гэдэг халдвар. Маш их хоруу чанартай тул тууштөй эмчлүүлэх ёстой. Суулгалт энэ тэр бол наана зүйл цаанаа их уршигтай бараг биeд үлддэг халдвар гэсэн байх шүү. Сайн судалж үзээрэй

Баатарсайхан шунал хүний аминд хүрэх нь. [103.229.121.223] 2019-02-15 11:06:06

МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛТ БҮХ САЛБАРД НЬ ҮЗЛЭГ ХИЙЖ 14 ХОНОГ ХААХ ЁСТОЙ ШҮҮ

Зочин [64.119.21.5] 2019-02-15 11:05:07

Худлаа нэрлэхүү гарууд нээх соёлтой хүн болж заваан бохир тогоочийн гарын хоолноос жавтий хүртэв үү.Бааж шээгээд гараа угаахгүй дайлдаг гээд байгаа биз.Сарын юм нь ирсэн бол өнгөрөө

Зочин [59.153.112.189] 2019-02-15 11:03:13

Эрээн.Бээжинд очсон монголчууд бүгд kfc авч иддэг.Эрээны kfc д ороод харж бхад гарсан бүтээгдэхүүн болгоныг 1хянагч шалгаж бж үйлчлүүлэгчид өгдийм бна лэ.1удаа шарсан төмсөө хүлээгээд зогсож бтал халуун тосноос дөнгөж гарч бга төмсыг нөгөө хянагч нь харангуутаа бүгдын хогны сав руу шууд хийчихсэн.дахиад шинээр шарж өгсөн.гэтэл Монгол kfc тэр хаяснаас долоон доор юмыг хэрэглэгчидэд ямарч хяналтгүй шууд өгчдийм бн лэ.

ddd [49.0.140.68] 2019-02-18 14:36:51

Mash sain baina. iimerhu medeellel ugch bgaarai

Зочин [64.119.21.5] 2019-02-15 10:55:41

гараа угааж сурчих юмсан

Зочин [202.179.31.119] 2019-02-15 10:55:02

Ер нь ямар ч хоолны газар танд гэртээ байдаг шиг бүх орц нь шинэ юм бэлдээд хийж өгөх боломжгүй. Дандаа л ямар нэг хэсгийг нь бэлэн бэлдэх шаардлагатай болно. Хүн сайн орж ирэхгүй бол бэлэн юм чинь хэвтсээр байна. Тэгээд нян нь хэдэн минут тутамд 2 дахин үрждэг гэлээ. Орж ирэхээр нь гүйцэд халаахгүй өгнө. Ариун цэвэр ч гэсэн хэцүү дээ. Ажилчид нь ядарсан дээрээс нь манайхан бол үнэн хайнга. Ер нь л дэлхийн хаана ч байсан хоол шинээр хийж өгнө гэдэгт эргэлзэх хэрэгтэй. үнэндээ хоолны бизнес хийхэд байнга шинээр хийх боломж ч байхгүй. Бэлдэхгүйгээр бас ажил нь явахгүй. За тэгээд өөрсдөө мэд !

зочин [202.179.25.25] 2019-02-15 13:07:58

Санал нэг байна

Иргэн [103.57.92.224] 2019-02-15 10:52:32

Ганц зайсан гэлтгүй ер нь kfc ээс хоол.идэхээр би лав гүйлгээд байдийн. Тэгээд эхнэр хүүхдүүд зүгээр байхаар нь миний муу ходоодл шингээж чадахгүй байгаан байна гээд тоодоггүйл яваад байдийн үгүйл юм байна даа.

Bi ch gesen [103.26.195.177] 2019-02-18 19:21:13

Bi ch tegdeg. Gariinh bishee.

Зочин [64.119.21.5] 2019-02-15 10:57:04

тэр чинь бохир гарын өвчин гэжийн

Зочин [72.137.85.228] 2019-02-15 10:49:16

Гадаад орнуудад хэзэ ч айраг эсгэж чадахгүы шиг монголчууд хэзээ ч пицца тэр KFS -... хийж чадахгүы.Ер нь хэдэн жил амьд явъя гэж бодвол хоолоо өөрснөө бэлдэж бай.

Мнл [202.126.89.39] 2019-02-15 10:46:37

Залхуурал бэлэнчлэх сэтгэлээсээ салаа.

