Х.Балжиння: Алимны мод тарихад Монгол Улсад нутагшсан хоёр настай суулгац хамгийн тохиромжтой байдаг

М.Амаржаргал / Энтертайнмент

-АЛИМНЫ СУУЛГАЦЫГ НАМАР ТАРИХАД ХӨРСӨНДӨӨ ДАСАЖ
ХАВАР ШУУД УРГАЖ ЭХЭЛДЭГ-

Ховд аймгийн Булган суманд торниун /том/ алимыг нутагшуулж тарьж ургуулж буй цөөхөн тариаланчид бий. Хэрэв эдгээр тариаланчдыг улсаас хөрөнгө санхүүгийн хувьд дэмжээд өгвөл химийн бордоогүй эх орныхоо үржил шимтэй хөрсөнд ургасан жимсээр орон нутгаа цаашилбал Монгол Улсын алимны хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм. Манай улс зөвхан алимны импортод жилдээ 80 гаруй тэрбум төгрөг зарцуулж 20 мянган тонн алим худалдан авдаг аж.

Булган суманд монгол оронд нутагшсан алимны суулгац үржүүлдэг ДӨРВӨН хүн бий. Энэ суулгац эрэлт ихтэй, манай орны өнцөг булан бүрээс захиалга их ирдэг байна. Ийм суулгацыг бэлдэхийн тулд таван жил зарцуулдаг аж. Бид тэдний төлөөлөл болгож “Алим” хөтөлбөрийг санаачлагч, “Булган голын алим” ХХК-ийн захирал, сумын Жимсчдийн холбооны тэргүүн Х.Балжиннямтай ярилцлаа. Түүний ярианаас энэ хавар алимны суулгац тарих гэж буй хүмүүс анхан шатны мэдэгдэхүүн олж авна гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр сумандаа нэг га газарт алимны тариалалт эрхэлдэг юм.

image

-Ховд аймгийн Булган сумын тариаланчид хэдэн төрлийн сортын алим тариалдаг вэ?

-Манай сумын арваад жимсчид 20 гаруй га газарт алим жимс тариалж, 50 орчим тонн жимс жимсгэнэ хурааж, сумынхаа хэрэгцээний багахан хэсгийг хангаж байна. Торниун алим гэхэд зун, намар, өвлийн найман сортын алимны мод тариалснаас ердөө 1 га орчим талбайд ургаж байна. Бид эхний ээлжид нутагшсан алимны модоо мөчрийн болон нахианы залгалт хийж үржүүлж байгаа. БНХАУ-аас тав, ОХУ-аас хоёр сорт нутагшуулах тал дээр ажиллаж байгаа ч эцсийн үр дүн хараахан гараагүй байна. Харин шинэ сорт гаргана гэвэл дор хаяж найман жил зарцуулдаг юм шүү дээ.

-Манай улсад ОХУ, БНХАУ-аас импортоор орж ирсэн алимны суулгац элбэг зарагдаж байна. Ийм суулгацыг тарихдаа иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Манайхан гадаадаас их олон суулгац импортоор оруулж ирээд тариалж байгаа ч гэсэн үр жимсээ өгөхгүй үхэж хүмүүс хөрөнгө мөнгө, цаг хугацаагаараа хохирч байна. Гадаадын суулгац дээр эрдэм шинжилгээний ажил хийгдээгүй учраас манай оронд нутагших үгүй нь ч мэдэгдэхгүй суулгацууд их зарагдаж байна. Ийм суулгац их осолтой. Тиймээс Монгол Улсад нутагшсан сортыг тариалах хэрэгтэй. Мөн алимны суулгац тарихыг хүссэн хүмүүс эхний ээлжид алимны тухай ном олж уншаад анхны мэдэгдэхүүнтэй болох хэрэгтэй шүү.

image

-Алимны суулгацыг аль улиралд тариалах нь илүү тохиромжтой вэ?

-Тарьж л чадвал хавар, намрын ялгаа байхгүй. Гэхдээ намар тарих их зүгээр санагддаг. Учир нь намар тариалсан суулгац газрын хөрсөндөө дасаж хавар шууд ургах таатай нөхцөл нь бүрдсэн байдаг. Торниун алимны модыг заавал хучиж өвөлжүүлэх хэрэгтэй. Учир нь монгол орны уур амьсгал чийглэг биш хуурай, шөнөдөө -30-40 градус хүрч хүйтэрдэг. Харин бэсрэг алимны модны үндсийг хөлдөөхгүйн тулд цас, хонь, ямааны бууцаар манаж өвөлжүүлбэл бүр сайн.

