УИХ-ын гишүүд шахмал түлшний үйлдвэрүүдтэй танилцлаа

Т.Хулан / Улстөр


Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын Утааны эсрэг лобби бүлэг, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн өчигдөр (2019.02.26) шахмал түлшний үйлдвэрүүд, зуух хэрэглэгч, “Майдар” төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд багтсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, энэ оны тавдугаар сараас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Ингэснээр гэр хорооллын айлуудын түлшийг сайжруулсан шахмал түлшээр солих хэрэгцээтэй болж байна. Уг хэрэгцээг хангах үүднээс хэд хэдэн үйлдвэрт шахмал түлш хийж, ирэх өвлийн иргэдийн хэрэгцээг хангахаар ажиллаж байгаа юм.

Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна

Ажлын хэсгийнхний эхний зогсоол “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр байв. Энэ үйлдвэр 300 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 190 гаруй ажилчинтай бөгөөд үйл ажиллагаа нь тэлснээр нийт 760 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой. Ажилтнууд өдөрт гурван ээлжээр ажиллаж 27-28 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа аж. Нийслэлд гэр хорооллын 200 гаруй мянган өрх бий. Тэд ойролцоогоор жилд сая орчим тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн байгуулсан “Тавантолгой түлш” ХХК гэхэд жилд 600 мянган тоннд шахмал түлш үйлдвэрлэвэл бүх өрхийн нүүрсний хэрэглээг хангана гэж үзээд байгаа. Шахмал түлш түүхий нүүрсийг бодвол илчлэг өндөр тул хэрэглээ нь харьцангуй бага байхаар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрхүүдийн нүүрсний хэрэглээ 600 мянгад хүрч буурахтай зэрэгцэн, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж төлөвлөжээ.

Шахмал түлшийг түүхий нүүрстэй ижил үнээр худалдаална

Шахмал түлшийг худалдаалахдаа иргэдийн амьдралд дарамт учруулахгүйн тулд түүхий нүүрстэй ижил үнэтэй байхаар тогтжээ. Тэд Сонгинохайрхан, Баянхошуу, Дарь-Эх зэрэг агаарын бохирдлын нэгдүгээр зэрэгтэй бүсэд амьдардаг айл өрхийн галлагаанд туршилтаа эхлүүлж, сайжруулсан түлш борлуулж байгаа аж. Нэг тонн шахмал түлшийг гэхэд хоёр cap хэрэглэдэг. Дулаанаа найман цаг барьдаг гэлээ. Нэг шуудайндаа 25 килограммтай шахмал түлш дунджаар 3,750 төгрөг бол нэг тонныг 150 мянган төгрөг байхаар өртгийг нь тооцжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улаанбаатарт 200 мянга гаруй яндан байгаа. Иймээс иргэдээ хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд янданг бууруулж, агаарын бохирдол, цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Энэ урт хугацааны ажилд нэлээд хөрөнгө оруулалт шаардлагатай боловч богино хугацааны зорилтын хүрээнд түүхий нүүрсийг халж, шахмал түлшийг үр дүнтэйгээр хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа. Улаанбаатарын иргэд жилд нэг сая тонн орчим түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол шахмал түлш хэрэглэснээр 500 мянган тонныг л хэрэглэнэ гэж үзэж байгаа. Иймээс утааг хоёр дахин бууруулах зорилттой эдгээр ажлуудтай танилцаж байна.

УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг эрчимжүүлэх, агаарын бохирдлын эсрэг тодорхой оновчтой шийдвэр гаргахын тулд ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэр хороололд бүтээн байгуулж байгаа цэвэр, бохир ус, дулаан дахин дамжуулах төвийн үйл ажиллагаатай танилцсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 285 өрхийг бохир усны нэгдсэн системд холбосноор хашаандаа жорлонгүй, хаус байшиндаа тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ нь урт хугацаандаа хийж гүйцэтгэх ажил боловч дунд болон ойрын хугацааны шийдлүүд хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Тавантолгой түлш” ХХК-ийн улсын үйлдвэр болон Налайх дүүрэг дэх хувийн хэвшлийн 200-300 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдтэй танилцана. Үйлдвэрүүдийн хүчин чадал болон сайжруулсан түлшний чанарыг утааг бууруулах зорилттой уялдуулан судална. Ингэснээр тавдугаар сараас түүхий нүүрс борлуулахгүй байх, утааг бууруулах Засгийн газрын зорилтод нийцэхээр байвал УИХ-д энэ ажлыг дэмжихийг шаардаж ажиллана.

