"Өгөөдэй хаан" нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө Сиаттл хотод хүлээн авлаа
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Сиаттл хотод хүлээн авлаа.
"МИАТ” компани энэхүү шинэ хөлгөө Эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд Монголын эзэнт гүрний хоёр дахь их хааны нэрээр “Өгөөдэй хаан” хэмээн нэрлэжээ. Энэхүү шинэ агаарын хөлөг нь “МИАТ” ТӨХК-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд тус компани нислэгийн сүлжээг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан уг загварыг сонгосон бөгөөд ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой энэ хөлгийг Бангкок, Бээжин, Сөүл, Токио зэрэг чиглэлд ашиглахаар төлөвлөж байна








.jpg)


































.jpeg)



































Сэтгэгдэл
Зочин [103.57.95.30] 2026-11-25 10:36:34
Сиэтлээс ирэхдээ эх орон нэгтэнүүдээ хямдаар аваад ирээч