НИТХ: Тооллогын комиссын таван гишүүний нэрийг баталлаа

Д.Тулга / Улстөр
  • 2019-02-26 19:58:14
  • 2019-02-26 19:58:14

    НИТХ: С.Амарсайхан Хотын даргаар сонгогдлоо

    photo

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн олонхийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжлээ. Хотын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол тэргүүлэгч С.Мөнхчулуун бие даагчийн хувиар заалнаас нэр дэвшиж өрсөлдсөн юм.

    Нууц санал хураалтад НИТХ-ын 45 төлөөлөгч оролцсоноор 44 нь санал хүчинтэй нэг санал хүчингүй байсан аж. Санал хураалтад оролцсон 44 төлөөлөгчийн 25 нь НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжсэн бол 19 нь төлөөлөгч С.Мөнхчулууныг дэмжсэн байна. С.Амарсайханыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тав хоногийн дотор батламжлах хуультай.

    image

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар сонгогдсон С.Амарсайхан хэлэхдээ, “НИТХ холбогдох хууль тогтоомж, дэгийн дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хууль ёсны дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуудал уламжлагдана. Ерөнхий сайд өөрийн эрх үүргийн хүрээнд шийдвэрээ гаргах ёстой.

    Улаанбаатарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг бид бүгд мэдэж байгаа. Ажлыг холоос хайх хэрэггүй. Хамгийн түрүүнд хөрс, агаарын бохирдлын асуудлаар иргэд оршин суугчдын аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бодлого төлөвлөлт, хөгжил дэвшилтэй холбоотой НИТХ-аас гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлэхээр ажиллах ёстой” гэлээ.

    image

  • 2019-02-26 18:02:05
  • 2019-02-26 18:02:05

    НИТХ: Тооллогын комиссын таван гишүүний нэрийг баталлаа

    photo

    НИТХ-аар хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж АН-ын бүлэг нэг цаг, МАН-ын бүлэг мөн нэг цагийн завсарлага аваад байснаа сая үргэлжлүүлэн хуралдаж санал тоолох комиссын гишүүдийн нэрсийг баталлаа. Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Г.Одонтунгалаг, Д.Баярсайхан, Д.Амарбаясгалан, Г.Төмөрбаатар нар комисст орж ажиллахаар боллоо.

  • 2019-02-26 16:31:14
  • 2019-02-26 16:31:14

    НИТХ: МАН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа

    photo

    НИТХ-аар хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар НИТХ-ын АН-ын бүлэг завсарлага аваад эргэн орсон ч МАН-ын бүлэг мөн нэг цагийн завсарлага авлаа. Хотын даргыг сонгох санал хураалтыг тоолох комиссыг НИТХ-ын зарим төлөөлөгчид дэмжихгүй байгаатай холбоотойгоор ийн завсарлага авч байна гэж эх сурвалжууд хэлж байна. Учир нь, нэгдүгээр сарын 26-нд болсон Хотын даргыг сонгох сонгуулиар ажилласан тооллогын комиссыг хэвээр нь ажилуулъя гэсэн саналыг зарим төлөөлөгчид хэлж байгаа бол зарим нь дэмжихгүй байгаа. Тухайлбайл, НИТХ-ын АН-ын бүлгээс тооллогын комисст зөвхөн МАН-ын таван гишүүн байгаа нь шударга бус, АН-ын бүлгээс гишүүн байх ёстой гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй юм.

    Нууц санал хураалтууд шударга бус явагдаж ирсэн. Сонгосон хүнийхээ нэрийг тооллогын комисст харуулдаг үйлдэл өмнө нь гарсан учраас тооллогын комисст хоёр намын төлөөллийг оруулах ёстой гэж зарим төлөөлөгч хэлж байлаа.

