Дэлхийн цомд өрсөлдөх бөхчүүд тодорлоо

М.Амаржаргал / Спорт

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ирэх гуравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-ын Якутад болно. 46 дахь удаагийн тэмцээнд найман баг оролцохоос Монгол Улсын баг “В” хэсэгт АНУ, Гүрж, Ираны шигшээ багтай таарсан бол “А” хэсэгт ОХУ, Япон, Куба, Туркийн багууд бий.

Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

57 кг: Д.Түвшинтулга

61 кг: Г.Отгонбаатар

65 кг: Б.Батмагнай

70 кг: Гавьяат тамирчин Г.Мандахнаран

74 кг: Б.Бямбадорж

79 кг: Гавьяат тамирчин П.Өнөрбат

86 кг: О.Үйтүмэн

92 кг: Б.Өлзийсайхан

97 кг: Ө.Батзул, Л.Төртогтох

125 кг: Д.Хүдэрбулга нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Монголын баг энэ удаа “Дэлхийн цом”-ын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай “В” хэсэгт багтсан. Манай эрчүүд сүүлийн дөрвөн жил дараалан оролцохдоо зургадугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.11] 2019-03-02 17:03:52

Ээ зайлуулаа, жаргахнаран одоо яахнав дээ, гэртээ л хэвтэж байхгуй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.