АН-ын бүлэг: Р.Дагвыг хууль зөрчиж НИТХ-ын даргаар томилсон. Шүүхэд хандана

Т.Хулан / Улстөр

НИТХ МАН-ЫН ХАМЖЛАГА БАЙГУУЛЛАГА БОЛСОН

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэх АН-ын бүлэг шүүхэд хандахаар болжээ. Тодруулбал, НИТХ-ын өчигдрийн /2019.03.01/ хуралдаанаар Р.Дагвыг НИТХ-ын даргаар сонгохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг зөрчсөн гэж тус намын бүлэг үзжээ.

НИТХ-ын тэргүүлэгч Л.Нарантуяа энэ үеэр “Өчигдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 09.00 цагт зарлагдсан ч эхлэлгүй удсан. Гэтэл МАН-ын бүлгийн дарга Р.Дагва 11.00 цагийн үед орж ирээд эхлүүлээгүй хуралдаанаас 15.00 цаг хүртэл завсарлага авсан. Эхлүүлээгүй хуралдаанаас завсарлага авч болохгүй. НИТХ-ын даргад Р.Дагва, Ц.Байгалмаа нар өрсөлдөхөөр саналын хуудаст нэрээ бичүүлсэн. Ингээд нэр дэвшигчдийг эцсийн байдлаар баталж, шийдвэрээ гаргаад тооллогын комиссоо батлахаар маргалдах хооронд Ц.Байгалмаа төлөөлөгч нэрээ татсан. Саналын хуудаст нэрээ бичүүлснээс хойш нэр татахыг хуулиар хориглодог. Үүний дараа Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжих эсэх санал, хураалтыг илээр явуулсан. Тиймээс манай бүлэг шүүхэд хандаж байна” гэлээ.

Харин НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Сүүлийн хоёр, гурван сар НИТХ-ын хуралдаанаар томилгоо л ярьдаг боллоо. Хотын даргыг чөлөөлнө, томилно гэж хурал зарладаг ч хойшлуулдаг, завсарлага авдаг арай хийж хуралдахаараа 7-8 цаг хэрэлддэг боллоо. 45 төлөөлөгч тоолох гэж 7 цаг болж байна. НИТХ бие даасан нутгийн өөрөө удирдах байгууллага. Гэтэл сүүлийн үед НИТХ МАН-ын шийдвэрийг дэмждэг хамжлага байгууллага болсон байна. МАН Удирдах зөвлөлийн шийдвэрээ НИТХ-ээр батлуулахаар улайрдаг болсон. Маш эмх, замбараагүй дарамт, шахалтанд хуралддаг боллоо” гэсэн юм.

Тэд мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Батболдыг ямар шалтгаанаар Хотын даргаас огцруулснаа тайлбарлах ёстой байсан. Мөн С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар Хотын даргаар батламжлаагүйгээ тайлбарлах ёстой байсан. Гэтэл надад таалагдаагүй учраас батламжлаагүй гэж байна. Эдгээр шийдвэрийг гаргахдаа тайлбар хийгээгүй учраас Ерөнхий сайдыг НИТХ дээр ирж үндэслэлээ тайлбарлахыг манай бүлэг шаардсан ч олонх хүч түрж асуудлаа шийдвэрлэсэн.

НИТХ-ын хуралд огт суудаггүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хотын даргыг сонгох хуралд л ирж оролцсон. Бусад хүед ч ийм идэвхтэй байж хуарлдаа сууж иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Тэрбээр хуралд ирчихээд дайрсаар байгаад тооллогын комисст орсон. Тооллогын комиссоо батлах гэж хэдэн цагаар маргадаг. Олонх болсон МАН-ын дотоод зөрчилдөөнөөс болж НИТХ-ын нэр хүнд шалан дээр унаж байна. НИТХ бол бие даасан байгууллага болохоос МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг үг дуугүй дагадаг байгууллага биш гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [104.48.55.10] 2019-03-02 11:27:50

Баатархүү гэж шалиг залуу буудлын мөнгөө ч төлдөггүй хөгийн новш.