Засгийн газрын зүгээс үйлдвэрлэгчид нэг тонн шахмал түлш үйлдвэрлээд борлуулсан тохиолдолд 50 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжиж байгаа. Илүү бодитойгоор, илүү үр дүнтэйгээр, түүхий нүүрстэй ижил үнэтэй шахмал түлшийг иргэдэд худалдаалах хэрэгтэй. Мөн гэр хорооллын дэд бүтэц, агаарын чанарт нөлөөлөх ямар ажил хэрэгжүүлбэл ил үү үр дүнд хүрэхийг судалж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Иргэд маань байгаль ээлтэй, утаа бага гаргадаг, хямд өртөгтэй түлшийг хүлээж байна. Энэ сайжруулсан түлшийг хэрэглээд утааг хоёр дахин бууруулна гэсэн хүлээлт байна. Мөн энэ үйлдвэрт ажиллаж байгаа 190 гаруй ажилтнуудын нийгмийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэх тал дээр анхаарна. УИХ-ын зүгээс ч бүхий л талаар дэмжиж ажиллана” гэв.

Нийслэлийн 220 мянган өрх айлыг бүгдийг нь сайжруулсан шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол 50 хувиар буурна хэмээн үйлдвэрлэгчид, судлаачид тооцсон. Үүний тулд Засгийн газраас улсын болон хувийн хэвшлийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдтэй харилцан уялдаатай ажиллах нь чухал юм.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, “Манай үйлдвэр Тавантолгойн дэлхийн стандартын коксжсон нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадгаараа онцлог. Түүхий нүүрстэй харьцуулшгүй чанартай. Хамгийн чухал нь агаарын чанарт эергээр нөлөөлж, утааг хоёр дахин бууруулах зорилгоор иргэдэд таалагдсан түлш үйлдвэрлэхийг зорьж байна.

Бүх төрлийн зууханд ашиглаж болохыг туршилтаар тогтоосон. Илчлэг өндөр эрчим хүчний нүүрс учраас зарим хүмүүсийн яриад байгаа шиг зуухыг хайлуулах хэмжээнд илчлэгтэй биш ч одоогийн Налайх, Багануурын олборлож байгаа түүхий нүүрстэй харьцуулахад илчлэг маш сайтай юм. Шаталтын хугацаа урт учраас олон дахин нүүрс түлдэг байдлыг хоёр дахин бууруулж, үүнийгээ дагаж утааг ч хоёр дахин бууруулна гэж тооцож байгаа. Иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлт үзүүлнэ. Бүрэн шаталттай учраас үнс харьцангуй бага гарна.

Нийслэлийг тэр чигээр нь шахмал түлшээр хангах хэрэгцээ их байгаа учраас үйлдвэрүүд хамтарч ажиллаж, илүү сайн түлш үйлдвэрлэж, утааг бууруулах зорилгоо л биелүүлэх хэрэгтэй байна. Айл өрх бүрт болон дэлгүүрт, задгайгаар захуудад шахмал түлшийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Нүүрс борлуулалтын чиглэлээр 20 мянга орчим ажлын байр байдаг. Харин нэг мянга орчим борлуулагч цэгтэй байхаар төлөвлөж байгаа” хэмээн танилцууллаа.

Л.Цэрэнпил: “Нүүдэлчин” зуух түлээнд хэмнэлттэй, утаа бага гаргадаг

Үүний дараа ажлын хэсгийнхэн Төв аймагт ажиллалаа. Агаарын бохирдлыг бууруулах үүднээс тус аймгийн Зуунмод сумын 2900 өрхөд утаа бага гаргадаг технологид суурилан бүтээгдсэн “Нүүдэлчин” зуухыг суурилуулсан байна. Галын давхар ховдолтой, бүрэн шаталттай уг зуух түлш бага зарцуулдаг. Утаа 20 орчим хувиар буурсан. Зуух өгсөн айлуудын 70 орчим хувь нь хангалттай сайн гэж үнэлсэн гэдгийг албаныхан хэлж байсан.

