Хатан хаан II Елизавета хүүдээ хаан ширээг өвлүүлэхгүй байхаар шийджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Их Британийн хатан II Елизавета угсаа залгамжлах хүнээ сонгожээ. Энэ талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч нэр бүхий эх сурвалжууд мэдээлсэн гэдгийг “Московский комсомолец” дамжуулсан байна.

Хатан хааны энэ шийдвэр нь түүний хүү, ханхүү Чарльзд тун хүнд туссан гэнэ. Учир нь II Елизавета хүүдээ хаан ширээг өвлүүлэхгүй байхаар шийджээ.

Харин түүний оронд ханхүү Уильям болон түүний эхнэр Кейт нар хаан ширээнд суух юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 92 настай хатан хаан Букингемийн ордонд ханхүү Чарльзыг дуудан, хүүгийнх нь хувьд хүндхэн цохил болох энэ мэдээг дуулгасан гэнэ.

Хатан хааны шийдвэрийг ирэх жил албан ёсоор олон нийтэд зарлах юм байна. Тэрбээр хүүгээ хаан ширээнд суулгахгүй гэсэн шийдвэр гаргасан нь олон шалтгаанаас үүдэлтэй гэсэн яриа гарчээ. Чарльз хаан язгууртай шинжгүй гэж Елизавета үздэг бөгөөд түүнийг тойрсон олон шуугианд хатан хаан эх нь ихээхэн тааламжгүй байгаа гэнэ.

15 настай охиныг хүчирхийлсэн болон бусад бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон Уэйн Доменти гэгчтэй Ханхүү Чарльз нөхөрлөх болсныг хатан хаан уучилж болшгүй гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн, Саймо Доранте –Дей гэгч 52 настай австрали эр өөрийгөө ханхүү Чарльз болон Камилла Паркер-Боулз нарын хүүхэд гэж зарласан нь II Елизаветаг цочирдуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь хатан хааны “тэвчээрийн хязгаар” байсан бөгөөд улмаар хүүдээ хааны титмийг шилжүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэнэ.

Нөгөө талаас, ханхүү Уильям ирээдүйн хаанд байх ёстой бүхий л сайн чанаруудыг харуулж байгаагийн дээр эцгээсээ илүү хаан ширээг өвлөх тохиромжтой хүн гэж олон нийт үзэж байгаа аж. Харин гүнгийн ахайтан Кейт Миддлтоны тухайд тэрбээр нөхрөөсөө илүү алдартай нэгэн. Тиймдээ ч түүнийг нэр хүндтэй хатан хаан болж чадна гэж үзэж байгааг эх сурвалж онцолжээ.

Хатан хаан IIЕлизавета одоогоор нууцалж байгаа, хаан титмийг шилжүүлэх ёслолд бэлтгэж байгаа гэнэ. Ингэснээр тэрбээр 97 настай нөхөр, ханхүү Филиппт анхаарал тавих боломжтой болох юм.

Энд сонирхуулахад, Елизавета 1952 онд, 25 настайдаа хаан ширээг залгамжилсан. Тэрбээр үндэстнүүдийн нөхөрлөлийн тэргүүн төдийгүй Австрали, Антигуа, Барбуда, Багамын арлууд, Барбадос, Белиза, Гренада, Канад, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Сент-Винсент, Гренадин, Сент-Китсе, Невис, Сент-Люси, Соломоны арлууд, Тувал, Ямайк гэсэн 15 тусгаар орны хаанд тооцогддог. Түүнчлэн Английн сүмийн тэргүүн, Их Британийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Парламентын хаант засаглалын уламжлалын дагуу II Елизавета улс орныг удирдахад бараг нөлөө үзүүлдэггүй, үндсэндээ төлөөллийн үүрэг гүйцэтгэдэг байна. Тэрбээр улс орнуудад дипломат айлчлал хийх, элчин сайдуудыг хүлээн авах, төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах, жил бүр парламентад илгээлт унших, шагнал гардуулах, хүлэг баатарт өргөмжлөх зэрэг үүрэгтэй.

Дашрамд дуулгахад, хатан хаан гэр бүлийн хангамжинд зориулж 2018-2019 онд 82.2 сая фунт зарцуулагдсан бөгөөд энэ нь харьяат иргэд бүрээс 1.25 фунт гарсан гэсэн үг юм. Гэхдээ энэ зардалд хатан хааны айлчлал, ёслол, хамгаалалтын зардал багтдаггүй юм байна. Харин эдгээр зардлыг оруулан тооцвол ордны зардал 300 сая орчим фунт буюу 400 сая доллар болдог гэнэ.

Энэ зардлыг хаант засаглалыг эсэргүүцдэг хүмүүс ихээхэн дургүйцэн хүлээн авч, санхүүжилтийг танах хэрэгтэй гэж үздэг ч хаант засаглалыг дэмжигчид энэ зардал эргүүлээд ихээхэн орлого авчирдаг хэмээн үздэг. Учир нь Британийн хатан хааны гэр бүлийн ёслолуудыг үзэх гэсэн жуулчид ихээр ирдэг бөгөөд хатан хааны гэр бүл жил бүр улсын төсөвт 500 сая фунт стерлинг оруулдаг гэнэ.

Б.Ананд


Сэтгэгдэл

зочин [124.44.20.30] 2019-02-26 14:44:08

Камелла гэдэг ёстой адгийн бузар авгай Хоролмаа нэгэн сайхан гэр бүлийг аймшигтайгаар самарч 2 ханхүүг их багад нь эхээс нь өнчрүүлсэн дээ... Хатан хаан ёстой зөв шийджээ, ашгүй дээ...

Зочин [66.181.180.65] 2019-02-26 23:47:09

yanhn avgaitai eriig u gj haan bolgoh v dee.emee zov sjiidjee

зочин [59.153.87.165] 2019-02-26 13:13:16

Хүү нь Дина гүнж эхнэрээ гомдоож гэр бүл салсан нэр хүндгүй эмэгтэйтэй гэрэлсэн гээд учир б.а. Ач хүүдээ өгөх нь зөвөө

зочин [103.9.90.130] 2019-02-26 07:40:02

Тэнд хэн хаан болно бидэнд юуны хамаа байна аа

зочин [202.9.43.49] 2019-02-26 03:32:09

нэр төрөө нэгдүгээрт боддог мундаг хатан хаан байна.

Зочин [202.179.31.17] 2019-02-26 03:12:25

Яах вэ дээ. Хүү нь залуу ч биш дээ хүүдээ өгчихгүй дээ. тэртэй тэргүй дараа нь ач хүү нь авна.

Зочин [202.55.191.130] 2019-02-26 03:54:20

Хн, Камелла мөн өгөх байх даа

Guest [202.9.44.227] 2019-02-26 02:15:16

Үнэн бол сайхан мэдээ байнаа

10b ne [119.40.99.20] 2019-02-26 01:43:38

kkkk

Зочин [66.181.186.252] 2019-02-26 00:52:30

Yun gajig oros tosgony avgai shig Elizaveta ve?! ene huniig Elizabeth gedeg yum shuu dee, mangar setguulch guai


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.