Зочин [66.181.179.169] 2019-02-15 10:36:09

Энэ нийслэлийн мэргэжилийн хяналт маш сайн ажилмаар бнаа.Хятадаас орж ирж бгаа хүнсний бүтээгдэгхүүн дээр тавих хяналт шалгалтаа сайжруулж бнга хянаж шаардлагатай шинжилгээнүүдээ бнга хийж бвал иим зүйл бнга гарахгүй шүүдээ.Хүнсний бүтээгдхүүн шинжилдэг том том лабориторуудыг нэн яаралтай бгуулах хэрэгтэй.Тэгэхгүй бол бид өвчин зовлон.хорт хавдраасаа салахгүй шүү.Энэ чинь бактерологийн дайн л гэсэн үг.

Зочин [66.181.184.56] 2019-02-15 10:34:45

Төр засаг гаалийн хяналтаа чангаруулж 5 6 хөлтэй мутант тахиа оруулж ирэхийг зогсоомоор бна

Зочин [202.21.112.170] 2019-02-15 10:33:47

Хүний эрүүл мэндээр тоглодог газрыг бүрмөсөн хаавал таарна

Ахмад Сандерс [202.179.25.20] 2019-02-15 10:32:54

Барууны хөгжингүй орнуудад KFC, McDonald г.м. түргэн хоолны газруудыг Junk Food буюу хогийн хоол гэж нэрлэдэг. Учир нь, энд хүний биеэд маш хортой, хүнийг таргалуулж өөхлүүлдэг бодис энэ түргэн хоолрнд байдаг. Нэг ёсны энэ хоолонд донтуулах бодис гэсэн үг. KFC бол хоолны бэлдэцээ дандаа хятадаас авдаг. Тэр нь гений мутацид орсон амьтан, 6 хөлтэй шувууны мах, эвэр туурай г.м. хоёрдогч түүхий эд. Сайхан Монгол махнаасаа татгазаж хятадын баас идэхээр ингэдэг юм. Таван Богдын шунхай эзэд мөнгө олохын тулд Монгол хүний "мах идэж" байна даа.

Зочин [202.179.31.119] 2019-02-15 10:48:57

Яах вэ дээ юм үзээгүй хүн л байж. Үзэж яваад баларч.

зочин [66.181.166.196] 2019-02-15 10:30:30

Шальтай юм болохгүй дээ, мэргэжлийн хяналтынхан баатарсайханаас авдаг юмаа аваад л таг болно, шинжилгээний хариу энэ тэр ч шал худлаа л юм болно, мөнгө хүчтэй шүү дээ, мэргэжлийн хяналтынхан ч мөнгөнд нугасгүй

Зочин [64.119.21.5] 2019-02-15 13:20:08

тэр үнээн аргагүй үнэн арчаагүй үнэн

Яг үнэн [202.131.228.118] 2019-02-15 11:16:29

Яг тэгэндээ. Далдыг харж байгаа юм шиг л хэлж/бичиж байна.

ММ [66.181.191.148] 2019-02-15 10:30:14

БАС ТЭР КОКА-КОЛА-Г БҮҮ УУГААРАЙ. САХАРЫН ӨВЧТЭЙ БОЛНО ШҮҮ.

Зочин [202.21.100.22] 2019-02-15 10:28:57

Odoo tegeed hordloo geed heden zuun say tugrug nehej gej bgaa yum shig yum yarihiin ene nuhur .

Зочин [202.9.42.106] 2019-02-15 10:17:15

Сайхан монгол хоолоо гэртээ хийж идхээс бүү залхуур. Түргэ хоолноос юуч болож мэднэ шүү.

Зочин [202.179.27.70] 2019-02-15 10:13:38

түргэн хоол шүүдээ бэлэн болцон юмыг халааж өгдөг газар хэд ч хоносон нь мэдэгдэхгүй. гол нь манайхан хүүхдүүддээ энэ заваан юмыг их авч өгдөг хорлож байгаа юм шиг тэрийгээ больчих хэрэгтэй. дээр нь хууль хяналтын байгууллага ухаантай юмнууд нь том газар гэж ялгавартай хандахаа болих хэрэгтэй бүх салбарыг нь хаагаад бүтээгдэхүүнийг нь шалгаж үнэнийг нийтэд зарлах хэрэгтэй. хохирсон иргэд бүгд 1 сая доллар нэхэмжлэх хэрэгтэй гадны оронд бол хэдэн сая долларын нөхөн олговор өгдөг.