Зуунмод сумын 2 дугаар багийн иргэн Л.Цэрэнпил: -Энэ “Нүүдэлчин” зуух хэрэглэхэд амар байна. Түлээнд хэмнэлттэй, утаа бага гардаг юм байна. Манай эндхийн айлуудад бүгдэд нь өгсөн. Зарим нь галлаж чадахгүйгээсээ болоод асахгүй байна, муу халж байна гэж ярьж байгаа юм байдаг. Манайх энэ зуухыг хэрэглээд гурван жил болж байна. Ямар ч асуудал гарахгүй байгаа. Сайн халдаг. Өглөө жижиг хувингаар нүүрс хийгээд гарахад орой цогтойгоо байж л байдаг. Эхлээд галлахад бага зэрэг сааралдуу утаа гарч байгаад бүрэн асаад ирэхээрээ утаа бараг гардаггүй юм байна лээ. Өмнө нь манайх дангаараа портер нүүрсийг жил түлдэг байсан бол одоо хоёр гэрээрээ нэг портер нүүрсийг жил түлдэг болсон.

“Майдар эко хот” төслийн үйл явцтай танилцав

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дагуул хотуудын асуудлыг шийдэх шаардлагатай. Энэ үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй “Их Майдар” төслийн үйл явцтай танилцав.

Өнгөрөгч оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн юм.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн "Майдар хот" төсөл хэрэгжсэнээр анх удаа эко хот байгуулагдах юм.

Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон талаараа төслийн удирдагч, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Л.Баяртуул ажлын хэсгийнхэнд танилцуулав.

Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увидсын суварга босгох аж.

Майдар бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай аж.

Бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог гэнэ. “Амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр. Энэ ондоо багтаан бурханы бүтээн байгуулалтыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Мөн Богд хан уулын өвөрт баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл Улаанбаатартай холбох хурдны зам Майдар хотын урдуур өнгөрөхөөр төлөвлөгджээ. Тэрчлэн Монголын нутгаар дайран өнгөрдөг Орос-Хятадыг холбосон төмөр зам ч ирээдүйн хотоос холгүй байршилтай тул тус хоттой шууд холбосон төмөр замын өртөө барьж байгуулах өргөн боломжтой юм.

Жилд 80-100 мянга орчим тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай

Ажлын хэсгийнхэн үргэжлүүлэн Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл явуулдаг “Хотын түлш” ХХК, “Ширээтийн хурд” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцсан. Тус бүр 20 гаруй ажилтантай эдгээр үйлдвэрүүд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой байгуулсан стандартын шаардлагад нийцсэн түлш бэлтгэх гэрээний дагуу үйлвэрлэлээ явуулж, иргэдэд шахмал түлшээ нийлүүлээд эхэлсэн байна.

“Хотын түлш” ХХК-ийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны өрхүүдэд 1500 орчим тонн шахмал түлш үйлвэрлэн нийлүүлсэн бол “Ширээтийн хурд” ХХК 4000 орчим тонн шахмал түлшийг иргэдэд нийлүүлжээ. Одоогоор ямар нэгэн гомдол санал аль алинд нь гараагүй, үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа талаар компанийн удирдлагууд хэлсэн. Харин Налайх дүүргээс Сонгинохайрхан, Хан-Уул зэрэг дүүрэгт түлшээ хүргэхэд тээвэрлэлтийн зардал өндөр гарч байгааг хэлсэн юм. Уг тээвэрлэлтийн зардлыг түлш нийлүүлэх үнэд оруулдаггүй байна. Дээрх хоёр компани “Тавантолгой түлш” ХХК-тай адил нэг тонн түлшийг 150 мянган төгрөгөөр нийлүүлдэг байна. Тэд жилд 80-100 мянга орчим тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үйлдвэрлэсэн түлш нь дулаанаа 8-10 цаг барьдаг гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд “Мегавүүд” ХХК-ийн нэвтрүүлж буй хэд хэдэн шинэ технологийн үйл явцтай танилцлаа. Утааг бууруулж, цэвэр ус, хөрсний бохирдол, хог хаягдал, түлш шатахуун, хөрсний үржил шимийн доройтол, цөлжилт гээд асуудлаа шийдэхэд дан ганц төр зүтгээд үр дүнгүй болох нь өнгөрсөн олон жилийн хугацаанд харагдлаа. Тиймээс хувийн хэвшлүүдийн судлаад нэвтрүүлж буй шинэ технологи, санал санаачилгуудыг төрөөс дэмжиж хамтран ажиллах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт уулзалтын эхэнд хэллээ.