-Энэ хавар алимны мод тарих гэж буй хүмүүс хэдэн настай суулгац худалдаж авбал тохиромжтой вэ. Арчилгаа тордолгоог хэрхэн хийх вэ?

-Хамгийн тохиромжтой нь 1-2 настай суулгац, 1.20-1.60 см хүртлэх өндөртэй, үндэснийх нь хэмжээ эргэн тойрон 30-40 см урттай байвал их зүгээр шүү. Том суулгацийн үндэс нь газар үлдчихдэг юм. Тиймээс хөрсөнд суулгахаар тэжээх үндэс нь бага учраас хувхайралт өгөх эсвэл маш удаан ургадаг. Алимны суулгацийг долоо хоногийн зайтгаар 80-100 литр усаар услана. Говийн нөхцөлд ууршилт ихтэй учраас 3-4 хоногт нэг удаа услахгүй бол амархан хатна. Хангай нутагт хур бороотой үедээ 10 хоногт нэг удаа услана. Ерөнхийдөө өдөр тутамдаа байнга ажиглаж байх хэрэгтэй. Хатаад эхэлбэл навч нь хорчийгоод эхэлнэ. Монгол оронд хонь, ямааны бууцнаас их юм алга. Үүгээрээ хавар бүр суулгацаа борддог. Монгол Улсад химийн бордоо хэрэглээд байх шаардлага байхгүй. Эко бүтээгдэхүүн тарьж ургуулмаар байвал хонь, ямааныхаа бууцаар бордоо хийгээрэй.

image

-Хоёр настай суулгац хэдэн жилийн дараа үр жимсээ өгөх үү?

-Хоёр настай суулгацийг сайн арчилж чадвал хоёр жилийн дараа цэцэглэнэ. Алимны төрлийн моднууд 4-5 нас хүрээд цэцэглэж эхэлдэг юм. 8-10 жилийн дараа нас бие гүйцэж ургац нь арвин болно. 10 настай суулгацнаас 50-70 кг алим хурааж авдаг.

-Сүүлийн жилүүдэд нийслэлчүүд хашаандаа, зуслан дээрээ жимс жимсгэнэ модны суулгац их тарьдаг болсон. Ямар сортын алимны суулгац тарьвал тохиромжтой вэ?

-Хүйтэн сэрүүхэн уур амьсгалтай зуслангийн бүс газруудад давжаа алимны суулгац тарьвал их тохиромжтой. Бэсрэг, торниун алимны суулгацыг заавал залгаж ургуулдаг. Харин давжаа алим үрээр ургачихана шүү.

-Та алимны суулгацаа хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ?

-Бид хоёр настай суулгацыг тээврийн хөлсийг нь шингээгээд 30 мянган төгрөгөөр зардаг. Тээвэрлэх стандартын дагуу боогоод автобусанд өгөөд явуулдаг.

image


Сэтгэгдэл

уранчимэг [203.91.115.44] 2019-03-14 13:47:57

баянхонгор аймйгийн шинэжинст сумын бимод авяа суулгац авяа 98565053 утас

Зочин [203.91.115.43] 2019-02-26 15:49:10

urgahgui l deeee alim

Зочин [66.181.161.20] 2019-02-27 10:12:57

Ургадаг л юм даа

Zochin [119.40.98.162] 2019-02-25 20:35:11

Холбогдох утас хэрэгтэй байна.

Зочин [64.119.27.226] 2019-02-26 11:02:31

.

Zochin [202.4.248.65] 2019-02-25 09:19:23

Энэ хүнээс суулгац авах юмсан. Алим тарьж буй хүмүүсээ дэмжээд өгөөсөй.

Зочин [103.111.68.3] 2019-02-25 09:06:49

сайхан алим ургадаг юм. ер нь газар нутгын онцлогоос хамаарч янз бүр л байна даа. хүмүүс сайхан алимны мод тарих хэрэгтэй.