Зочин [202.126.89.190] 2019-03-02 10:29:20

Teneg AN

Зочин [178.115.128.247] 2019-03-01 21:33:00

Битгий худлаа хуцаад бай...бид нарт шударга эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүн хэрэгтэй Худлаа ярьдаг тэнэг хүн хэрэггүй

Зочин [103.229.121.182] 2019-03-01 19:21:34

энэ нэг тэнэг улс ттѳжилтѳѳ больмоор юм даа иргэдээс санал авсан гишүүд нь байхад нэг балай иргэдийн тѳлѳѳлѳл гэж хэнд хэрэгтэй юм бэ

Цэкү [66.181.161.89] 2019-03-01 19:17:43

Баатархүү оюуны хөдөлмөрөөрөө баялаг бүтээж хулгай хийхгүй амьдарч яваа цөөхөн Монгол задуусын нэг дээ. Амжилт хүсье

Иргэн [66.181.179.171] 2019-03-01 18:46:30

нара гуай, та дүнкүү юм биш биз . 2 хүний нэг нь нэрээ татаад 1 хүн үлдсэн байхад ямар юмандаа нууц санал хураах юм бэ? ажлаа хий. дэмий сандалаа булаацалдахаар хотынхоо , иргэдийнхээ асуудалд анхаарлаа хандуулж юм хий. Та нарыг тансагла гэж энэ албан тушаалыг бий болгоогүй . хэрэв хоорондоо намчирхаад юмаа булаалдаад байвал иргэдийн хурлыг тараавал таарна. Зурагтаар харахаар бүр уур хүрчих юм. хэдэн хийх ажилгүй юмнүүд. гиеүүрсэн юмнууд.

Хот [103.26.193.74] 2019-03-01 18:22:56

АНусынхан чинь Монголыг хуйвалдан луйвардсан элбэгдорж,миеэ нарын бөгсийг долоогчид юм шдээ!!

Зочин [64.119.23.179] 2019-03-01 18:18:13

Ардын намынхан бүгдээрээ 60 тэрбумынхан. Бүгд шүү. 2 хуваагдаад нөгөөгөө 60 тэрбум гэчижээ. Адилхан байж

Зочин [139.5.217.61] 2019-03-01 17:35:00

АН өөрсдөө нэг их сайн сайхан засаглаж байсан юм шиг...

Зочин [66.181.161.72] 2019-03-01 17:53:13

Huts hujaa min

Зочин [66.181.160.27] 2019-03-01 15:59:25

энд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс хуралдааны шууд дамжуулалтыг үзсэн үү. дэгээ мэдэхгүй хуулиа мэдэхгүй согтуу мангарууд л бналээ шдэ

Зочин [122.201.21.122] 2019-03-01 15:40:59

Гацаагаад байгаа нь мангарууд та нар юм бишүү

Зочин [103.229.122.84] 2019-03-01 15:28:58

хорлон сүйтгэхдээ ан ыхан гарамгай л даа

zochin [202.126.89.175] 2019-03-01 15:19:43

Ardchilsan nam tahimaa ogood, tarval taarna!!!!

Hurel [202.131.229.50] 2019-03-01 15:06:26

AN gej neg yostoi durakuud yumaa

ineedtei yum [202.21.115.165] 2019-03-01 14:35:59

odoo zugeer l ajliig ni hiilgeed hamtarch ajlaach uls ornoo bodooch boginohon naiin uls tor hiih yum, hiih ajliig ni demjeed buruug ni shuumjleed yavaach, AN-n hogshchuul zailaad uls orond gai bolihoo boliosoi

Зочин [202.131.230.238] 2019-03-01 13:36:54

битгий гонгиноод бай

Эби [202.70.37.2] 2019-03-01 13:31:35

Сөрөг хүчин гэдэг дандаа сөрөхийн нэр биш байх АН ч 60 тэрбумын хөл гар болжээ Хотын ажил яваасай гэхээс яавал юу ч хийлгэхгүй байхав гэдэгт ухаанаа уралдуулдаг болж Зөнөг залгасан Бат үүл зөв зам руу биш бурууруу хөтөлдөг болж Өөрөөс нь бага мөнгөөр их юм хийж болдогыг харуулж орон шоронд явуулах замыг нь заачих гэхээр шээс алдаж бна.

zochin [202.126.89.99] 2019-03-01 13:27:08

АН-н хор нь бүтсэнгүй

Зочин [64.119.21.176] 2019-03-01 13:21:44

Хөөрхийдөө АН бодхоор өрөвдөх юм

Хотын иргэн [103.9.90.130] 2019-03-01 13:13:28

Сайхан тоглолт хийж саад болж байхад нь нэг нь нэрээ татснаар АН-ын тоглолт дууссандаа хөөрхий. Нийслэл хотоо бодохгүй зөвхөн явуургүй улс төр хийхээс цаашгүй дуракууд.

зочин [203.91.118.247] 2019-03-01 13:10:43

АН бол эргүү малнууд л даа, яаж л улс орны ажлыг гацааж болох бүхий л аргыг үргэлж хийдэг


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.