Ахуйн хог хаягдал, цэвэрлэх байгууламжийн лагийг эцсийн бүтээгдэхүүн болгоно

Эдгээр асуудлыг нэг дор шийдэх цогц шийдэл бүхий технологийн тоног төхөөрөмжийг Монголчууд бүтээж чаджээ. Тодруулбал, “Мегавүүд” компани Монголын төдийгүй дэлхийн анхаарах асуудал болоод байгаа хөрсний бохирдол үүсгэдэг ахуйн хог, бохирын лаг зэргээс Ахуйн бохирдлыг боловсруулан ашиглах технологи (АББАТ) төхөөрөмжийн тусламжтайгаар цэвэр газ, шингэн кокс, замын хавтан гарган авч байна.

Уг төхөөрөмж нь нүүрс, мод, цаас, уут, сав, хуванцар, резин, яс, хоолны үлдэгдэл, өтгөн ялгадас, бүх төрлийн даавуун болон арьс ширэн эд зүйлс гэх мэт төмөр, шил, барилгын хог хаягдлаас бусдыг боловсруулж, шатдаг хий, шингэн кокс, эцсийн үлдэгдэл үнс шороо зэргээр нь авто замын хавтан гаргаж авах боломжтой. 500 айлын дулааныг бүрэн хангаж, ахуйн хог, гэр хорооллын бохирын асуудал болон гудамжны шороон замыг бүрэн шийднэ. Мөн нийслэлчүүдийн өөр нэг толгойн өвчин болсон Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан бохирын лагийг бүгдийг боловсруулж, газ гарган авах боломжтой төхөөрөмж юм байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бид өтгөн ялгадас бохир, хог хаягдлаа ашиглаад эцсийн бүтээгдэхүүн болгож, ажилтай орлоготой, цэвэр цэмцгэр, ая тухтай амьдрах боломжтой гэсэн үг. Энэхүү ид шидтэй төхөөрөмж нь тус хамт олны найман жилийн хөдөлмөр аж. Тэд олон жилийн турш судалсан төхөөрөмжөө энэ жил бодит болгож, шинэ үйлдвэрийн дулаанаа хангах ажлаа эхлүүлсэн байна. Тус үйлдвэрийг дулаацуулах талбай нь 800 айлын дайтай том юм.

“Мегавүүд” компанийн захирал Ц.Ариунбат уг технологио олон жилийн судалгаа, туршилтийн дүнд гарган авч одоо олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Мөн тэрбээр уг технологио олон улсын оюуны өмчийн бүртгэлд хэдийнэ бүртгүүлсэн ажээ.

Тэрбээр, “Улаанбаатар хотод жилд дундажаар 1,2 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд үүний зөвхөн 700 мянган тонныг нь дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд асуудлаа хангалттай шийднэ. Хог үнэ цэнэтэй болно. Энэ төхөөрөмж Улаанбаатар хотын хэмжээнд 400 ширхэг байхад болно. Ингээд ярихаар хүмүүс итгэхгүй талтай байдаг учраас эхлээд олон улсын хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.” гэв.

Нийслэл дэх гэр хорооллын айл өрхүүд яндангүй байшинд амьдрахыг боломжийг Мегавүүдийн байшин олгох юм байна. Тухайн байшин нь нар болон цахилгаанаар халдгаас гадна бохирын болон сантехникийн бүрэн шийдэлтэй. Дулаанд зарцуулах цахилгааны төлбөр сард 10-20 мянган төгрөг болох тооцоо гарч байгаа юм байна. Байшингийн гадна талд цонхны хоёр талд нарны дулааны үүсгүүр байрлана. Өвөл, зуны улиралд халуун дулаанаа өөрөө зохицуулах боломжтой аж. Тухайн байшингийн том өрөө нь гал тогоотойгоо цуг байх шийдэлтэй. Үүний дээр унтлагын өрөө, угаалгын өрөөтэй. Зурагтын тавиур, ширээ, гал тогоо, ор, шкаф гээд бүгдийг байшингийн үнэд багтах аж. Нийт 36 төрлийн том жижиг байшин үйлдвэрлэнэ. Утаа гаргахгүй 45 мкв тохилог амины орон сууцыг урьдчилсан байдлаар 30 сая төгрөгөөр худалдахаар төлөвлөж байгаа юм байна. Энэхүү яндангүй, эко байшинг бүтээхэд шаардагдах бүх эд ангийг “Мегавүүд” үйлдвэр шинээр баригдаж буй модон эдлэлийн цогц үйлдвэртээ монгол залуусын гараар бүтээх юм байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.57] 2019-03-05 20:02:32

Гэр хорооллын ядарсан бид чинь хүйтэнд илчгүй түлш авч гал алдвал их л ядрах байх даа. Тэр их илчтэй шахмал түлшийг нь олж түлэх юм сан. Болд гишүүний нисэхийнхэнд өгсөн шахмал түлш цагаан сараар галын бараа харахгүй гал алдаад авсан айлууд их зутарсан гэсэн

зочин [66.181.177.57] 2019-03-05 19:56:35

Жинхэнэ шахмал түлшнээс нь олж түлмээр байх юм. гадуур борлуулж байгааг нь хуурамч илчгүй мөнгөний гаранга гээд байх юм. Хаана борлуулж байгааг нь ердөө ярихгүй юм. Хэцүү ч орчлон юм даа.

