СУРВАЛЖЛАГА: 11 жилийн хугацаанд 50 улсын 800 аялагчийг гэртээ ирүүлсэн Ж.Бэгзсүрэнгийнд зочиллоо

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

2008 оноос эхлэн гадаадын аялагчдыг гэртээ ирүүлж, тэдэнтэй найз нөхөр болж, сэтгэл дүүрэн буцаадаг шинийг эрэлхийлэгч, эерэг хандлагатай нэгэн гэр бүлийг бид энэ удаа онцоллоо.

Үүргэвчээ үүрээд дэлхийн улсуудтай танилцах аялалд гарч, эдийн засгийн байдлаас үл хамааран адал явдал эрэлхийлэн аялагчид байдаг. Ийм аялагч очиж буй улсдаа тохь тухтай байхаас илүүтэй, тухайн улсын соёл уламжлал, амьдрал ахуйг нь нүдээр үзэх гэж айлд хоноглох хүсэлтэй байдаг хэрэгцээнд үндэслэн аялагчдыг орон нутгийн иргэдтэй холбож өгдөг вэбсайтууд олон болжээ.

imageБэгзсүрэнгийнх ийм вэбсайтыг хэрэглэж Монголоор дайран өнгөрч буй эсвэл Монголыг зорин ирж буй аялагчдад гэртээ ирэхийг зөвшөөрч, тэдэнд энгийн нэг Монгол айл 5 ханатай гэртээ ингэж амьдардаг, бидний хоол унд, тоглоом наадгай, ахуй байдлаа танилцуулдаг. Үүнийхээ төлөө аялагчдаас мөнгө авахгүй, харин эргээд олон төрлийн мэдээлэл, итгэлцэл хайр, амьдралын олон хэв маяг, шинэ содон зүйлсийг бэлгэнд авна. Ийм амьдралын энэ хэв маягийг тэрээр #ХООСТАЙЛ хэмээх шинэ нэр томъёогоор нэрийдэж, боломжтой сонирхсон Монгол айлуудыг хоостайл болоосой хэмээн уриалж буй.

Ингээд бид хоостайл Бэгзсүрэнгийнхийг зорилоо. Өглөө эрт ажилтай тул 07:00 цагт уулзахаар цаг товлосны дагуу Дарь Эхэд байх тэдний гэрт ирвэл, тэднийхэн бүгд босчихсон тус тусын ажлаа хийцгээж байна. Гэргий Б.Мөнгөнсоёмбо нь галаа түлж, цай чанаад гэрийн дотор дулаан байлаа. Мөн тэднийд хоёр Франц аялагч ирчихсэнтэй нь тааралдав. Охид нь 13, 15 настай мөртлөө Француудтай англиар яриад ойлголцчихож байна. Тэдний гэрийнхэн хөгжилтэй, дулаахан уур амьсгалтайгаар биднийг ийн угтаж авлаа.

image

Ж.Бэгзсүрэн:

-Юуны өмнө тантай хоостайл гэж юуг хэлээд байгаа талаар ярилцъя. Та манай уншигчдад тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Англиар host family гэдэг үгийг Монголчилж "хоостайл" гэж нийлүүлж, эсвэл “хоост айл” гэж бичиж байгаа. Орчин цагт техник технологи нэвтрэхийн хэрээр тухайн улсын хэлэнд шинэ үг орж ирдэг шүү дээ. Тиймээс үүнийг энэ чигээр нь нэр томъёо болгон хэрэглэж, ойлгоосой гэж хүссэн. Монгол хүн өөрийн амьдарч буй орон гэрийг элдэв хачир чимэггүйгээр шууд музей болгож байгаа үйл явц гэж тайлбарлаж болно. Тэр айлын тогоо шанага, тавилга хэрэгсэл гэх эд зүйлсээс гадна хоорондын харилцаа, яриа, хийж буй үйлдэл бүгд үзмэр. Түүнийг гадаад хүн үзэх гэж ирнэ. Тиймээс өөрийн гэрийг гадаад хүмүүст үзүүлэх боломжийг олгосон айлыг би хоостайл гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ хоостайл болъё гэвэл танайх заавал Монголынхоо уламжлалт ахуй, соёлыг өдөр тутамдаа хэрэглэгдэг байх ёстой. Жишээлбэл, танайх аягаа долоодог байж болно, сүү цагаан идээ, хоол бэлтгэх технологио мэддэг байх, наад зах нь монгол тоглоомуудтай байх ёстой. Хэрэв нэг оюутан "Манай аав ээж хөдөө байдаг, би өөрөө хотод боловсрол эзэмшихээр ирсэн, аав ээжийнхээ гэрийг хоостайл болгож гадаад хүмүүсийг хөдөө ахуйд аваачъя” гэж бодвол заавал жуулчны компанид хандах бус, та өөрийн гэрийг хоостайл болгоод, зөвөөр ойлгоод авч ашиглаж болно л гэсэн үг. Үүнийг манайхаас ч юмуу, хэн нэгнээс хуулбарлаад байгаа юм биш. Хүн өглөө босоод цай уудгаа тэр айлыг дуурайж байна гэж ярьдаггүйтэй адил адилхан л амьдралын хэв маяг шүү дээ. Тиймээс хостайлын хэв маягийг та өөрийн хөдөөний эсвэл хотын гэртээ бий болгож болно.

image-Хоост айл байхын давуу талыг та юу гэж тайлбарлах вэ?

-Хоост айл болсноор өөрийн гэр орноор бахархах сэтгэлтэй болно. Магадгүй хоост айл ямар нэгэн буруу зуршилтай бол түүнийгээ засах хэмжээнд хичээдэг давуу талтай. Жишээлбэл, ихэнх аялагчид архи ууж, тамхи татдаггүй, тэд үргэлж усанд ордог, тэд үргэлж инээмсэглэдэг. Тиймээс өөрийн орчинд байдаггүй сайн зүйлсийг тэднээс оруулж ирэх боломж нь хоост айл болсноор бий болдог. Хэрэв гэрт зочинтой байхад эхнэр нөхөр хоёр муудалцвал хэзээ ч уурлахгүй шүү дээ. Уурлах зүйл байсан ч түүнийг эерэгээр харж, асуудлаа шийдчихдэг. Энэ мэт маш олон давуу тал байдаг. Тэднээс хэлний мэдлэгээ дээшлүүлнэ, улс орнуудын талаар мэдээлэл сонсоно, эерэг сайн хэвшлээс нь өөртөө авч шингээнэ. Бид ч мөн буцаагаад Монгол хүний сайхан чанаруудыг харуулж, өв соёлоо сурталчилж байгаа юм. Тиймээс Монгол айлууд энэ үгийг ойлгож, хоорондоо ярилцаж үзээсэй гэж хүсч байна. Хамгийн энгийнээр хоост айлыг ойлгоё гэвэл би гадаад оронд очвол яах вэ? гэж бодож үзэх хэрэгтэй.

-Та өнгөрсөн жил TEDxUlaanbaatar үйл явдалд орж илтгэл тавьсан шүү дээ. Нийгмийн онцлог санаа, бүтээлтэй хүмүүс оролцдог энэ үйл явдалд та юу ярьсан талаараа товч мэдээлэл өгвөл?

-Тийм ээ, би “Монгол айл дахь зочны дэвтэр” нэртэй илтгэл тавьсан. Бид сүүлийн арван жилийн турш гадаад хүмүүсийг гэртээ ирүүлээд, тэр хүмүүсээрээ сэтгэгдлийг нь бичүүлж авдаг. Одоогоор манайд долоон дэвтэр байна. Үүнээс харж байгаад бидний санаанд илүү их үлдсэн болон тэдний туршлагаас амьдралдаа хэрэгжүүлсэн зүйлүүдээс ярьсан.

Манайд ирсэн нэг Япон залуу Улаанбаатар хотын марафонд л зөвхөн оролцохоор зорьж ирсэн байх жишээтэй. Тэр залуугийн дэвтэр дээр бичиж үлдээсэн тэмдэглэлээс “Бид ер нь яагаад гүйдэггүй юм, энэ залуу Монголд зөвхөн гүйхийн тулд ирж байхад” гэж бодсоноос хойш марафонд оролцдог болсон байх жишээтэй.

Өөр нэг бодлыг өгсөн зочин бол цүнх дүүрэн тоглоомтой Бельги зочин. Цүнхэндээ хувцас хунар бусад хэрэглэлээс илүүтэй төрөл бүрийн тоглоом хийж үүрээд өөр өөр улс оронд айлуудад очоод тоглоомоо дэлгэн, гудамж , зочид буудал, очсон айлдаа гээд хаана ч байсан хамаагүй тэр тоглоомыг тоглож буй хүмүүсийн яриа, баяр хөөрийг бичиж авдаг радиогийн сэтгүүлч байсан. Тэр хүн манайд ирээд бидний шагайгаар тоглож буй дуу авиаг бичиж аваад явах үед “бид монгол тоглоомнуудаа суръя, сэргээж хэрэглэе” гэж бодох болсон. Ингээд би Нацагдоржийн номын сангийн ажил дээрээ тоглоомын өдөрлөг зохиож байсан.

