Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох хүсэлтэй ААН-үүдийг бүртгэж байна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” аяны хоёрдугаар шат энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн юм. Энэ хүрээнд хүнс, хоолныхоо давсны агууламжийг бууруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг ХХААХҮЯ маргааш 15:00 цаг хүртэл бүртгэх аж.

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд хамрагдсанаар аж ахуйн нэгжүүд одоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлуулж, давсны агууламжийг бууруулах төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл авч, шинэ жор, технологид суралцах юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт авах давсны дээд хэмжээг 5 гр хэмээн тогтоосон ч манай улсын нийт хүн амын 83.2 хувь нь үүнээс давсан хэрэглээтэй байгаа юм. Тодруулбал, иргэд давсны хэрэглээний 46.2 хувийг цай, уух зүйлээс, 33.5 хувийг хоолноосоо авдаг байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.5] 2019-02-15 05:30:58

ХӨӨЁ МАЛНУУДАА ДАВСАА УРЬДААС ЗӨӨХӨӨ БОЛИОЧ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.