иргэд [103.10.23.117] 2019-02-28 14:06:20

Буруу замаар будаа тээхгүйл байгаасай бэлээ дээ Нисхэд зараж байгаа нь гадана уут нь энэ ууттай адилгүй ямарч тэмдэгүй маш бага нүүрсий цагаан ууттай адил юм бэлээ үнэ нь 3500 Мөн самарын ясаар хийсэн гэж бас байна үнэ нь 4500 Зарим газар дуурайлгаад хийгээд байгаа юм биш бэз шалгах хэрэгтэй байна

Зочин [66.181.187.25] 2019-02-28 09:19:24

Baynatsogt bol ooroo shaachih geed l ybj bgaa Ene nuden ulaanaaraa ergeldej mongo bodson hulgaich ochij medeelel abah gej ochij bgaan Ter Balai abgai bol zuger dagaldan baysagch TAARSAN 2 dugui daa

60 [66.181.161.21] 2019-02-28 00:26:17

Муу хужаа гэнэт ухаа орж ллаларын тендерчин шүү дээ

Руугаа [64.119.25.199] 2019-02-27 22:04:09

Нохой шиг энд тэнд үсчиж хуцаж явах юм

huurs [202.21.106.124] 2019-02-27 21:20:49

ene uy hiigeed yavaa muur ve uy meden gej erguunuud tzunh barigch nar n bas erguu nuud

ХОВД .6-ИЙН ГАЗАР [202.9.43.193] 2019-02-27 20:30:58

БЯМБАЦОГТ ГЭХ МОНГОЛ НЭРТЭЙ УДМАА НУУСАН НОГООЧИН ХУЖААГИЙН ХҮҮХЭД МЭЛЗЭЭГЭЭСЭЭ ЖЕНКОРУУ УРВАСАН БАЙНА . МӨН АМАРХАНАА

Зочин [202.9.43.193] 2019-02-27 20:31:49

Майдар хот мот ярьчихсан ахахахааха

эр эм 2 хятад [202.9.43.193] 2019-02-27 19:08:28

юу өмсөө вээ , яг эрээн санаанд орчлоо

Олонжаргал [103.75.118.12] 2019-02-27 18:33:42

Бямбацогт гишүүн аль тойргоос сонгогдсон юм бол. Манай СХД дээр ирээд нэр дэвшээсэй. Бид нарт тань шиг зүтгэлтэй гишүүн хэрэгтэй байна.

Зочин [103.9.90.53] 2019-02-27 18:30:36

Өөө тэгээл ингээд явж л байдаг ш дээ. Үр дүн байдаг юм уу. Гэхдээ энэ мэтчилэн зарим зарим гишүүд юм яриад зүтгэх гээд байдаг л юм шиг байгаайн, нөгөө хэдэн бодлогогүй хэдэн гишүүд нь явуулдаггүй юм уу хаашаа юм. улс орнооо бодоочээээ,

Зочин [103.9.90.53] 2019-02-27 18:25:58

Улаанбаатараас чинь илүү аймгийн төвүүд утаа бохирдолын гамшигт нүүрлэж байна бямбацогтоо. Аймгуудаа бас анхаараач. Өвөрхангай цаашлаад баянхонгорч хүртэл утаа үнэхээр найгүй. аймгуудад шахмал түршний үйлдвэрээ бас байгуулаач. аймгийнхан хүмүүс биш үү. сайн ажиллах хэрэгтэй байна шүүүүү

Ховдын иргэн [207.189.10.242] 2019-02-27 18:30:33

Манай Ховд аймаг бас утаатай. Манай гишүүн үнэхээр санаачлаад зүтгээд байгаа. Ховд бол хонхорхой газар байрладаг одоогоос 10 20 жилийн өмнө ч утаатай байсан. Одоо нэмэгдээд л байгаа. Гэхдээ гишүүний эхлүүлсэн хашаа гэр хорооллоор дэд бүтцийн шугмын ажил хийгдээд энэ жилээс айлууд амины орон сууц барих гээд хичээцгээж байна. Цемэнтийн үнэ өндөр болохоор орон сууцны үнэ өндөр байгаа. Цемэнтийн үйлдвэрийн төсөл эхлүүлж байгаад баяртай байгаа. Та энэ эрчээрээ ажлаад байвал таныг байнга сонгох болно. Амжилт хүсэе. Аймгийн төвийн Бичигт багаас. Ховдынхон ч бас сонгоно гэдэгт итгэлтэй байна.