Мөн Архангай аймагт байдаг Тэрхийн цагаан нуурыг тойрч аялсан Франц хүмүүс бид энэ байгальд дахиж заавал ирнэ сэтгэгдлийн дэвтэрт бичсэн байдаг. Энэ санаан дээрээс

Монголд аялахаар ирсэн хүмүүс дахин ирнэ шүү, тэр үед нь бид байгалиа тэр чигээр нь хадгалан авч үлдэх хэрэгтэй байна, бидэнд туслаарай гэдэг санааг хэлсэн.

image

-Танайх ямар вэбсайтаар дамжуулан аялагчидтай харилцдаг юм бэ?

-Бид 11 жилийн өмнөөс couchsurfing.com сайтыг хэрэглэж ирсэн. Мөн warmshowers, workaway.info вэбүүдийг хэрэглэдэг. Харин “TEDxUlaanbaatar”-т оролцоод завсарлагаанаар нь оролцогч үзэгчидтэй ярьж байхдаа Airbnb.com гэж сайт байдгийг мэдээд хэрэглэж эхэлсэн. Airbnb сайтаар ирж байгаа аялагчид мөнгө төлдөг. Ингэхдээ нэг хоногийн 10 доллар орчим байдаг бөгөөд манайх тухайн зочиноо тосч авах, үдэж гаргах, мөн хоолыг нь хариуцдаг. Ингээд ирсэн зочид сайтад байх манай бүртгэл дээр сэтгэгдлээ бичиж үлдээхэд нь сайтаас "супер хост" гэсэн өргөмжлөл бүхий тэмдэгт байршуулдаг. Манайх тийм айл болчихсон яваа.

-Энэ 11 жилийн хугацаанд танайд хэдэн жуулчин ирж, буув. Тэдний дунд дахин ирсэн хүн байдаг уу?

-Дахин ирсэн хүн цөөхөн. Харин өөрөө ирээгүй ч найз нөхөд, аав ээжийгээ явуулсан нь бий. Ер нь хүмүүс Монголд дахин ирэх их сонирхолтой. Учир нь Монголыг Чингис хааны үеийн түүхээр нь л төсөөлж анх ирээд, орчин үеийн хот, барилга байшин, тээвэр унаа болон хүний гар хүрээгүй хөдөөгийн байгаль зэрэгцэн оршдог өвөрмөц байдал сэтгэлийг нь татдаг.

2018 оны эхэнд манайд нэг Франц залуу ирсэн. Тэр залуу статистик тоо баримтанд их дуртай гээд, манай зочдын дэвтрийг нэг бүрчлэн шүүж, ирсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт, улс орон, тоог нарийн бичиж гаргаж өгсөн. Үүнээс харахад манайх 50 орноос 450 удаагийн зочин хүлээж авалтаар 800 гаруй хүнийг гэртээ ирүүлсэн байдаг. Ганц нэгээрээ аялахаас гадна, гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө ирдэг тохиолдлууд олон.

-Анхны зочин хүлээж авсан дурсамжаасаа эргэн санавал. Тэр хүнтэй хэрхэн танилцаж байв аа?

-Анхны зочин Америк залуу Эндрью Жудкинс байсан. Тэр миний ажиллаж байсан Нацагдоржийн номын сангийн уншигч хүүхдийн гэрт ирсэн байж, тэр хүүхэд “Манай Америк найз гэр хороололд очиж үзэх хүсэлтэй байгаа юм байна, та гэртээ аваачиж болох уу” гэж асуусан. Ингээд тэр хүнтэй анх номын сан дээр уулзаж, ярилцсан. Америк залуугаас би яаж энэ уншигч хүүхэдтэй танилцсан юм бэ гэж асуутал “Би couchsurfing сайтаар дамжуулан танилцсан” гэж хариулахаар нь вэбсайт руу орж үзээд аялагч хүмүүсийг орон нутгийн хүнтэй холбодог юм байна гэдгийг олж мэдсэн. Энэ нь надад маш их таалагдсан учраас тэр дор нь бүртгүүлэхэд Эндрью их гайхаж байсан. Гэтэл би номын сангийнхаа ажлаар олон улс оронд явж үзэж, сургалтанд сууж байсан. Нөгөөтэйгүүр тэр гадны орнуудад очоод зочид буудалд буугаад хөтөлбөрийн дагуу явдаг ч надад энэ улсад ирснийх тэр улсын хүнтэй танилцаж, гэрт нь очиж үзвэл сайхан байх байхдаа гэх бодол байдаг байсан. Тэр утгаараа хэрэгцээ шаардлагыг нь ч ойлгож бүртгүүлсэн нь тэр. Эндрью манайд хоёр хоносон байдаг.

Харин яг энэ вэбээр харилцаж манайд ирсэн анхны айлчин бол Шотлондаас ирсэн Крис Монахан гээд цөмийн физикээр суралцаж буй оюутан байсан. Би тэр залууг анхны зочин, нөгөөтэйгүүр оюутан хүүхэд гэдэг утгаар нь Буянт-Ухаа дээрээс тосч авна гээд өглөө Дарь-Эхийн гэрээсээ үүрээр дөрвөн цагийн үед дугуйтайгаа гараад жийж байлаа. Амралтын өдөр байсан болохоор автобус их орой явах гээд байдаг, гэтэл тэр хүүхдийн онгоц 06:00 цагийн үед буух байсан болохоор эхнэр бид хоёр догдлоод л анхны хүнээ тосохоор тэгж яарсан. Энэ бүхэн минь надад хэзээ ч мартагдахгүй, сайхан дурсамж.

image

-Та бүхэн аялагч зочноо хэрхэн сонгож, зөвшөөрөл өгдөг юм бэ?

-Бидэн рүү аялагчид вэбээрээ дамжуулан харилцдаг. Надад ирсэн имэйлийг нь уншиж танилцангаа сайт дээрх бүртгэлийн мэдээллийг нь уншиж, ямар хотоос, яаж аялаж яваа, хэдэн настай зэргийг нь байж харж байж зөвшөөрөх эсэхээ шийддэг. Голцуу зөвшөөрдөг. Нэгэнт биднийг сонгоод мэйл бичиж байгаа шүү дээ. Гэхдээ ихэвчлэн хүмүүс бүх хүмүүс рүү мэйл явуулчихаад хэн хариу өгсөн рүү нь очино доо гэж боддог, би өөрөө ч гадаадад явахдаа ийм арга хэрэглэдэг. Харин тэр хүнтэйгээ сайн харилцаж, ойлголцож байж ирүүлэх эсэхээ шийдэж байгаа юм. Тэд манайд мөнгө төлж ирдэггүй, миний найз, манай ах дүү ирж байна гэж бодож л тэднийг гэртээ найрсгаар угтаж авдаг. . Манай гэр рүү ийм автобусанд тэндээс суугаад хүрээд ирээрэй гээд л имэйлдээ хариу бичээд заагаад өгчихдөг.

Манай Монголчууд ямар ч тохиолдолд гадаад хүн газрын зургаа, бичсэн бичгээ үзүүлээд юм асуухад найрсгаар сайхан хэлж өгдөг нь тэдэнд их сайхан сэтгэгдэл төрүүлдэг, элгэмсэг, тусархуу санагдсан тухайгаа тэд хэлдэг. Тэд ирэхээсээ өмнө хэд хоног байх, хэрхэн амьдрах, хоол ундаа яах ийхээ имэйлээрээ ярилцчихдаг.

-Та түрүүнд мөнгө авдаггүй гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр аялагчдын хоол хүнсийг та өөрөө гаргадаг гэсэн үг үү?

-Мөнгө авдаггүй. Гэхдээ бид үнэ цэнэтэй хүмүүс. Тухайлбал, би өөрөө гадаад айлд очвол яаж би Монгол хүн гэдэг үнэ цэнээ мэдрүүлэх вэ гэж бодож хичээдэг шиг Франц, Герман, Америк хүн ирээд өөрийн үнэ цэнийг харуулахыг хичээдэг. Тэд айлд ирэхдээ бэлэгтэй ирнэ, заримдаа аялал дуусч байгаа тул энэ майхнаа та нарт бэлэглэе, хэрэгтэй болов уу гэх мэтээр асууна. Өөрөөр хэлбэл, би гэртээ ирж байгаа гадаад хүнээс мөнгө нэхэхгүй, харин ч тэдний хүсч байгаа, мэдэхийг хүсч байгаа зүйлийг өгөхийг хичээнэ. Зарим тохиолдолд бүр мөнгө хэрэглэхгүй аялдаг хүмүүс ч байдаг, олон сар жилээр явж байгаа хүн ч байна. Заримдаа цүнхэн дотор нь бидний идэж үзээгүй, харж байгаагүй хоол хүнс ч явж байна. Заримдаа хүнсний дэлгүүр рүү гүйгээд л хоолонд хэрэгтэй мах, ногоо аваад ирдэг. Энэ бүхнийг хамаатны хүн минь хөдөө орон нутгаас ирэхдээ хишиг, ганзага гээд л аваад ирдэгтэй адилтгаж боддог. Энэ хүнтэй би насаараа амьдрах биш, хамгийн ихдээ 5-6 хоног болно. Энэ хугацаанд нь хоол ундаа эвтэйхэн хамтарч зохицуулаад, тэднийг явахад нь бүтэн сэтгэлээрээ баяртай гэж хэлээд, цаашид холбоотой байж, дотно сайхан нөхөрлөж, аз жаргалын даавраа ялгаруулж байх нь л чухал гэж гэргий бид хоёр боддог.

image

-Та хоёр бас өнгөрсөн зун аялсан байсан, аяллаа хэрхэн төлөвлөсөн бэ, хоост айлуудаар орж явсан уу?

