Соёлын төв өргөөнд МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал эхэллээ

П.Урнаа / Эдийн засаг
  • 2019-03-01 07:20:40
  • 2019-03-01 07:20:40

    МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд О.Амартүвшин ялалт байгуулжээ

    photo

    Өчигдөр өглөө 11:00 цагт эхэлсэн МҮХАҮТ-ын хурал тус байгууллагын дүрэм, Удирдах зөвлөлийн гишүүд болоод ирэх дөрвөн жилд удирдах Ерөнхийлөгчөө сонгосноор өнөөдөр өглөөний 04:00 цагт өндөрлөлөө.

    image

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Өгөөж компаний захирал н.Түмэнгэрэл нарыг нийт төлөөлөгчид заалнаас нэр дэвшүүлж өрсөлдүүлснээс н.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд санал хураалт болж, нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин ялалт байгуулж МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

    image

  • 2019-03-01 07:20:40
  • 2019-03-01 07:20:40

    МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд О.Амартүвшин ялалт байгуулжээ

    photo

    Өчигдөр өглөө 11:00 цагт эхэлсэн МҮХАҮТ-ын хурал тус байгууллагын дүрэм, Удирдах зөвлөлийн гишүүд болоод ирэх дөрвөн жилд удирдах Ерөнхийлөгчөө сонгосноор өнөөдөр өглөөний 04:00 цагт өндөрлөлөө.

    image

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Өгөөж компаний захирал н.Түмэнгэрэл нарыг нийт төлөөлөгчид заалнаас нэр дэвшүүлж өрсөлдүүлснээс н.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд санал хураалт болж, нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин ялалт байгуулж МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

    image

  • 2019-02-28 23:01:24
  • 2019-02-28 23:01:24

    МҮХАҮТ: Ерөнхийлөгчөө заалнаас сонгож, нууц санал хураана

    photo

    Өглөөний 11 цагаас хойш хуралдаж буй МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал үргэлжилсээр байна. Дөнгөж сая Ерөнхийлөгчөө хаанаас сонгох талаар гишүүдээс санал асуулга авахад 54 хувийн саналаар их хурлаас буюу заалнаас сонгохоор болсон байна. Харин гишүүдийн 39 хувь нь Удирдах зөвлөлөөс сонгохыг дэмжжээ.

    Үүний дараагаар ахин санал асуулга явуулж Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг их хурлаас нууц санал хураалтаар сонгон батлахыг 273 гишүүий саналаар батласан байна. Харин санал хураалтыг ил явуулах ёстой гэж 252 гишүүн саналаа өгчээ.

    Тун удахгүй МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийн нэр тодорхой болно.

  • 2019-02-28 19:04:53
  • 2019-02-28 19:04:53

    МҮХАҮТ: Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал танилцуулж байна

    photo

    МҮХАҮТ-ын ээлжит ХХ Их хурал хаалттай үргэлжилж байна. Хурлын хөтөлбөрөөр их завсарлага, өдрийн зоог 12:00-14:00 цагийн хооронд болох ёстой байсан 16:00-18:00 цаг хүртэл үргэлжилсний эцэст эхэлсэн.

    Одоо МҮХАҮТ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг танилцуулж байна. Үүнд,

    -Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл

    -Дүрмийн ажлын хэсэг

    -Дүрмийн бүтэц

    -Дүрэмд оруулах өөрчлөлтүүд зэргийг танилцуулж, төлөөлөгчдийн саналаар батлах юм.

    Үүний дараа МҮХАҮТ-ын Их хурлаас Хяналтын зөвлөлийг сонгож батлуулан Хяналтын зөвлөлийн анхдугаар хуралдааныг хийж даргаа сонгоно. Улмаар Удирдах зөвлөлийг сонгох үйл явцаар үргэлжилж шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн анхдугаар их хурал болно. Эцэст нь МҮХАҮТ-ийг дөрвөн жил удирдах Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт эхлэх ажээ.

    Дашрамд дуулгахад, санал хураалтыг тусгай аппликейшн ашиглан явуулж, дэлгэцээр нээлттэй ил тод харуулна.

  • 2019-02-28 15:24:01
  • 2019-02-28 15:24:01

    МҮХАҮТ: 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж байна

    photo

    Хурлын эхлэл хэсэг хэвлэлийнхэнд нээлттэй байсан бол одоо хаалттайгаар хуралдаж байна. МҮХАҮТ-ын ээлжит ХХ Их хуралд Танхимын Тэргүүлэгчид, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс гадна ААН-үүдийг төлөөлж хот, хөдөөгийн 600 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Яг одоо Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж дуусаад асуулт хариултаар үргэлжилж байна.

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД:

    1.“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг

    2.МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр одоо ажиллаж буй Б.Лхагважав

    3.“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан

    4.“UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин нарын хүмүүс

    нэрээ дэвшүүлээд байсан бол өнөөдрөөс "Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл тус танхимын Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдэж, тав дахь өрсөлдөгч болон нэмэгдээд байгаа юм.

    Санал хураалтыг цахимаар авч дэлгэцэд санал хураалтын дүнг шууд харуулах бөгөөд хуралд оролцогчид “MNCCI” гэсэн тусгай аппликейшн татаж авснаар саналаа өгөх юм.

