“Эрдэнэс тавантолгой” чингис хаан үндэсний баялгийн санд 675.7 тэрбум төгрөг төвлөрүүллээ

Aдмин / Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төрд ногдох нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол өнөөдөр “Чингис хаан” Үндэсний баялгийн санд 675.7 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хуримтлал болж байна.

Үндэсний баялгийн сангийн хуримтлал нь байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх, ирээдүйд чиглэсэн хуримтлалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Чингис хаан үндэсний баялгийн сан нь иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэгт зарцуулагдах хуримтлалын сан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны гуравдугаар улирлын байдлаар 27.4 сая тонн нүүрс борлуулж, 2 тэрбум ам.долларын орлого олсон нь жилийн борлуулалтын төлөвлөгөөний 126 хувьтай тэнцэж байна. Мөн энэ хугацаанд 1.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамжийн хэмжээг нэмэгдүүллээ.

Цаашид олборлолт, борлуулалт, экспортоо тогтвортой нэмэгдүүлж, улсын төсөв болон Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрээ өсгөх, тогтвортой, ногоон уул уурхайг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.