-Гэргий бид хоёр өнгөрсөн 6-8 сарын хооронд Беларусийн Минск рүү “Шагайтай үүргэвч" нэртэй аяллаа хийгээд ирсэн. Замдаа манайх шиг арав гаруй хоост айлд очсон байдаг.

Хамгийн эхнийх нь их сонирхолтой. Говь-Алтай аймгийн төвөөс цааш 101 км-т Батсайхан ахынд хоноглосон. Бид нарыг машиндаа суулгасан Говь-Алтай аймгийн Баянуул сумын залуус "Та хоёр одоо орой болчихсон юм чинь энүүхэнд байдаг айлд очоод хоночихгүй юу. Батсайхан гэдэг юм" гэж танилцуулж, зөвлөсөн л дөө. Бид хоёр төв замаас Батсайхан ахынх руу алхаж, гэрээс нь нилээн хол зогсож байгаад, яг л сайхан хуучин уламжлалаар "Нохой хорио, хүн байна уу" гээд хүн гарч иртэл нь дуудсан. Батсайхан ах охинтойгоо хоёулаа, зусландаа гарчихсан байсан нь тэр байж. Ингээд тэднийд нэг хоноглоод, аяллынхаа талаар ярьж байгаад л өглөө нь явсан. Батсайхан ах итгэхгүй, ямар сонин юм бэ, ингээд л юу ч мэдэхгүй газар руу явчихдаг юм уу гээд л, бид хоёрын аялалыг сайхан үгээрээ мялаагаад үдсэн. Цаашаа 6000 гаруй км-ын дараа л Украин улсын Чернигев хотод хоост айлд очиж хоносон, гэх мэтчилэн хүн аяллаа яаж төлөвлөх вэ гэдэг тэр хүний юу мэддэг вэ гэдэгтэй бас их холбоотой л доо. Бид арав гаруй жилийн хугацаанд гадаад хүмүүстэй их зүйлийг ярьж, ойлгож авсан болохоор тэр сонссон их зүйлс, мөн интернэийг ашиглаад сайхан аялаад ирсэн.

-Жуулчид танайхыг сонгож ирж байгаа шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ? Нийслэл хот дахь уламжлалт сууц гэр гэдэг утгыг чухалчилдаг болов уу?

-Бид аль ч вэбсистем дээрээ их олон сэтгэгдэл бичүүлсэн хоост айлын нэг л дээ. Тэр утгаараа "Ийм олон сэтгэгдэл бичүүлсэн айл байдаг юм уу" гэж сонирхож, шалгаж ирэх хүмүүс ч бий /инээв. сурв/ Нөгөөтэйгүүр, яах аргагүй монгол гэрт амьдардаг хэв маяг нь ирэх шалтгааны нэг болдог. Хэдийгээр гадуур жуулчны гэрүүд байдаг ч айлд байгаа юм шиг тухтай, дулаахан, гал хөс нь тасрахгүй байна гэж үгүй шүү дээ. Үүгээрээ их ялгаатай. Мөн манайх хоолны тухайд аялагчидтайгаа тохирч чаддаг. Аялагч хүмүүс янз бүрийн хүмүүс байдаг учраас тэдний дунд байгаа цагаан хоол иддэг хүмүүсийг ч хүндлэх хэрэгтэй. Тэд ирээд Улаанбаатарт ийм мах иддэггүй, мах ийм бага хэрэглэдэг айл байдаг юм уу гэж гайхах нь ч бий. Энэ мэтээр манайх тэр хайлтын системд нилээд дээгүүр гарч ирдэг учраас хүмүүсийг сэтгэл ханамжтай байлгаад буцаахсан гэж хүсдэг. Гэхдээ нэг зүйлийг үргэлж анхааруулдаг нь "Тэр хүний өмнө бид хариуцлага хүлээхгүй". Хоост айлын системд аялагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээхгүй тухай дурьдаж өгсөн байдаг. Нөгөөтэйгүүр, бид тэр хүнд үйлчилж төлбөр аваагүй учраас энэ хүний өмнө хариуцлага хүлээхгүй. Үүнийг гэхдээ буруугаар ойлгож болохгүй, энгийн сайхан ахуйгаа үзүүлээд буцаах нь л бидний болоод тэдний хүсэл, сонирхол. Монголчууд их энгийн амьдардаг юм, бидэнд тийм их хэрэглээ байдаггүй, эд зүйл цуглуулж амьдардаг хүн биш гэдгийг давхар харуулахыг хүсдэг. Тухайлбал, манайх хүн бүр нэг аягатай болохоос биш аяганаас гадна таваг, ийм ч стакан, тийм ч хундага гэж байхгүй. Орчин үеийнхээр бол хаягдал багатай амьдардаг. Орон сууц байшинд амьдарч байгаа хүмүүсийн онцлог мэдээж арай өөр. Гэхдээ тэр хүмүүст бид Дэлхийгээс ялгарах Монгол хүн шүү гэдгээ үргэлж санаарай гэж хэлэхийг хүсдэг.

image-Манай Монголчууд ирсэн зочноо цай, идээтэй угтаад авдаг уламжлалтай байсан шүү дээ. Үүний орчин үеийн хувилбар юм уу даа.

-Нээрэн тийм, та их гоёор харсан байна.

-Та сая хүүхдүүд минь харж байгаа байх гэж хэлсэн. Нээрэн хоост айл байхад хүүхдүүдэд ямар нөлөөтэй вэ?

Хэнийг ирүүлэх вэ гэдгийг би сонгодог. Гэхдээ гэр бүлээ, хүүхдүүдээ бодож байж сонголтоо хийнэ. Бага охиныг хоёр настай байхад анхны гадаад хүн манайд ирж байлаа шүү дээ. Одоо 13 настай болчихож. Жаахан байхад нь тийм ч их юм бодолгүй зочдоо авдаг байлаа, хүүхэд л бол хүүхэд гэж боддог байж. Уг нь тэр үеэсээ л их сайн бодох ёстой байсан юм билээ. Одоо манай охидын үеийнхэн ирээсэй, авьяаслаг, мэдлэг, боловсролтой хүмүүс ирээсэй гэж хүсдэг. Хэдийгээр харилцаж байгаа хүнийхээ танилцуулгыг бүтэн уншиж байж ирүүлдэг ч заримдаа санаснаар болохгүй тохиолдол бий. Хүүхдүүдэд минь нөлөө үзүүлсэн жишээ татвал, гадаад хэл байна. Байнгын харилцаж дадлага хийдэг учраас анги дээрээ хэлний түвшин өндөр байдаг. Нөгөөтэйгүүр хүмүүстэй харилцаа үүсгэж чаддаг, чөлөөтэй, нээлттэй болсон. Мөн хүүхдүүдэд хөгжмийн боловсрол эзэмшихэд их чухал нөлөө үзүүлсэн аялагч ч бий. Манайд Ямаха хөгжим /цахилгаан төгөлдөр хуур. Сурв/ байдаг байлаа. Гэтэл тэр нэг Франц зочин ирээд манай хөгжим дээр ая дарахад миний хүү яаж сонирхож, ямар их баярлаж харж байгаа харцыг нь би одоо тэр үеийн зурагнаас олж хардаг. Энэ мэтээр хүүхдүүд минь аялагчдын элдэв төрлийн сонирхолтой авьяас сонирхлуудыг үлгэрлэн авах тохиол маш их.

-Одоо танайд байгаа хоёр зочин хаанаас ирсэн бэ?

-Манай энэ хоёр Франц хүмүүс. Нутгаасаа гараад Дундад Азиар жил аялаад манайд ирээд байгаа. Энэ хоёр ахиад жил орчим аялаж байж гэртээ харина. Үргэлжлүүлээд Оросоор дамжаад Солонгос, Япон, цаашаа латин Америк гээд явна гэсэн. Дөнгөж өчигдөр орой ирсэн болохоор дэлгэрэнгүй яриа өрнүүлж амжаагүй байна. Манайд тав, зургаа хононо. Энэ хугацаанд сайн танилцана аа. Энэ залуу нь тоглоомын номын санд зураач, эмэгтэй нь радиогийн дууны инженер хийдэг. Франц улсынхаа төвд жижиг хотод амьдардаг гэсэн.

-Зочидтойгоо ихэвчлэн англиар ярилцах уу?

-Тийм. Соёмбоо бид хоёрын мэдэж байгаа хэл Англи хэл л байна. Арван жилийн сургуульд байхдаа Орос хэл заалгаж байсан болохоор Орос зочидтойгоо жаал жуул оросоор харилцана. Сүүлийн үед Солонгос хэл үзээд байгаа, ойрдоо давтаагүй л сууна.

image

-Танайд ирсэн аялагчид манай Монголд тулгамдаж байгаа агаарын бохирдол, түгжрэл гэх мэт сэдвүүдийн талаар шууд шүүмжлэлтэй хандаж ярих нь бий юу?