  • 2019-02-26 14:55:09
  • 2019-02-26 14:55:09

    НИТХ: АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа

    photo

    Хотын даргыг сонгох НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Ардчилсан намын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа. Учир нь тооллогын комисс батлахаар МАН-ын бүлгийн дарга Р.Дагва санал оруулсан ч төлөөлөгчдийн зүгээс эсэргүүцэж, өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал оруулсан юм. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авч, энэ асуудлыг хэлэлцээд хуралдаан үргэлжилж эхэлсэн ч дахин Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авав. 

    Завсарлагын асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга  Ц.Баатархүү "Бид тооллогын комисст орох саналтай байсан. Гэвч ардчилсан ёсыг гажуудуулсан санал хураалтыг явуулахын тулд МАН-ын нэг тал хүч түрээд байна. Тиймээс бид завсарлага авлаа. Бид олонхи биш. Тиймээс хяналт тавих үүрэгтэй. Түүнээс биш ямар нэгэн байдлаар тохиролцоонд орох гээгүй байна" гэв.Завсарлагын асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга  Ц.Баатархүү: Бид тооллогын комисст орох саналтай байсан. Гэвч ардчилсан ёсыг гажуудуулсан санал хураалтыг явуулахын тулд МАН-ын нэг тал хүч түрээд байна. Тиймээс бид завсарлага авлаа. Бид олонхи биш. Тиймээс хяналт тавих үүрэгтэй. Түүнээс биш ямар нэгэн байдлаар тохиролцоонд орох гээгүй байна" гэв.

  • 2019-02-26 13:13:10
  • 2019-02-26 13:13:10

    НИТХ: С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг, МАН-ын бүлэг С.Амарсайхныг дэвшүүллээ

    photo

    Э.БАТ-ҮҮЛ: ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААН ЯВ, ЦАВ ХУУЛИЙН ДАГУУ ЯВАХГҮЙ БОЛ ШИЙДВЭР НЬ ШҮҮХЭД ОЧНО ШҮҮ

    НИТХ-аар хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна.НИТХ-ын ирц 100 хувь хүрсэн юм. Өнөөдрийн хуралдааныг НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан даргалж байна. Учир нь НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргад нэр дэвшиж буй учраас хурал даргалах боломжгүй хэрэв даргалвал ашиг сонирхлын зөрчилж үүснэ гэж хуралдаанаас үзэв.

    Хуралдааны эхэнд НИТХ дахь Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл горимын санал гаргасан. Тодруулбал, Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шалтгаанаа ирж тайлбарлах ёстой . Ерөнхий сайд өөрийнхөө үзэмжээр Хотын даргыг сольсон. Гэтэл одоо С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар батламжлаагүй гэдгээ тайлбарлаагүй хариу албан бичгийг хүргүүлсэн. Хариунд нэг ч хуулийн заалт байгаагүй. Ерөнхий сайд дуртай үедээ Хотын даргыг солиод байж болохгүй. Ингэвэл нийслэлийн иргэдийн төлөөлж шийдвэр гаргадаг НИТХ хямдхан харагдана. Энэ бол буруу жишиг. Бид чадамжгүй болж байна. Өнөөдрийн хуралдаан яв, цав хуулийн дагуу очихгүй бол хуралдааны шийдвэр хуулийн байгууллагад очно шүү. Би санууллаа шүү гэсэн юм.

    Түүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад олонхийг дэмжлэг авч чадсангүй. Хуралдаанд оролцогчдын 18 төлөөлөгч дэмжсэн бол 25 төлөөлөгч дэмжээгүй.

    Улмаар хурал даргалагч НИТХ-ын хуралдааны төлөөлөгч Б.Батнасан “Ерөнхий сайд хуулийн хүрээнд саналаа хүргүүлсэн учраас энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд оролцох боломжгүй" гэсэн хариултыг өгсөн.

    Ингээд төлөөлөгч С.Мөнхчулуун горимын санал гаргаж, "Өөрийнхөө нэрийг дэвшүүлж байна" гэсэн бол С.Амарсайханы нэрийг НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж буйг албан ёсоор мэдэгдсэн юм.