Оогий [64.119.23.253] 2019-02-15 10:12:52

Гэртэйл сайхан хоол хийж идэж бай дэндүү залхуу хүмүүсийн гай

Зочин [66.181.161.35] 2019-02-15 10:20:29

Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг

Зочин [124.158.79.173] 2019-02-15 09:55:27

Битгий ид манайхаан

Зочин [103.229.176.130] 2019-02-15 09:51:02

одоо тэгээд хэд хоног сүржигнэж бөөн юм болно, замд нь гэмгүй ажлаа хийгээд мөрөөрөө яваа нь хэлмэгдээд л ... тэгж тэгж 7 хоногийн дараа бүгд таг мартана. Монголын хууль 3 хоногоо гэж ...

Зочин [103.229.176.130] 2019-02-15 09:48:58

бусад гуанз, ресторан, жижиг хоолны газрууд тэгээд KFC-ээс илүү найдвартай, цэвэрхэн байгаад байгаа юу ??? ядаж ямар малын махаар хоол хийж байгааг нь бид мэддэг билүү ??? ТУЙЛШИРАЛАА ГЭЖ ...

Zochin [165.241.31.254] 2019-02-15 09:42:08

Iim olon hun hordson yum chine erh bish daraad unguruhgui baih. Shangri-la Ulaanbaatar Zochid buuldaliin Hutong restaurant-d 4 uulee hool ideed 2 ne hordson. Arhi uusan 2 ne hordoogui. Buun chiregdel bolj suuliin 3 udur idsen uusan yum asuugaad suid bolood baisan. Ecest ne manai shinjilgeenii hariu zugeer garsan. Tanii biyed taarahgui hool baisan bololtoi geed ungursun doo. Mongold hyatad hool idehdee arhi uuj ariutgaj baih heregtei yum shig baina lee shu.

Зочин [202.21.106.101] 2019-02-15 09:40:31

Түргэн хоолны газар байж маш их хүлээлгэдэг яарч яваа бол ороод ч хэрэггүй болсон бна лээ. Ялангуяа Өргөөгийн урд. Бас аль ч салбарт нь ороод авах гэхээр тарт гэдэг юм нь байхгүй гэдэг. Оронд нь шарсан төмс авах уу гэдэг. Ер нь хэрэггүй болсон

Балдан [202.21.106.138] 2019-02-15 10:22:32

Муухай шүү битгий ид.ийм газрууд энэ тэндгүй нээгдэж байна.донтуулдаг дээр нь муухай таргалуулдаг.

Zochin [64.119.20.151] 2019-02-15 09:37:22

KFC .giin 13horoololiin salbar (Nomingiin hajuudahi) salbar neegdeed udaagui baihad ni hool avch ideed huu maani ter oroinoosoo l hordoj olon honog biy ni togtvorjihgui booljin guilgej baisan.Aimshigtai.Gants neg hun hordson bol toodoggui yum baina lee.

Зочин [202.170.80.25] 2019-02-15 09:36:51

Цагаан сарын өмнө нэг идсэн их муухай болсон байна лээ.

зочин [43.242.242.24] 2019-02-15 09:35:56

баатарсайхан хулгайчийг одоо баривал таарна

Зочин [66.181.177.98] 2019-02-15 09:29:07

Ер нь kFC гээс заавал ид гэж хэн ч шахаж шаардаагүй байх! Хятадаас удаан хадгалж муудсан тахиан гуянууд оруулж ирдэг юм байналээ! Тэгээд амт муутай, өндөр үнэтэй юм авч идэж байвал өөрсдийн буруу биз дээ!