-Шууд ярьдаггүй. Манай гэр болон улсын талаар шууд ярьдаггүй. Энэ бол бид хүүхдүүдтэйгээ сайн ухаан гаргаж, эвийг нь олж байж ярихгүй бол бидэнтэй дотно зүйлсээ хүүхэд хэлдэггүйтэй адил. Тиймээс би яг таны асууж буй энэ асуултыг асуугаад хариултаар нь "Mongolia Friend" нэртэй цуврал видео хийж эхлээд байгаа. Одоо арав гаруйг хийсэн, цаашид улам олон болно. Тэдний ярьсныг эргээд харахад "агаарын бохирдол их хэцүү болсон байна, драгоноос манайх хүртэл хоёр цаг явсан нь байж боломгүй зүйл шиг санагдсан. Та бүхэнд метро барих мөнгө байхгүй бол машинаа тавиад мотоцикль болон дугуй унаач ээ, тэгвэл түгжрэл гайгүй болно, Азийн орнууд тийм байдаг, Монгол орон эдийн засаг нь хөгжөөд тэнд гэр хороолол, энд өндөр байшингууд харагдаад их сонирхолтой, гоё юмаа, тэгсэн хирнээ энүүхэн энд уул ус нь байж байдаг гээд ч ярьдаг. Би гадаад хүмүүсийг гэртээ зочлуулах болсноос хойш арван жилийн дараа л ийм видео хийх ёстой юм гэдгээ ойлгож, эхлүүлээд байна. Одоо үүнийг цахим орчинд хайгаад үзэж болно.

-Тэд манай улсын цаг агаарт хэрхэн ханддаг вэ? Сая тухайлбал, -40 хэм хүрлээ шүү дээ?

-Цаг агаарыг л үзэх гэж ирдэг хүн байдаг шүү. Би яг тийм нэг Австрали хүнээс "Танайх их сайхан орон шүү дээ, яагаад Монголд байгаль үзэхээр ирсэн юм бэ" гэхээр "Австрали улс сайхан ч гэсэн танай монгол шиг ийм мэдрэмж өгдөг цаг агаар байхгүй" гэж хэлсэн. Тэнд тогтмол цаг агаартай, манайх шиг биш. Гэтэл манай улсад хавар ирсэн азтай аялагч ганцхан өдрийн дотор дөрвөн улирал үзчихдэг /инээв. сурв/ Бид Монголын эх газрын уур амьсгалыг ойлгож, амьдрал ахуйгаа төлөвлөж явах нь зөв юм билээ.

image-Энэ 10 жилийн хугацаанд таны сэтгэлд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээсэн аялагчдынхаа талаар яривал?

-Зөндөө бий. Манай анхны Америк, Шотланд залуусын талаар би өмнө дурьдсан. Гурав дахь зочин гэхэд дэлхийгээр тасралтгүй аялдаг, баавайсан сахалтай Португал хүн байсан. Тэр хүн яагаад надад мартагддаггүй гэхээр Антарктидад их ойрхон далай дотор байдаг халуун рашаан дотор зөвхөн толгойгоо гаргачихсан зургаа бидэнд үзүүлж байлаа. Надад маш сонирхолтой санагдсан. Далай дотор хүртэл халуун рашаан байдаг юм гэдгийг ойлгож, мэдэж авч байлаа. Дөрөв дэх зочид бол Монголд ирэхээсээ өмнө ил захидлын зураг харж байгаад Монгол гэр шиг сууцыг өөрсдөө хийж, түүндээ амьдардаг хосууд байсан. Тэд Францынхаа баруун нутгаар, бороо хур ихтэй далайн эрэгт ойрхон хотод Монгол гэр шиг сууцандаа амьдардаг гэж ярихаар нь би "Гадаад хүнээс Монгол гэрийнхээ сайхныг сонсоод сууж байх гэж дээ" гэж бодоод амьдардаг байсан модон байшингаасаа гарч, эсгий гэртээ амьдардаг болсон. Тав дахь нь Хятадад сурахаар явж буй Швейцарь эмэгтэй байдаг. Оюутан хүн мөнгөгүй гэдэг утгаар биш, нэгэнт тийш явж байгаагийнх замдаа юм үзье гэдэг бодолтойгоор явж байсан. Мартинагийн үлдээсэн ногоо хальсалдаг хутгыг одоо хүртэл манайх хэрэглэж л байна /инээв. сурв/ Мартина тэр өдөр галт тэргэндээ суухаар манайхаас "баяртай" гээд явдаг юм. Гэтэл маргааш нь манайд ахиад ороод ирсэн. Юу болсныг нь асуутал галт тэрэгнээсээ хоцорчихоод Гандангийн ойролцоо зочид буудалд хоночихоод ирлээ гэсээр ирж билээ. Мартинагийн аав ээж хоёр дараа нь манайд бас ирж байсан байх жишээтэй. Одоо сургуулиа төгсөөд олон улсын байгууллагад ажиллаж байна. Үүний дараа манайд нэг өдөр хоёр талаас таван Франц хүн цуглаж байлаа. Хаа байсан Монголд тааралдсан тэд сонин хачнаа яриад л, манайд зулж унтаад маргааш нь явах жишээтэй. Тэр орой тэгэхээр манайх Франц хоол идэж байгаа юм. Энэ мэт. Сүүлд Хаан банкинд мэдээлэл технологийн чиглэлээр ирсэн Вьетнам залуу Туан хөтөлбөр нь дуусангуут манайд ирж нэг хоносон. Дөрвөн одтой зочид буудлаас Монгол гэрт ирлээ гээд өөрийнхөө цахим хуудсандаа бичсэнийг би хараад "монгол гэр чинь тооноор нь мянган од харагддаг мянган одтой зочид буудал" гэж дотроо бодсон. Харамсалтай нь өвөл бид нүүрс түлж гэрээ халаадгаас болоод утаатай болохоор харагдахгүй л дээ. Энэ он гарсны дараа Паул гээд Герман залуу ирсэн. Хүүхэд байх үедээ компьютерт донтоод, аав ээжийнхээ үгэнд орохоо больчихож. Тэр хүнд хэцүү үеэ ялж, давж гарсан түүхтэй энэ залуугийн одоогийн сонгосон амьдрал нь лам болох. Одоо Монголоор дамжаад Мьянмар улс руу явж байгаа. Жил гаруйн өмнө Энэтхэгт очиж бясалгал иог сурсан. Тэгээд л өглөө 4 гэхэд босчихсон орон дээрээ бясалгаад л сууж байх жишээтэй. Дараа нь иогоо хийгээд, цайгаа ууна. Монголд үүсчихээд байгаа хүүхдүүд технологид донтох болсон нөхцөл байдлыг надад өөрийн эрхгүй санагдуулж, энэ залуугаас суралцах ёстой мэт санагдсан. Миний ойлгосноор Паулын бие донтолтоосоо болж их муудаж, амьдрах хүсэл нь түүнийг өөрчилсөн. Тэр залуу эелдэг зөөлөн харилцаж, бага хэмжээтэй чанартай хооллож, бясалгал иогийг өглөө, орой тогтмол хийж хэвшсэнээрээ 32 настай мөртлөө 20-н хэдтэй юм шиг л харагддаг, чийрэг бие, сонирхолтой хүн. Оны сүүлээр Тору гээд Япон залуу ирсэн. Тору ирчихээд хотын төв рүү огт яваагүй. "Танайд байх хугацаандаа Монголын өөр өөр хоол идье" гэсэн. Бид тэр хүслийг нь ч биелүүлсэн. Тэгэхэд, бэлчээрийн малын мах идээд сайхан амттайг нь гайхсан. Орон орны хоол амталж аялдаг тэр залууд Монгол айлын иддэг олон төрлийн цагаан, ногоон, бор хоолууд, гал тогоог гайхуулаад л явуулсан даа. Түүндээ ам бардам байна.

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Хамгийн сүүлд нь таныг уншигчидтай танилцуулъя гэж бодсон юм. Та одоо хаана ажилладаг ямар мэргэжилтэй вэ?

-Би компьютерын программ зохиодог мэргэжилтэй. Одоогоос 21 жилийн өмнө би энэ мэргэжлээрээ их сургууль төгсөөд, Нацагдоржийн номын санд 14 жил ажилласан. Харин сүүлийн долоон жил гэр бүлийн клуб ажиллуулж, хуваариа бизнес эрхэлж байна. Харин шинэ оноос би дүү нарынхаа ажилд туслаж хамтран ажиллаж байгаа. Монголын онцлох брэндүүдийн нэгдсэн галерей нээж байгаа. Монгол урлаач, бүтээлч хүмүүс эдгээр бүтээл, бүтээгдэхүүнийг хийж байна гэдгийг нэг дор төвлөрүүлнээр байнгын үзэсгэлэн ажиллуулж, иргэдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэх уулзалт, сургалт зохион байгуулж, хүүхэд залуус өөрсдийн үлгэрлэн дуурайх бүтээлч Монгол хүмүүсээ мэдэх, итгэл дүүрэн эх орондоо хамтдаа бүтээж амьдрахад суралцах орчин нь болно. Мөн гэргий бид хоёр хүмүүст эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд нь зориулж хичээл заах, Сүхбаатарын талбай дээр гүйдэг гүйлтийг эхлүүлнэ. Сүхбаатарын талбай бол зөвхөн улс төрийн жагсаал хийдэг, ямар нэгэн тэмдэглэлт баяр болдог талбай биш, өглөөний цагаар хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, ялан дийлдэг хүмүүсийн уулздаг талбай байх юм. Хүмүүс эрүүл идэвхитэй амьдарч буйгаа бусдад таниулж, үлгэрлэж, алдаагаа сургамж болгон бусдад сануулж, уулзаж, бие биедээ урам зориг, итгэл өгдөг байгаасай гэж бид хүсч байгаа.

image

-2019 онд төлөвлөсөн ажлуудад тань амжилт хүсье.