    Мөн энэ үеэр Нийслэлийн иргэн Э.Бямбацэрэн өөрийн нэрийг Хотын даргад нэр дэвшүүлж буй хүсэлтээ хуралдаан даргалагч Б.Батнасанд өгсөн ч түүнийг хүсэлтийг хүлээж аваагүй.

    Т.БАТЦОГТ: НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ДАРАМТАН ДОР СОНГОЛТ ХИЙХ НЬ

    Энэ үеэр Нийслэлийн иргэдийн хурлын тѳлѳѳлѳгч Т.Батцогт "Ѳнѳѳдѳр МАН энэ сонгуулийг маш сайн бэлджээ. Тѳлѳѳлѳгч бүр хажуудаа хянагдах хүнтэй сууж байна. Хэнийг хэнд санал өгөхийг хянаж байна. Бүгдийнх нь суудлын байрлал өөрчлөгдсөн байна. Дарамтан дор санал хураалт явуулах гэж байна. Тиймээс саналыг илээр авна уу"гэсэн юм.

    Мѳн тѳлѳѳлѳгч С.Мѳнхчулуун "Би хѳѳгдсѳн ч намынхаа нэр хүндийг бодож байна. Ингэж илээр авч, ардчилалгүй болгож болохгүй. Санал хураалтыг илээр авах ёстой. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхний хяналтан дор санал хураалтыг явуулъя" гэв.

  • 2019-02-26 12:55:33
  • 2019-02-26 12:55:33

    С.Амарсайханыг эсэргүүцсэн “ТҮЦ” эрхлэгч холбооны эмэгтэйчүүдийг саатуулав

    photo

    НИТХ дахь Ардчилсан нам хотын даргыг сонгох асуудлаар завсарлага авсан цаг дууссаны дараа “Монголын худалдаачдын холбооны төлөөллүүд хурлын танхимын гадна С.Амарсайхныг эсэргүүцэж жагслаа. Улмаар эсэргүүцлийн лоозон барин түүнтэй уулзахыг хүсч байгаагаа илэрхийлцгээж байв.

    Тэдний зүгээс ямар нэгэн улс төрийн захиалга байхгүй гэжээ. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан бид нарыг хүлээж авч уузахдаа смарт картны түргэн үйлчилгээний цэгийг /ТҮЦ/ нэг ширхэгийг ч тавиулахгүй гэж эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдөр хотоор дүүрэн цагаан түц-үүд их болчихсон байгаа нь шударга бус. Иймд  НИТХ-ын дарга байхдаа хэлсэн амандаа хүрээгүй С.Амарсайхан өнөөдөр хотын дарга болоод ард түмний төлөө ажил хийхгүй” хэмээн эсэргүүцсэн байна.

    image

  • 2019-02-26 12:11:29
  • 2019-02-26 12:11:29

    НИТХ: АН-ын бүлэг хотын даргын асуудлаар нэг цагийн ЗАВСАРЛАГА авлаа

    photo

    Өнөөдөр 11.30 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох талаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хийхээр товлосон.

    Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй.

    Ээлжит бус VII хурлын эхэнд хэлэлцэх асуудал болох нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг баталсан юм. Хэлэлцэх асуудлыг танилцуулахын өмнө НИТХ дахь АН-ын бүлэг горимын санал гаргаж, нэг цагийн завсарлага авлаа.

    Ингэснээр НИТХ-ын ээлжит бус хурал 12.30 цагт үргэлжлэхээр болов.

  • 2019-02-26 11:03:35
  • 2019-02-26 11:03:35

    НИТХ дэхь намын бүлгүүд Хотын даргын асуудлаар хуралдаж байна

    photo

    Хотын даргыг сонгох хуралдаан 11.30 цагт товлогдоод байна. Одоогоор НИТХ дэхь МАН, АН-ын бүлэг хуралдаж Хотын даргыг сонгох асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэж байна. Бүлгүүдийн хуралдааны дараа НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Хотын даргыг сонгох юм.