BILEGT BGD [72.35.247.99] 2019-02-27 18:25:25

BYAMBATSOGT GISHUUND AMJILT HUSII. TA ENE AJLIIN ARD GARJ CHADNAA. HZDH-IIN SAID BOLSNOOS HOISH TANIIG DEMJDEG BOLSON.

enkee [103.9.90.53] 2019-02-27 18:22:31

Battulga Bymbatsogt Oyun2erden geh metiin tsuuhun humuus tomoohon hugjliin hutulbur ntr gej yrij sonsogddog yum bnlee. Busad ni odoo yur ni yu hiij yaaj bdag bol. chuulgan zavsarlasan geed buur tag chig boljee. Ug ni iim uer ingej uls orontoigoo tanitsaj yvah bus uu.

Зочин [192.241.190.146] 2019-02-27 18:22:26

Явсан нохой яс зуудаг гэдэг үг бий. Зүтгээд бай зүтгээд бай. Үр дүнг нь энэ хараал урсгаж байгаа нөхөд хамгийн түрүүнд хүртэнэ. Бямбацогт дажгүй залуу

Зочин [66.181.165.101] 2019-02-27 18:21:16

Өөрсдөө хийж бүтээж чадахгүй байж хүн хийхээр битгий ингэж харлуулж байгаа ч ээ харин улам урам зориг өгөх юм бол эрч хүчтэй хийнэ шүү монголчууд эвтэй байх даа хүчтэй гэдэг шиг сайн дэмжих хэрэгтэй шүү

Золбаяр [103.9.90.53] 2019-02-27 18:17:37

Монголчууд маань шүүмжлэхгүйгээр боломжийн иймэрхүү ажлуудыг дэмжээд зөв оролцоотой баймаар байна л даа. Бямбацогт нь байна уу хэн нь байна ямар хамаа байна ер нь. Хамгийн гол нь томоохон хөтөлбөрүүдээ эхлүүлж болохгүй байгаагийн шалтгааныг нь олоод тооцоолоод явбал зүгээр л санагдаад байх юм.

Зочин [66.181.165.101] 2019-02-27 18:04:11

Энд хятад нтр гэж олон юм бичиж байхаар цуг очоод утааны эсрэг юу хийхүү яах уу гэж санал бодлоо солилцоож эргүү новшоо

Зочин [66.181.190.161] 2019-02-27 17:57:26

Зөв . Утаагүй Улаанбаатар болгохын төлөө урагшаа харж ажилла. Дэмжиж байнаа.

zochin [66.181.189.93] 2019-02-27 17:56:04

eniugee l ajil hereg bolgoh heregtei dee

Зочин [202.126.89.189] 2019-02-27 17:16:28

Орой нь наад хэдтэйгээ КFS ороод зургаа таваираа хө

Зочин [202.9.43.193] 2019-02-27 16:45:50

БЯМБАЦОГТОО ЧИ БОЛ НААД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРТЭЭ ПАД ХАР АЖИЛЧИН БАЙВАЛ ЗОХИСТОЙ ХАРАГДАЖ БАЙНА ШД, МОНГОЛ ГЭР Ч БАС ЧАМД САЙХАН ЗОХИЖ БАЙНА УГААСАА ӨСӨЖ ТӨРСӨН Л БАЙЛГҮЙ , БАЙР БАЙРАНДАА ОРООЧЭЭЭ ЮУН УИХ БЭЭЭ

бя овогт [202.9.43.193] 2019-02-27 16:40:45

муухай тэнэг хятад залуу юм юманд үсчиж явахымаа , мэлгэрээсээ бүр нүүр буруулсан гэл үү АРЧААГҮЙ УРВАГЧ

Зочин [66.181.165.101] 2019-02-27 18:18:07

Chi hoorhii uneheer orowdoltei amitan bdag bhdaa. Eswel erhten chin ajillahaa boliod end tend ingej hun doromjilj dur tawidag bh.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.