-Та бүхэнд мөн их баярлалаа. Суусан цэцэнээс явсан тэнэг дээр гэдэг шиг хүн хөл нь хөдөлж байх хугацаанд явж л байх ёстой. Аялж байгаа хүмүүсийг сайхнаар хүлээж авч, өөрсдөө ч мөн аялаасай. Аялж болох боломжуудыг олон эх сурвалжаас олж үзээд, мөнгө ихээр зарцуулалгүй, заавал зуныг хүлээлгүй аялаасай. Гадаад, дотоодын аялагчидтай уулзах, интернэтийг аялалдаа яаж ашиглахыг сурч мэдэхийг зөвлөе.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.58] 2019-02-21 22:18:45

энэ залуу чавганц шиг муухай хэрүүлч юмаа.өөрөө орж ирээд л хэрэлдээд байх юмаа

Зочин [182.160.3.54] 2019-02-21 17:23:46

Байгаагаараа байх хэрэгтэй. Амьдрал баян гэдгийг харуулж байна. Гадны зарим оронд шалбаагны ус олдохгүй байна шүү дээ

boldoo [43.242.243.75] 2019-02-21 12:52:24

boxir bna

БИ [64.119.22.210] 2019-02-21 09:26:48

МӨНГӨГҮЙ ХОРГОЛ ТООСОН ШУЙЛГАЧДЫН АМАНД ОРЖ ХОНОГ ТӨӨРҮҮЛЭХЭД НЬ ЗАВШУУЛААД Л, ҮХСЭНИЙ НЬ МОНГОЛЫГ ҮЗҮҮЛЭХ ВЭДЭЭ, ХИР ДАЙР ҮНЭРТСЭН ЗАВААН Л АЙЛ БАЙНА.. АРЧАА МУУТАЙ САНАГДЛАА. ОЛИГТОХОН ОРН ГЭРЭЭ ЯНЗЛААД, ҮЗҮҮЛЖ ҮЙЛЧЛЭЭД МӨНГӨ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮДЭЭ ХИРДЭЭ ТААРСАН. ТҮҮНЭЭС БИШ ХУДЛАА ИНГЭЖ ХӨӨРЦӨГЛӨӨД ЯАХ ВЭДЭЭ.ЦААДУУЛ НЬ ҮГЭЭГҮЙ ЯДУУ АМЬТАД АРГАЛЖ ХОНОГ ӨДӨР ТӨӨРҮҮЛЖ ЯВАА ЮМНУУД Л ИНГЭДЭГ ЮМДАА. БОЛООГҮЙ БАЙНАДАА ЭНЭ АЙЛ

Зочин [202.179.6.182] 2019-02-21 11:06:31

чи өөрөө дээр доороо бохирын хоолой дотор амьдарч байгаагаа анзаардаг уу. чамаас хир дайр биш бохирын үнэр үнэртэнэ дээ. дээрэн чи гэр бүлээсээ яаж мөнгө саах вэ гэж боддог нөхөр байна

Zochin [182.160.34.103] 2019-02-21 05:41:40

Монголчуудын нэрийн хуудас болж байгаа бол гэр орноо жаахан өөд нь тат. Гэрийнхээ бүрээс, хөшигөө атираатай байлгадаг айл танайхаас өөр ховор шүү. Хиртэй дэвсгэрээс чинь монголын талаархи нэг сөрөг ойлголт төрдөг юм. Сэтгэлтэй байгаагынхаа дээр арчаатай, цэвэрхэн байж МОНГОЛ нэрийг "ашиглана" шүү

Зочин [66.181.160.77] 2019-02-20 15:13:51

Ene zaluu geree saihan tohijuulbal zugeer yum iim gert gadniin buu hel dotoodiin juulchin ch orohgui sh de Yamar archaagui ail be

Зочин [103.229.121.22] 2019-02-20 09:58:46

МАНАЙХАН БҮҮР СОЦИАЛИЗМЫН ҮЕЭСЭЭ ГАДНААС ИРСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД ШИНЭ БҮТЭЭЛГЭЭ ДЭВСЭЖ ШИНЭ ХАЛААТАА ӨМСӨЖ ХАРУУЛНА ГЭДЭГ ШИГ ЗААВАЛ ГАДНЫ ХҮН ГЭХЭЭР СИЙЛБЭРТЭЙ ТАВИЛГА ТАВИАД ЦАГААН ХӨШИГ ЗҮҮГЭЭД СУУЖ БАЙХ ЮМ УУ. ЯГ ОДОО МОНГОЛЧУУД ГЭР ХОРООЛОЛД ЯАЖ АМЬДАРЧ БАЙНА ЯГ ТЭР БАЙДЛААРАА Л НЭМЭР ХАЧИРГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ЗАЛУУ БОЛ САЙН БАЙНА.

Зочин [139.5.218.159] 2019-02-20 09:32:47

ene bol ene tsag ueiin shunaliin setgeliig ylj garj irj byi hunii mun chanar saihan duurail bna shuu zaluusaa

Зочин [139.5.218.159] 2019-02-20 09:15:24

mater buyu materiallag ym ruu setgelee chigluulvel buruudna shuu mash zuv bna bayr hurgej amjilt husie

Зочин [139.5.218.159] 2019-02-20 09:09:53

ene zaluu hunii mun chanariig haruulsan bna saihan sain bna uur yu helehev bi baharhaj bna baigaagaara bai ungu yzemjiin tsaana huuramch hudlaa ym nuugdaj baidag yg uuriinhuuruu bai tanair baharhaj bna

Хаабар [59.153.87.14] 2019-02-19 23:28:15

Жинхэнэ монгол амдралаараа л байна шүүдээ, худлаа нэрэлхүү монголчууд эдпэв коммент бичээд л, ер нь ийм байх нь хоосон гяланцгаас илүүдээ

Зочин [124.158.77.41] 2019-02-19 16:41:30

гэрээ сайхан цэвэрлээ арчаа муутайхан суудаг залхаг улсууд юм байна гэж ойлгоно.

orchin NO GOOD [183.177.97.70] 2019-02-19 15:34:11

arai bishee... yadaj hodoo bishdee... yaj amrnaa AIGU MOORI APPA

Энхбат [202.21.126.90] 2019-02-19 15:07:10

Намайг номын санд суудаг байхад Бэгзсүрэн ах ажил гэр 2-ын хооронд дугуйтай явдаг байсан.Бид 2 тэр үед танилцаж байлаа.Сүхбаатар аймгийн хүн л дээ.Их хөдөлмөрч дайчин залуу.

ЗОЧИН [124.158.95.14] 2019-02-19 13:56:30

ЯАХАВ САЙН БАЙНАА, ГЭХДЭЭ НЭГЭНТ Л МОНГОЛЫН НЭР ГАРЧ МОНГОЛЫГ СУРТАЧЛАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ГЭРТЭЭ ЖААХАН ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙМААР ЮМАА, МӨН ГЭРИЙН ДОТУУР ЦАГААН БҮРЭЭС ГОЕ ХАРАГДУУЛНА ШҮҮ,

зочин [66.181.177.22] 2019-02-19 17:27:09

Цагаан бүрээстэй байна. эмх цэг ч гэсэн байна. Монгол гэрийн талаар ойлголт байхгүй байна уу жаахан атаархаад байна уу

Зочин [122.201.24.235] 2019-02-19 12:25:45

Сайхан нийтлэл байна. Мундаг хүмүүс юм. Харин монгол гэрээ сайхан цэвэрхэн тохижуулаад сайхан монгол тавилга аваад тавьчих. үндэснийхээ онцлогыг харуулсан эд зүйлсд мөнгө хайрлахгүй байх хэрэгтэй . Эмх цэгц чухал юм шиг санагдлаа

irgem [203.217.139.225] 2019-02-19 11:11:58

гэрээ тохижуулаа, санаа зовмоор юм бна

jjjh [103.111.68.3] 2019-02-19 10:56:17

net PC tavitsaan bas ovoo muu gar uu gu uy

z [103.9.90.98] 2019-02-19 09:48:38

ger oron n arai bishee

uuganaa [43.243.161.23] 2019-02-19 09:04:16

Ямар сайтаар орж энэ айл шиг гадаадынханыг ирүүлдэг, захиалга авдаг болох вэ. Хэлж өгөөч

Зочин [202.179.31.96] 2019-02-19 11:16:20

Энэ сурвалжлага дээр нь байна. Уншаач.

Зочин [202.179.31.96] 2019-02-19 11:15:33

Энэ сурвалжлага дээр нь байна. Уншаач.

аялагч [43.242.243.219] 2019-02-19 07:03:51

Тэр гэрийн дотуур цагаан бүрээс энэ тэр ээ сайхан тэгшхэн татаж гэр орон чинь өнгө засаад явчих байлгүй дээ.Жуулчин гэдэг мөнгө гэж харж болохгүй л болов уу! Хөдөө орон нутагт энэ айлаас цэвэрхэн орон гэртэй хөдөөний залуус олон бий.

Зочин [59.153.115.91] 2019-02-19 11:20:25

Мөнгө авдаггүй гээд байгааг ойлгоогүй юмуу сайн унш зөвөөр ойлго

Зочин [202.179.31.96] 2019-02-19 11:17:01

Мөнгө авдаггүй гээд байхад үхсэн 10 чинь юу ч биш ш дээ .