Балдан [77.180.124.223] 2019-02-25 01:48:59

Даанч харамсалтайнь Монголын эрс тэс уур амьсгалтай орчинд сайхан амттай зоолон шуус сайтай алимны сортнь ургадаггуй нээх муухай хатуу чулуу шиг юм ургаад байдагнь харамсалтай.Тийм учраас Монголын нохцолд бол ондор 5-8 ондор овол зунгуй халаалттай Парник барьж хамгийн зоолон уур амьсгалтай тропик субтропикт ургадаг бух,торлийн гое жимснуудийг тарих хэрэгтэй тэгэхгуй бол ходолморийн гарз.Тэгж байж их гое гое жимс ургуулна гарз ходолмороо нохож авна оор арга бол Монголын нохцолд байхгуй.Харин уунийг .иелуулэхэд моноо иэ хэрэгтэй.Говьд харьцангуй дулаан газар 100-200га газар дулаантай Парник бариад нуурсээр галлаж дулаан огдог систем хийвэл говьд нуурснь ойрхон хямд тусна,тэгж байж 200га газраас том ургац хурааж байж зардлаа хурдан нохно

Зочин [202.9.44.102] 2019-02-24 20:01:58

suulgats awmaar bn holbogdoh bolomj bnuu

Gantsolmon [202.126.89.56] 2019-02-24 11:14:05

Sain bnauu ajliin amjilt hvsie bi mod awii yaj holbogdoh bee howsgol aimgaas

Зочин [202.9.43.49] 2019-02-24 09:21:36

залхуурахгүй хичээж хөдөлмөрлөвөл монголд амьдрал байна

Зочин [103.212.119.216] 2019-02-24 00:09:21

Nat deografikiig mongol heleer

Зочин [103.212.119.216] 2019-02-24 00:08:41

Baigald n amitanii hureelen baiguulahaar amid amitanii suvag uzej baigaam shig baisag

Зочин [103.212.119.216] 2019-02-24 00:06:31

Hotiin gudamjind alimnii mod tarij alim urguulahaar amt n baigaliinhiig guitsdeggui

Зочин [103.212.119.216] 2019-02-24 00:05:18

Hovd gej urgamal bii

Зочин [202.126.89.69] 2019-02-23 13:38:52

Алим нь маш сайхан унэр амттай.гэрт тавихад унэр нь огт арилахгуй.зуны сорт нь маш зоолхон.аманд ороод оороо бутарна.тор засгап, дэмжиж улс орны хэрэгцээг хангатал нь дэмжих хэоэгтэй

Хамгийн гол нь [202.179.31.38] 2019-02-23 11:57:55

алим чинь гою амттай юу? Монголд дэлгүүрээс авсан жимс ямар ч амтгүй, удаан хадгалсан байна. Амтгүй болохоор жимс идсэн санагдахгүй байна.

Зочин [202.179.31.38] 2019-02-23 11:43:28

Жимсийг чинь шувуу өт тоншихгүй идэхгүй байна уу? Яаж хамгаалдаг?

Зочин [202.179.31.38] 2019-02-23 11:42:59

Суулгацаа суулгаад 7 хоногт нэг удаа л 80-100 л усаар услахаар хөрсөнд шингээд алга болоод мод маань хатахгүй юу. Одоогоор бол яг яаж усалснаар л өндөр нам янз бүр ургадаг.

Зочин [202.179.31.38] 2019-02-23 11:40:55

Монголд лемон буюу нимбэг ургах болов уу? Лемон хүний өдөр тутмын амьдралд их хэрэг болдог жимс. Гадуур харахаар үнэхээр их үнэтэй юм.

Төлөвлөгөөгүй [202.179.31.38] 2019-02-23 11:38:04

Баярлалаа. Идсэн алимны хэдэн үр үрслээд сайн гарч ирсэн. Мэдэхгүйн улмаас ганцыг нь л аваад ургуулаад одоо их том болсон байна яг энэ суулгац шиг. Энэ хавар хөрсөнд газарт суулгана. Нэг унштал ганц ширхэг алимны мод цэцэглэдэггүй гэнэ. Яаж тоосонцор хүртээж сайхан алимтай болдог юм бол. Миний уншсанаар заавал эр эм мод гэж ялгахгүйгээр дахиад өөрийг хамт суулгавал болох юм байна гэж ойлгосон. Үнэн юм болов уу? Зөгийгүй бол сайхан тоос хүртэж их цэцэглэж сайхан алим гарах болов уу? Заавал зөгийтэй байх уу?


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.