  • 2019-02-28 13:28:35
  • 2019-02-28 13:28:35

    МҮХАҮТ: Б.Лхагважавыг хөдөөнөөс царцаа нүүлгэсэн гэв

    photo

    Гадна дотно үймээн намжсаны дараа хурал хэвийн үргэлжилж, электрон санал хураалтаар тооллогын комисс болон редакцын комиссоо баталсан. Редакцын комисст Мобиком корпорацийн Д.Уянга, “Оюу толгой” компанийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн ерөнхий менежер Ж.Сүнжидмаа, Арбитрч О.Номинчимэг, “Го Пэй”-ийн Б.Жаргалсайхан, “Будханат” ХХК-ийн н.Сүхбаатар, “Акила” ХХК-ийн н.Ашхүү нарын хүмүүсийг баталжээ.

    Үүний дараа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав илтгэл тавьсан байна. Энэ үеэр мандатын тоон дээр маргаан үүсч, “Б.Лхагважавыг хөдөөнөөс царцаа нүүлгэлээ” гэх шүүмжлэлийг зарим оролцогчид хэлсэн аж.

    Улмаар төлөөлөгч нар мандатын тоогоо батлах хүсэлт тавьсан ч, хүсэлтийг хүлээж авалгүй цайны завсарлага аваад байна.

    image

    image

  • 2019-02-28 12:56:04
  • 2019-02-28 12:56:04

    МҮХАҮТ: Ч.Ганхуягаас хохирлоо нэхэмжилсэн иргэд жагсав

    photo

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг сонгох ХХ их хурал хөтөлбөрөөсөө хоцорч яваа ч хэвийн тайван үргэлжилж байна. Харин энэ үед СТӨ-ний гадна талбайд Ч.Ганхуягийн үйл ажиллагааны нөлөөллөөр хохирсон крипто вальют хэрэглэгчид гэх хэсэг хүмүүс хохирлоо нэхэмжлэн жагсав.

    Тэд “Чоно борооноор гэгчээр биткойны үнийн өсөлтийг далимдуулан ард түмний мөнгийг ард санхүүгийн нэгдэлдээ төвлөрүүлсэн үү”, “Крипто вальют хэрэглэгчид ард хэрэглэгчид ард санхүүгийн нэгдлийн тэргүүн Ч.Ганхуягтай тэмцэнэ”, “Төрийн ордон руу салаавч гаргадаг хүн бизнес эрхлэгчид рүү салаав ч гаргах юм биш биз” гэх мэтийн лоозон барин зогсчээ.

  • 2019-02-28 12:17:07
  • 2019-02-28 12:17:07

    МҮХАҮТ: Ч.Ганхуяг үймээн үүсгэж, Б.Лхагважав хошин санал асуулга явуулав

    photo

    МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өнөөдөр 09:00 цагт эхлэх ёстой байсан ч 11:00 цагт эхэлсэн. Хөтөлбөрийн дагуу 11:00 цагт завсарлах ёстой байсан ч завсарлах цагтаа эхэлсэн уг хурлын эхэнд үймээн үүсгэсэн асуудал гарлаа.

    Тодруулбал, танхимын ерөнхийлөгчид нэр дэвшсэн “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг шүүхийн шийдвэрийн бичиг гарган ирж бусад руу дайрсан юм. Энэ үед түүнийг хурлын гишүүд тайвшруулан суудалд нь суулгаж, барьсан бичгийг нь мандатын комисст хураалгасан байна.

    Хурал эхлэнгүүт нэр дэвшигч Ганхуяг шүүхийн шийдвэр гарган ирж эхний ПООПРОЛТ хийлээ

    Хурлын гишүүд шууд чи юу яриад байна гээд суулгалаа

    Мандатын комисст бичгээ өгөөд суулаа pic.twitter.com/cKjX4uWWfy

    — ЭЗ-ч Бямбасайхан.Д (@d_bmb) February 28, 2019

    Тус үймээний дараа хэвлэл мэдээллийн байгууллагынхныг СТӨ-нөөс хөөж гарган "Хурал хаалттай зохион байгуулагдана, сэтгүүлчдийг хэн ч дуудаагүй" гэсэн хариулт өгч дотогш нэвтрэхийг хориглосон аж. Үүний дараа МҮХАТ-ын захирал Б.Лхагжав хуралдаанд оролцогчдын дунд “Та хоёр эхнэртэй болох хуулийн төслийг дэмжиж байна уу” санал асуулга явуулсан бөгөөд санал хураалтын дараа тэрээр "Үймээнийг дарж, хүмүүсийг тайвшруулах хошин санал асуулга" байсан гэдгээ учирласан байна.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

    image

  • 2019-02-28 11:18:57
  • 2019-02-28 11:18:57

    Соёлын төв өргөөнд МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал эхэллээ

    photo

    МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өнөөдөр 9:00 цагт эхлэх ёстой байсан ч 11:00 цагт Соёлын төв өргөөнд эхэлж байна. Тус хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, хяналтын зөвлөлийн тайлан, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлох, дээд байгууллагын сонгууль явагдах юм.

    МҮХАҮТ-ыг ирэх дөрвөн жилд удирдан авч явах Удирдах байгууллага, Хяналтын зөвлөл, Танхимын удирдлагын сонгууль гишүүд, олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч үүднээс дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой. Нэр дэвшигчдийг 800 гаруй төлөөлөгч нээлттэй саналаар сонгох юм. Их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 26-ны 17:00 цагаар дуусгавар болгосон.

    Тус танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихээ дөрвөн хүн албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөх юм. Мөн “Өгөөж чихэр боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.

    Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

    •МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

    •Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан

    •МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт

    •МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль

Сэтгэгдэл

Зочин [66.181.189.14] 2019-02-28 12:08:24

жаргалсайхан болвол монгол улс дампуурна

Зочин [103.229.122.59] 2019-02-28 12:02:02

тийм л ашигтай байдаг юм байх даа.

сүрэн [124.158.112.3] 2019-02-28 11:50:55

Жаргалсайхан


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.