Зочин [66.181.191.68] 2019-02-19 09:19:17

Ene xvnii setgel zvtgel ni vnexeer aguu wm. Busdiig shvvmjilexees urdaar bodol sanaa.xelj yarj bgaag ni sonsox xeregtei l Dee..Za ter ger dotorxi yax be?Setgel saixan.busdad eeltei bolood l juulchid ireed bna gedeg ni uuruu aguu saixan vils wma.Tanaar baxarxaj baina. Amjilt xvrgie

Зочин [202.9.45.250] 2019-02-19 08:22:44

Bitgii mangartaad baildaa chi

Anuka [64.119.17.169] 2019-02-19 01:17:52

Begzee ah zochid huleej avahaas gadna heregjuulj boloh saihan sanaag avch ulddeg ni ih taalagdlaa. Humuus mine Mongol hunii saihan zochlomtgoi chanaraa bitgii aldaarai. Neg huniig saihan zochlood yu bna tuugeree dailaad gargana gedeg saihan zuil shuudee. Uuruu ch uhaantai hun bna. Tsaashid geree ulam tordoj mongol ahuigaa iluu shingeej haruulah bhaa. Sandal shiree hananii hushignii tuhaid humuusiin bichsen setgegdluud bas baij boloh sanagdlaa. Minii huvid mongol hun mongol hundee ugch bga saihan nuhursug zuvluguu gej oilgoloo. Ta ch bas zuvuur oilgoj heregjuuleh baihaa. Eniig unshaad bi bas gettee zochid huleej avmaar sanagdaj bna. Ulger jishee saihan ger bul bna

Зочин [223.10.144.131] 2019-02-21 19:44:23

mundag saihan heldeg hun bna

иргэн [202.21.106.159] 2019-02-19 00:53:13

Хоостайл гээд хэлж үзэхэд англи хэлний "xostile" буюу "дайсагнасан" гэсэн үгтэй яг ижил дуудагдаад байна ш дээ. Тэгэхээр энэ нэрээ өөрчилж засахгүй бол эвгүй, бас нэлээн болхи л байна. Итгэхгүй бол Лонгмен ч юмуу англи-англи онлайн толь руу ороод дуудлагыг нь хэлүүлээд сонсоорой. Та нарт сайныг хүссэндээ л бичлээ.

zochin [202.126.89.42] 2019-02-19 00:36:07

ene ailiig heleh geegui shuu. suuliin ued baigaliin uzesgelent gazruudaar guest house nertei yaijgii ger barij mungu oloh sonirholtoi huduuniihen olshirshee. Ulaan tsutgalan haviin ter ailuud bol hetsuu dee hetsuu ter hog novsh baas shees nud haltirmaar. Hairan saihan baigaliig buzarlaj bgaag harahad ur uvdmuur. Niitiin modon hemherhii OO toi ter ni amid amitan oirtohiin etsesgui uner tanartai bohir zavaan gadaad hun hereggui mongol ni ch ordoggui tegeed hangaigaa baraaddag. Ter hadnuudiin dunduur gishgeh gazargui baas shees OO iin tsaas ni tsas orchoo yu gemeer tsagaan arai ch dee gemeer bohir zavaan bdal tend bdgiig hend heleh handahaa medehgui buhimdaj suuh yum daa.

Зочин [64.119.19.230] 2019-02-21 20:39:38

тухайн орон нутагийн захиргаанд нь «аялал жуулчилалын хэлтэс» байдаг, тэнд хэлж болно

зочин [66.181.184.206] 2019-02-19 00:28:49

Хийж байгаа ажил нь сайн ч гэр орноо нилээд өөд нь татах хэрэгтэй юм байна.Гэрт суудаг гэхээр л ийм байх ёстой юм шиг бодож болохгүй.Хөдөөний захын айл ч мундаг сайхан цэвэрхэн суудаг болсон шүү дээ.Даанч тэдэнд хэлний бэрхшээл тулгарах байх даа.Мундаг залуу байнаа.хүмүүсийн шүүмжлэлийг хүлээн авч цаашид монгол орноо улам сайн эерэгээр таниулж олон найз нөхөдтэй болоорой.

Зочин [202.179.31.96] 2019-02-19 11:18:57

Зүгээр л айл байна. Зүгээргүй байсан бол хүмүүс ирж хонохгүй.

Зочин [202.9.45.250] 2019-02-19 08:25:00

Baigaa um ni baigaagaaraa l baigaldee uyn surhii zuild sanaa zovdog um be dee

ука [150.129.142.37] 2019-02-19 00:16:18

тиймээ, энэ гэр бүлийн хийж байгаа аялал,бас /хоос тайл / нь ч таалагдлаа. Хүн өөрөө хүссэнээ хийж хүссэнээрээ амьдрах эрхтэй. Эдний гэр бүл хэнд муу зүйл хийгээгүй харинч өөрсдөө жаргалтай амьдардаг юм байна . Цаашид улам хөгжүүлж улам өргөжүүлээрэй

хүн чанараа бүү алд [103.26.193.46] 2019-02-18 22:25:28

монголчууд явуулын хэнийг ч байгаараа хооллож хонуулаад явуулдаг заншилтай.ѳѳрсдѳѳ нүүдэлчид ядарч ангаж нүүдлэдэгээс явуулын хүнийг ядарч ангаж яваа гэж үздэг. гадны хүн манайизарим заншилыг мэдэхгүй очоод муулж ярьдаг.голдуу ариун цэвэр талаасаа. тиймээс ариун цэвэр эрүүл ахуйг их хичээх хэрэгтэй. хээгүйгээ монгол ёс гэж ойлгодог хүн бий.хэлэхээр орьгиороо бна гээд бдаг.буруу. .тв-ээр тѳвдүүд бѳѳсѳѳ алж, нохойтойгоо нэг аяганаас хоолоо идэж бсныг дэлхийгээр нэг үзүүлж бсан.энэ орьги биш.гудамжинд ч гадаадын хүнд их найрсаг болж бвал юм зааж ѳгѳх туслахыг бодох ёстой.энэ бол монголчуудын хамгийн том соёл бх ёстой..гададаадад явж үзээгүй хүмүүс жуулчдыг муухайаар харж бгаа харагддаг.буруу.тѳрѳѳс сурталчилгаа их хийхгүй.жуулчин ирээсэй гээд бдаг. найрсаг угтая гээд их дэлгүүрийн урд нэг том анонс бхад хангалттай

Зочин [202.179.31.96] 2019-02-19 11:25:15

Нэг юм байдаг юм. Гадныхан угаасаа өөрсдийгөө магтан өөр хүн муулах дуртай байдаг юм. Монголчууд болохоор өөрсдийгөө муулаад гадныхныг хэн ч байсан магтдаг нэг тийм сонин зан аль алинд нь байна. Тиймээс тийм хүмүүсийн үгийг хүлээж аваад эмзэглэх огт хэрэггүй. Тэдний зан аашийг хэн ч засч чадахгүй. Тийм хүмүүст таалагдах гэж амьдрах хэрэггүй. Дуугүй хайхрахгүй мөр мөрөөрөө салах хэрэгтэй.

Ч.Батзаяа [66.181.160.64] 2019-02-18 19:59:00

Бэгзээ ахыгаа мэднээ. Ёстой мундаг хүн. Нацагдоржын номын санд байхаас нь л мэднэ. Тандаа амжилт хүсье. Бэгзээ ахаа

Зочин [202.55.188.38] 2019-02-18 19:25:36

маш сайхан санагдлаа Зарим нэг хүмүүс жуулчин шавар хаалаа гэж байх шиг Гэхдээ олон орны хүмүүс өөрсдөө сонгоод ирж бгааг яалтай билээ Та нарын хурган ах дүү нар тус болохгүй л байх даа Энэ хүн ганц манай улс гэж ганц бичихэд манайд ир гэж туслах гадаадынхан олон доо

Зочин [64.119.16.166] 2019-02-18 19:21:25

нэг хоносон бол дахиж ирдэггүй гэжийн шүү.бодох л болждээ

Зочин [202.179.31.96] 2019-02-18 19:51:32

Гадныхан чинь соёлтой. Тэнэг биш бол дахиад л тэр айлдаа үнэгүй хонож үнэгүй идье гэж ирэхгүй. Тэд чинь суурин иргэншилтэй тэнд хүн тэгэхгүй. Дахиж ирсэн ч өөр айл орогнох газар хайна. Ичих нүүр гэж нэг юм бас байна.

... [61.73.110.138] 2019-02-18 18:53:17

Gadniihniig tegej davruulj boldoggui yumdaa, byh yumiig ynegui avah geed mongolchuudiin saihan setgeliig ashigladag, ergeed bid europd ochihod mungu tuljil honoglono.

Koko [64.119.19.20] 2019-02-18 21:33:40

Uuruu gadaadaar neeh ayalj bgagu bololtoi couchsurfibg umu stayaway gh metiin olon sitaar damjuulj yag iimrhvv baidlaar vnegui ngniindee honoj boldiin

Зочин [64.119.16.166] 2019-02-18 19:15:37

тэр үнээн аргагүй үнэн

Зочин [202.55.188.46] 2019-02-18 18:50:17

Мундаг байна. Харин нэрэн дээрээ анхаармаар юм. Дайсагнасан гэсэн утгатай болчихно шүү дээ.