Зочин [66.181.167.231] 2019-02-15 09:28:54

Гадны нөлөөгүй хордсон байна. Долоон бурхан ХХК

Aagii [66.181.160.60] 2019-02-15 09:27:02

KFS.g 3ni jiliin umnu Tengisiin hajuu salbart ni orj ideed erusu taalagdaagui dahij idehee bolisoon tahain ni sonin hurshsan tosoor sharsan bsn tosnii hutrs amttai bsn idsen udurjin tosoor heheruulj yavsan shde

Зочин [150.129.142.150] 2019-02-15 09:21:00

ШАРСАН ТАХИАНЫХ НЬ ХАЛЬС , ЯС , ШӨРМӨС ГЭЭД ЯГ ТАЛ НЬ ХАЯГДАЛ БОЛДОГ , СТАНДАРТ ЗӨРЧДӨГ , ХААВАЛ ТААРНА , МАШ ИХ МӨНГӨ ГАДАГШАА УРСААД Л АЛАГА БОЛДОГ !

Зочин [202.126.89.239] 2019-02-16 10:00:46

nil bursen guril l bdgshdee nil tos neh muuhai salattai hereglehee baisoon trni orond saihn mongol maha sharad jigned mashindaj bolowsruld ur huuhdedee zowiig songj ogj bsn n deeree

зочин [202.131.245.69] 2019-02-15 09:20:01

KFC гэлтгүй бүх хоолны газрыг байнга шалгаж байх хэрэгтэй. шаардлагатай бол Мэргэжлийн хяналтын газрынхны орон тоог нэмэх, шинжилгээний багаж, хэрэгслээр хангах, хяналт хийхдээ бичлэг хийж байх гээд бүх зүйлээр нь хангаж эрүүл, аюулгүй байдлыг дээшлүүлэхгүй бол монгол дэндүү заваан байна. ёстой соёлын довтолгоо хиймээр байна шүү. Оюунгэрэл гишүүний санаачилсан 00, Эрдэнэчимэг гишүүний санаачилсан тамхигүй орчин гэх мэт арга хэмжээг тултал нь хэрэгжүүлмээр байна. хаа сайгүй хөгшин залуугүй тамхидалт, шүлс нус хаялт байна.

Зочин [202.21.106.115] 2019-02-15 09:12:33

Нэг өдрийн хоолноос хордсоныг харахад тэр өдрийн хоолны материал муудсан, эсвэл тэр өдрийн ажилтан нь бохир гартай, өвчтэй байжээж хоол бэлдэх ажилд оролцож тэр хоолуудыг хордуулсан байх. Бусад салбарууд нь зүгээр байгаа тул Зайсан дахь хадгалалт эсвэл ажилтан гэсэн 2 л шалтгаан байна

Рүүгээ [66.181.181.86] 2019-02-15 09:05:11

Таван богдын баатарсайхан дүү гэсэн хоёр псду муухай онгироо гэсэн таарвал нам шаах юмсан

kfc [64.119.17.183] 2019-02-15 09:01:10

kfc suuliin ued chanar n ulam l muudaad bga enend ajilchid n buruutai setgelgui ajilchid hugatsaa n duussan materialaar hool hiigeed zarj bna shdee

KFC.n olon ulsiin tub salbart ni handah heregtei dee buh hordson humuus iim asuudal ih garch baisan [99.224.202.228] 2019-02-15 08:57:20

iim asuudal ih garch baisan ilon uls dahi tolgoi salbart ni handah heregtei dee eshul CNN bolon olon ulsin saituudad handah heregtei mongold daraad l ungurnu shu ut garna tahia ni tuuhgui hugts amtdagdana neh bish baisan yum buh salbaruudiig ni tur haah heregtei sn shalgah ni zub bas tolgoi salbaraas ni humuus ireh bh das

иргэн [202.9.42.205] 2019-02-15 08:44:31

Кес- ер нь бэлэн юм битгий ид.залхуурал бол өвчин.гэртээ сайхан хоолоо хийгээд ид.одоо манайхан гадуур их хооллох юм.гэхдээ сайн асууж сурч бж ид.гуанзнууд рестронуудодоо мөгө хөрдаг болж дээ.70,80, онд хүний эрүүл талаас нь хардаг байлаа.одоо заоагдөхгүй болоор нь бөөндөг өвчтэй хүн үйлчлэгч гэхүү дээ.гэрийн хоол сайхан.баталгаатай.хүүхдүүдээ гэртээ хоолоо ид.тэр чикинг гэртээ хийж идэж болно шүү дээ.!!!!!!!!!!!

Зочин [64.53.213.174] 2019-02-15 08:39:02

KFC humuusiin hohiroliig baragduulj l taarna daa


105 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
105 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.