Төрсөн эгчийгээ галдан шатаасан этгээдийн шүүх хурал баасан гарагт болно

У.Уранцэцэг / Хууль

Төрсөн эгчийгээ найзтайгаа хамтран галдан шатааж амь насыг нь хохироосон хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлжээ. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ баасан гарагт 10.00 цагт болох юм.

Төрсөн эгчийнхээ амь насыг санаатайгаар бүлэглэн хөнөөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Хэргийг эргэн сануулбал, Одоогоос нэг жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч, залуухан бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад санаатайгаар гал тавьсан нь тогтоогдсон байдаг. Галд амиа алдсан талийгаач бүсгүй 27 настай бөгөөд төрсөн дүү нь найзынхаа хамт эгчийнхээ хоолойг боож хөнөөгөөд хэргийн ул мөрөө устгахаар гэрээ галдан шатааж оргон зайлсан хэрэг гарч байв.

Уг хэргийг үйлдсэн сэжигтэн Д.Батхуяг 20 настай, түүний найз 21 настай О.Энхбаяр нар хувийн өс хонзонгоор бүлэглэн бусдын амийг хөнөөсөн гэх хэргийг нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Дээрх этгээдүүдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан, шалгаж байна. Урьдчилсан мэдүүлгээр талийгаачийг хөнөөсөн хэргээ нуух зорилгоор гэрийг нь шатаасан гэж мэдүүлээд байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.73] 2019-02-27 02:54:41

90 оны залуус уу

Зочин [66.181.187.212] 2019-02-27 01:13:31

Монгол хүн ийм болсон нь маш их харамсалтай

зочин [66.181.177.114] 2019-02-26 14:12:10

Хуулийн дээд хэмжээ Мэдээж бага настай байхад нь төрсөн дүүгээ харж хандаж шээс баастай даавуугий нь угааж байсан байх даа

Zochin [27.210.191.181] 2019-02-26 09:26:36

Arai ch dee malnaas dor bna sh dee erguu malnuud yaj tsaashaa amid yavna gej bodsiin boloo niigemd hereggui ee naaduul chin shuud nasaaran daraan heniig ch alj medne

Зочин [202.179.31.32] 2019-02-26 08:44:11

Ёо аймаар.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.