    Сануулахад, Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөх юм.

  • 2019-02-26 07:57:25
  • 2019-02-26 07:57:25

    Хотын даргыг өнөөдөр тодруулна

    photo

    Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит бусаар хуралдаж Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, тэргүүлэгч С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөнө.

    НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр нэр дэвшүүлж буй бол С.Мөнхчулуун бие даагчийн хувиар заалнаас нэр дэвшиж өрсөлдөх юм.

    Өмнө нь буюу 2019.01.16-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхийн саналаар Хотын даргад дэмжсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлаагүй. Тэрбээр “Хотын фракц”-иас нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүний энэхүү үйлдэлд МАН хариуцлага тооцож энэ сарын 16-ны өдөр /2019.02.16/ НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуйгийн хамтаар МАН-ын гишүүнчлэлээс хассан билээ.

    Бид Хотын даргыг сонгох хуралдааны үйл явцыг шуурхай мэдээлэх болно. Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт шууд батламжлах хуулийн зохицуулалттай.

Сэтгэгдэл

иргэн [202.179.31.70] 2019-02-26 19:54:07

АНнамынхан Энхболдын хамгаалагчид болон хувирчихаад байгаад харамсаж байна ИХдээр энхболд +АН эрдэнэ гэж бүлэг үүсчихээд байсан бол хотын иргэдиин хурөл дээр +АН батүүл гэсэн бүлэг үүсчихээд ард түмэнд өөрчлөлт авчрах байхгэсэн талыг илтээр хавчиж байгаа нь АН намын удирдлагууд өөрсдиин булхайг илэрчих байх гээд нойр нь хүрэхээ байсан бололтой. Тэгээд л сонгууль болохоор ард түмнии төлөа бид ингэж ажиллана гээд л баахан худлаа ярьсаар ирнэ дээ Үнэн нүүр царайгаа харуулж байх шивдээ

Зочин [202.179.31.54] 2019-02-26 19:51:24

380Жилийн түүхт уб ингээд ниатүүшиг болвооо гэж, одоо шанхайд элсчих си даргыэ хөрөгт мөргөчих жэнко хүүк 2 !

Зочин [66.181.191.144] 2019-02-26 19:37:45

AMRAA YALJEE

Medehgui [59.153.112.224] 2019-02-26 19:22:46

Oron nutgiin songuulid namaar bish ajil hiij chadah chadvartai huniig songodog baimaar baigaam, oron nutag namchirhaad chadavargui nuhduud hugjuulj cuadahgui bna, hotiig harin zasgiin gazar shiiddeg baival zugeer baih.

Зочин [121.66.56.229] 2019-02-26 19:17:25

Мөнхчулуун ялжээ

Зочин [202.9.42.107] 2019-02-26 19:05:47

Ter tutsnii avgai nar boliosoi. Ta nar tsuts deeree umoney kardiig zarsan bol yu gej daxin tuts barixiin. Umoney card zaraxgui geed uuden deeree bichsen bdag sh dee. Tegeed odoo ter card zarax gazriig neelee gej yund durguitsene ve? Zuvxun uursdiin ekh ashig, mungu bodson shunaliin tulamnuud. Avtobusnii buudal orchmiin gazriig boxirduulagch, 00 iin tseg bolson naad tutsuudee zaluulbal taarna.

hun [122.201.21.155] 2019-02-26 18:52:00

Niisleliin irgediin tuluulugchdiin hural gej bhaar Niisleliin namiin tuluulugchdiin hural gej neree uurvhilmuur yumdoo. Nam nam l geed bhiin.

zochin [202.126.89.11] 2019-02-26 18:29:17

manangiin hulgaich monhchuluuniig zailuul bas gurger hulgaich uma

Зочин [202.9.45.26] 2019-02-26 18:40:45

shine manangiin tuluulugcheer yaah ve.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.