Монголбанк есдүгээр сард 2,029.2 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк энэ оны есдүгээр сард 2,029.2 кг үнэт металл худалдан авчээ.
Төв банкны мэдээлснээр, оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 110 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэдээс нийт 14 тонн үнэт металл худалдан аваад байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 42.1 хувиар нэмэгджээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны есдүгээр сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 501,717.18 төгрөг байв.








































































Сэтгэгдэл