Gemstone Blue [202.21.124.21] 2019-02-18 17:39:55

300-ийн зайрмаг авдаг хүн байхад 3000-ийн зайрмаг авдаг хүмүүс бас байдгийм

Зочин [202.179.31.96] 2019-02-18 19:53:10

Чи хоёуланг нь хайлсан хойно нь идээд үз. тэгээд аль нь хортойг ойлгоно.

Oyuntungalag [89.157.198.201] 2019-02-18 16:00:55

Сайн байна уу Та маш буруу юм хийж байна. Ахмадуудын тэтгэврийн мөнгө, хүүхдүүдийн хоолны мөнгө, Аялал жуулчдын байгууллагуудын татвараас олон хүнийг улс маань тэжээдэг. Үнэтэй сайн хийвэл өөрөө ч сайхан амьдарна, бусдыг ч хорлохгүй дээ. Дэлхийн олон орны иргэд аялал жуулчлалын бизнэсийн орлогоор амьдардаг

Зочин [202.179.31.96] 2019-02-18 20:04:54

Энэ хүн аялал жуулчлалын бизнес хийдэггүй гэнэ. Үнэгүй хонуулдаг гэнэ. Тусдаа дэлхий нийтээрээ айлын зочны өрөөнд диван дээр нь хоноглоод явдаг хүмүүс байдаг юм. тэр хүмүүс тэр хуудсаараа дамжуулаад л харилцаад учраа олоод явж байна. Харин та нар аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бол дэлхийн стандард ямар вэ нэг хараад өөрсдөөс нь ямар ялгаатай байгааг ажиглахыг бодоорой ! Мөн хэрхэн мэдээллээ цацах тухайгаа мэдэж ав. Одоо үед бүх хүн мэдээлэл интернетээс хайна тэгэхэд танай юм гарч ирээд тэр танилцуулга нь сэтгэлд нь нийцвэл танайд бууна. Тэнгэрээс үнэтэй үнэ хэлчихээд соёлтой үйлчилгээгүй , муу байвал танайд хүн буухгүй. Гүүглээр дүүрэн хүмүүс монгол буудалд буугаад яасан тухай сэтгэгдэл нь байгаа. Монголын бүх буудал караокэ саун биллиард гэж бичсэн харагддаг. Гэтэл гадаадад буудал гэдэг олон хүн амрах гэж очдог газар. Амрах гээд хэвтэж байхад нь хүмүүс караокэд чанга дуулаад байвал ямар ч том буудал байсан чанаргүй үйлчилгээтэйд тооцогдоно. Би өөрөө бас хааяа буудалд буухаар хүмүүс нь хажуу өрөөний хаалга чанга балбаад хөөдөг. тэгснээ миний үүдэнд ирээд энд хэн орсон тухай чангаар санаа зовохгүй ярьдаг. Ийм үйлчилгээ би үнэндээ харь газар харж байгаагүй. Миний утсыг нэг буудал андуураад өөрсдийн утас гээд цацчихсан байтал над руу дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн утасдаж өрөө захиалъя гэсэн. Бас олон монгол хүмүүс гадаад найзуудынхаа захиалга өгөх гэж утасдсан мөн олон монголд буучихсан гадаад хүмүүс монгол дугаараар залгаж байсан. Үүнийг хараад эрэлт бол их байдаг юм байна гэж бодсон. гэтэл манайхан холбогдож тэднийг өөртөө авч чадахгүй байна. Би өөрөө хүртэл буудалд буух гээд хайхаар интернетэд хэдэн үнэтэй буудлаас өөр буудлын ганц ч мэдээлэл утас хуудас эмаил хаяг байдаггүй. Тэгээд өөрсдөдөө дүгнэлт хий ! Эрэлт бол их байна. түүнээс та нарын жуулчдыг энэ хүн үргээгээд байгаа юм биш.

Зочин [64.119.16.166] 2019-02-18 18:07:00

ммнн (хамраараа дуугарч толгойгоо дохиж нэн таатайгаар санаа алдав)

Зочин [202.21.124.21] 2019-02-18 16:58:57

Санал 1 байна

host ail [119.40.99.30] 2019-02-18 15:45:19

энэ нэр нь "hostile" гэдэгтэй ижил сонсогдохоор бүр эсрэг утгатай, тэр нь онцгүй юм. бусдаар бол сайн байна аа.

Зочин [64.119.21.50] 2019-02-18 18:43:35

Үнэн шүү, хоостайл (HOSTILE) гэдэг чинь UNFRIEND гэсэн үгтэй утга нэг шүү.

Зочин [202.9.42.73] 2019-02-18 15:36:00

ЭНЭ АХ ИХ СҮРХИЙ ЭХНЭР НЬ БҮР ДАЖГҮЙ, АМЖИЛТ ХҮСЭЕ, ГЭХДЭЭ НЭГ ЗҮЙЛД АНХААРААРАЙ ГАДААДАД ЯВАХДАА АЯГАА АВЧ ЯВДАГ ЧИНЬ МЭДЭЭЖ САЙН. ГЭХДЭЭ МАНАЙ МОНГОЛЧУУД ДОЛООГООД БУЦААГААД ХАДГАЛЧИХДАГ ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ ШҮҮ , ЯМАР ӨМНӨХИЙН ӨМНӨХ ЗУУН БИШДЭЭ, АЯГАА ДОЛООСОН Ч УГААХ ХЭРЭГТЭЙШД ҮНЭХЭЭР ГАДНЫХНААС САНАА ЗОВСОН ШҮҮ НЯН БАКТЕРИ ҮРЖИНЭ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ АРИУН ЦЭВЭР ТАЛААСАА . ДАХИЖ БИТГИЙ ИЙМ ЮМ ЯРИААРАЙ АЯГАА ДОЛООСОН Ч УГААЖ БАЙГААРАЙ ГУЙЯ.

Зочин [202.55.188.33] 2019-02-19 02:40:46

зѳв

Зочин [202.179.31.96] 2019-02-18 20:09:38

Европт ч гэсэн яг гэртээ бол тавгаа долоодог хүн байж л байдаг. Айлд оччихоод чи битгий долоо гэлтэй биш. Тэгээд ч миний таваг долоосон биш. Битгий ингэж бай.

Зочин [202.131.243.190] 2019-02-18 16:47:58

Helnii dasgal chn eruul mended sain sdee

жанна [66.181.161.40] 2019-02-18 16:08:36

сайхан ярилцлага болжээ. ажлын амжилт хүсье.

Зочин [64.119.16.166] 2019-02-18 16:07:08

сайн гуй тэгвэл шүлсээрээ тоглохоо боллоо

naranchimeg [64.119.23.97] 2019-02-18 15:09:44

ene xuntei xolboo barimaar bna

Зочин [64.119.16.166] 2019-02-18 19:18:07

яах гээд байгаа юм

Зөв шүү [202.21.127.161] 2019-02-18 14:08:55

Ер нь бол зөв жишээ байна. Манай аялал жуулчлалын компанууд нэртэй, бүх юмыг зоосны нүхээр хардаг ч жуулчдад Монгол ахуй, зан заншил, түүх, байгалиа зөв сурталчилж чаддаггүй юмнуудаас л дээр байна. Зүгээр л үзмэрийн төдий ямар ч бодит амьдралгүй кампууд л байдаг. Орчуулагч, хөтөч нь морь мал, монгол ахуйгаа мэдэхгүй. Эхнгийн чөдөр, ногт, эмээл, хазаараа ч тайлбарлаж чадахгүй юмнууд л байдаг. Ноостайл бол зөв бодлогоор зангидвал өрхийн ажмьжиргаанд дэмтэй.

Гол нь зөв томъёолох Couchsurfing [202.179.31.20] 2019-02-18 14:04:30

Энэ чинь couchsurfing гээд айлд үнэгүй диван дээр нь (couch) хонох гэсэн сайн дурын сүлжээ систем юм. Голдуу төсөв багатай эсвэл адал явдалд дуртай үүргэвчтэй аялагчид үүнийг сонирхоно. Харин мөнгө аваад хонуулбал өөр юм болно. Айлд хоновол сайн айл бол аюулгүй байдал талаасаа амар байх. Эсвэл эсрэгээрээ аюултай ч байж болно. Гэхдээ хуудсан дээрээ байнга ирсэн хүүүс нь эерэг сэтгэгдэл бичдэг бол хүмүүс ерөнхийдөө гайгүй айл байна гэж мэднэ.

Koko [64.119.19.20] 2019-02-18 21:39:17

Harin tiimee zarim hvmvvs couchsurfingoo j medku olon um yarihimaa umnuus n ichmeer blhin

Zochin [66.181.161.27] 2019-02-18 13:28:44

Mongol geree uzemjtei bolgoh heregtei yum bn daa Mongold aylahad unegui gsn oilgolt buruu baihaa unelemj heregtei uuruu ih aylaj yum uzsen hun bn uuriiguu unelj hundluul zugeer yumuu

Зочин [64.119.16.166] 2019-02-18 13:01:45

мангар

цэцэг [103.57.93.13] 2019-02-18 12:40:18

монгол амьдарал монгол гэрээ сурталчилж байгаа нь сайн гэхдээ эмх цэгцгүй заваан байж болохгүй гэрээ жаахан засаж тохижуул сайхан хөшиг авч хий хиргүй цэвэр байх нь чухал .боломжтой бол монгол гэрийн доторх байдалыг харуулсан тавилага авч тавь танай гэрийн хайш яайш байдалаар монгол үндэстэн нэг ийм байдаг гэсэн ойлголт авар вий .

Зочин [202.9.45.250] 2019-02-19 08:31:50

Teneg gar ve chi

Зочин [202.179.31.20] 2019-02-18 14:25:55

Чамд ямар хамаатай юм бэ? Айлд заачихсан хэдэн тэнэгүүд ! Өөрсдөө л тэгээд засаад хийнэ биз. Бие биендээ огт хамаагүй хүмүүс хөндлөнгөөс хошуу дүрэхээ больё!

Dee [49.199.124.134] 2019-02-18 12:35:29

ABN eer honogiin 10$ or honuuldag ged bgan muu Yu ch mungu abhgui bailgadag gdaamuu? Muhus bi sain oiilgosongui ee. Odoo ued Yu ch mungu abhgui ter olon huniig tejeeged huuchin yumiig n abaad bjiidiimyy medqee

Зочин [202.179.31.20] 2019-02-18 14:24:16

Эхлээд ocouchsurfing-ээр үнэгүй хонуулдаг байсан гэж байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй. учир нь тиймэрхүү хуудсан дээр зөвхөн тийм сонирхолтой хүмүүс ханддаг шаардлага нөхцөл нь тэр. Сүүлд нь өөр хуудсан дээр 10 гэдэг болсон гэж байна. Аль хуудаснаас хүн авч байгаагаас шалтгаалан янз янз байна. Энэ чинь айл . Тогтсон юм байхгүй. Угтаа бол айлд нэг хүний хоол илүү гардаг л юм. Тэгээд ч гадаадынхан манайхан шиг их идэх биш бохир заваан биш гайгүй.

Саарал [59.153.112.170] 2019-02-18 14:14:22

Ухамсартай хүн айлд хоноод хоосон явдаггүй юм. Чи бол юу ч өгөхгүй яваад өгөх нөхөр байна

Зочин [202.9.42.86] 2019-02-18 12:33:56

tegeed aylal juulchilal uul uurhaugaas ch deer ediin zasgiin uguujtey gedeg n haana bn. oilgosongui uuchlaarai......

Зочин [202.9.43.244] 2019-02-18 12:14:59

Сайхан ярилцлага болжээ. Мундаг айл байна аа. Сэтгэлгээ нь ч нилээд өргөн цар хүрээтэй юм.

ИРГЭН [66.181.169.116] 2019-02-18 12:06:08

Ийм нөхөдөөс болж монголд үнэгүй ирж амарч болно гэсэн бодолтой гадаадын үолбин баагий нар их ирж байна. Энэ нөхөрт арга хэмжээ авч аялал хийхийг болиул.

Зочин [202.179.31.20] 2019-02-18 14:19:34

Чи өөрөө мэдлэггүй байна. Айлд үнэгүй хонох энэ арга чинь хэвшээд олон жил болж байгаа. Гол нь тэгж бичсэн айлдаа л үнэгүй хонож болно. бусад газар тэгж болохгүй гэдгээ мэднэ. Юмыг яаж мэдэх вэ гээд асуувал чи үгүй төлбөртэй гэдгээ хэлэхэд л болно. Асуудал биш.

Гочоо [59.153.112.170] 2019-02-18 14:15:38

Чам мэтийн тэнэгүүд сүүлийн үед улам л олон болоод байх юмЬ яанаа

Зочин [202.9.43.245] 2019-02-18 12:29:07

Чи бол сайхан үхэр байна

Зочин [59.153.112.170] 2019-02-18 11:31:27

Манайхан гадны хүнийг харахаараа нүдэнд нь мөнгө харагддаг шунальай байдлаа болих хэрэгтэй. Дэлхийн бүх хүн хямд аялах сонирхолтой. Манай монголчууд ийшээ тийшээ яавал хямд явах вэ гэсэн асуулт фэйсбуукаар дүүрэн байдаг биздээ.

#хоостайл Бэгзсүрэн [192.82.65.42] 2019-02-18 11:30:59

Нийтлэл бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хамт олонд талархал илэрхийлье. Уншигч та бүхэнд зориулж Франц аялагч болон Шагайн тоглоом тоглох уулзалт 2019-2-19 өдөр 15-17 цагт Creative Gallery дээр явагдахыг мэдээлье, лавлах утас 99861326, 88596789

ЗочинА [59.153.112.170] 2019-02-18 14:17:02

Чамд баяр хүогэх багадна.

Зочин [202.179.26.207] 2019-02-18 12:20:46

great.

Наран [103.229.122.83] 2019-02-18 11:30:47

Нэгэт монгол гэр монголоо сухталчилж байгаа бол өөрийнхөө гэрийг ядаж л гэрийн хөшигтэй цэвэрхэн байлгамаар санагдлаа эрт үе биш одоогийн хөдөөгийнхөн ямар цэвэрхэн тохилрг амьарч байгааг харж байгаа биз ээ монголоо монгол гэрээ ингэж суртачилж арай л болохгүй байхаө

Зочин [202.179.31.20] 2019-02-18 14:17:36

Яадаг юм бэ? Айлд аюулгүй үнэгүй хонохоос гадна үйлчлүүлээд хоол унд идээд гарч байгаадаа баярлах хэрэгтэй.

Зочин [112.72.12.20] 2019-02-18 11:10:03

Сайхан байна.Гэхдээ гэр орноо бүрэн Монгол тавилгаар тохижуулах хэрэгтэй.Тэр хужаахуванцар саваа гаргаж хаяаад сайхан Монгол модон сандал байвал болж байна

Зочин [202.179.31.20] 2019-02-18 14:15:56

Айлын хэрэгт хошуу дүрээд л ! Чамд ямар хамаатай !

Зочин [112.72.12.10] 2019-02-18 11:59:12

Хужаа сандалаа гаргаж хая

Zochin [103.212.116.223] 2019-02-18 09:58:37

Uneheer saihan yariltslaga boljee Mundag hun bn Amaigiin nomnoos aild honoj ayldag humuusiin talaar unshij bsn mash saihan sanagdlaa Uursduu bas ayldag mundag setgehuitei minimalist humuus bnaa

Зочин [203.169.49.101] 2019-02-18 09:41:59

даан ч сүүлийн үед гадаадаас ирж байгаа хүмүүс монголд аялахад юм болгон нь үнэгүй гэсэн сѳрѳг суртчилгаа газар аваад байсан юм.

Зочин [202.179.31.20] 2019-02-18 14:13:10

Ер нь бол жуулчид ази болон бусад орны хүмүүсийн сайхан сэтгэлтэйг мэддэг тул ихээр үнэ буулгаж авах сонирхолтой нь үнэн. ЯАГААД гэвэл тэдний улсад ингэж ярьдаг үнэ гэж байхгүй бүх юм тогтсон үнэтэй. Хүмүүс тэрийгээ л санал болгоно авна. Харин азид хүмүүс ялангуяа хятадад нэг юм жишээ нь 100 гэж байснаа дахиад ярьчихаач гээд байхаар 10 болтлоо буурдаг гэсэн мэдээллээ хүмүүс эргэж очоод их хэлдэг ярьдаг бичдэг. иймээс хүмүүс тэнд очвол үнийг нь навс буулгаж авах ёстой гэж ойлгодог. Би хүртэл анх монголд ирээд нэг лангуунаас 2 юм авсан. Надад үнэн буулгах ямар ч хэрэггүй. Би хүний хэлсэн үнэ аваад сурчихсан байсан. гэтэл мөнгөө өгөх гээд зогсож байхдаа гэнэт тв-ээр азид үнэ буулга гэж хэлж болдог гэдгийг санангуутаа үнэн худлыг нь мэдэх гээд үнээ буулгах уу гэсэн нээрээгээсээ буулгаад өгчихсөн. Бүр гайхаад үнэн юм байна гэж бодно биз дээ? Гэхдээ би бүр гадаа байгаа эсвэл хүнд нөхцөлд ажиллаж байгаа эсвэл олон хүүхэдтэй болов уу гэмээр хүнээс тэгж асуудаггүй.

Зочин [202.179.31.20] 2019-02-18 14:07:37

Энэ чинь угаасаа үнэгүй айлд хонох зорилготой хуудсаар дамжиж холбогдож ирж байгаа юм чинь үнэгүй л байна. Үнэ авбал хүмүүс үнэтэй байсан гээд гомдол мэдүүлнэ, тэр хуудаснаас хасагдаад өөр үнэтэй хонуулдаг газарт нь л бичих ёстой. Бүх юм тодорхой. Иймэрхүү маягаар эхлээд европынхон их хонодог байсан.

Зочин [59.153.112.170] 2019-02-18 11:28:16

Худлаа

Zochin [64.119.24.254] 2019-02-18 09:25:17

Humuus yaagaas negniihee setgeegyig setgeheer uurlah ymaa

Zochin [66.181.160.66] 2019-02-18 09:15:34

bolj bna.harin Mongol geree aytaihan tsevarhen uzemjtei bailgamaar um shig sanagdlaa.Ug ni Mongol ger maani ih goe brend shu dee.

Зочин [45.117.35.200] 2019-02-18 09:05:21

Пөөх, мундаг байна шүү. Хамгийн сайхан нийтлэл уншлаа.

зочин [202.179.27.253] 2019-02-18 08:49:36

гомо мөнхөө ах аа та боссуудийн мөнгө олох боломжийг нь үгүй хийчихсэн юмуу


99 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
99 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.